Билгийн тооллын 11. Дөрвөн ногоон мэнгэтэй, хэрцгий охин одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, …
virtual
February, 2014
-
10 February
Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн
2014 оны 02дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, …
-
9 February
Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 1-р анги
2011 онд баруун бүсийн шилдэг сумаар шалгарч байсан Ховд аймгийн Дарви сумын талаар 2012 онд “Цуутай нутаг Сутай” гурван ангит баримтат кино хийсний эхний анги буюу сумын байгууллага, аж ахуй нэгжүүд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, түүний үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан 1-р ангийг та бүхэндээ хүргэж байна. Тун удахгүй бид сумын багуудыг багтаасан 2, 3-р ангиудыг хүргэх болно.
-
9 February
Сочигийн өвлийн олимпийн анхны алтан медалийг АНУ-ын тамирчин хүртлээ
АНУ-ын сноубордчин, 20 настай Сейж Коценбург “Сочи-2014” өвлийн XXII олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигөр болсон эрэгтэйчүүдийн сноубордын slopestyle төрөлд анхны оролдлогоороо 93,50 оноо авснаар олимпийн аваргын титэм зүүсэн байна. Харин мөнгөн медалийг Норвегийн Стаал Сандбех /91,75/, хүрэл медалийг Канадын Марк МакМоррис /88,75/ тус тус хүртжээ.
-
9 February
Эзэгтэй нарт өгөх ахуйн зөвлөгөө
– Нэхий дээлэнд товч хадахдаа үсийг нь орооцолдуулахгүйн тудд нимгэн цаас тавьж оёод, эцэст нь салгаарай. – Дэрний өд уутаа нэвтэлж гарахыг болиулах гэвэл уутыг нь савантай усанд дэвтээж, хатсаных нь дараа индүүд. – Саванг чийгтэй газар хадгалсанаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан хэрэглэх боломжтой. – Бяслаг юмуу сонгино хийж байсан хуванцар савыг хүнсний содтой усаар зайлбал өвөрмөц үнэр …
-
9 February
Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн XXII наадамд оролцож буй тамирчиддаа амжилт хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Сочи хотноо өвлийн XXII наадмын нээлтийн ёслолд оролцлоо. Мөн “Сочи-2014”өвлийн Олимпод эх орноо төлөөлөн оролцож буй тамирчидтай уулзаж спортын өндөр амжилт хүсэв. Монголоос гүйлтийн цанын төрөлд Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар энэ сарын 14,15-нд уралдах юм. http://www.president.mn
-
9 February
“Голомт” Монголын нэрийг дэлхий нийтэд гутаалаа
Эрх баригчид болон манай банк санхүүгийн тухай бидний мэдэж чадаагүй нууцуудыг гаднынхан дэлгэх нь цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын банкин дахь оффшир дансыг гаднын сэтгүүлчид дэлхий нийтэд дэлгэж байсан билээ. Харин энэ удаад эрх баригчдын халаасны гэгдэх, тэднийг санхүүжүүлэгч хэмээх “Голомт” банкны олон нууц булхайг дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн гол мэдээнүүдийг өгдөг “Bloomberg” баримтаар дэлгэлээ. Үүнээс өмнө …
-
9 February
Амралтын өдрийн зоог: Унгар гуляш
Эзэгтэй таны хоолны ширээг энэ удаа “Унгар гуляш”-аар чимье. Хийхэд хялбар атлаа амттай болохыг нь яана. Махыг нь заавал олон цагаар чанаж, зөөлрүүлэх шаардлагагүй. Орц: /14 хүний порц/ -Үхрийн гурвалжин хэрчсэн мах 800 гр, Ургамлын тос 100 гр, Мөөг 100 гр, Сонгино 1 ширхэг, Лаазалсан улаан лооль 500 гр, Лаврын навч 1 ширхэг, Ус 150 гр, Давс, Перец, Нунтаг яншуй, Цөцгийн …
-
9 February
Манай жүдочид Парисийн Их дуулгаас алт, мөнгөн медаль авлаа
Монголын жүдочид Морин жилийн эхний тэмцээнийг амжилт дүүрэн угтлаа. Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо болж буй жүдогийн “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа орох тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа ажээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа …
-
9 February
Домогт дуучин Нана дэлхийд ховордсон мазаалайн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ 3-р сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон. Тэгвэл домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өөр нэг чухал ач холбогдол нь тэрээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар таатай мэдээ дуулдаж эхэллээ. Говийн баавгай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл