virtual

February, 2014

  • 8 February

    Энэ 7 хоногт “11 11” төвд 608 иргэн ханджээ

    Энэ 7 хоногт Засгийн газрын “11 11 төв”-д нийт 608 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Засгийн газраас ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар  нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулж иргэдээс энэ талаар тодруулахаар тус төвд нилээдгүй хандсан байна. “Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын 2014 оны 15 тоот тогтоолоор тэтгэврийн хэмжээг 200000 хүртэлх тэтгэврийг 27000 төгрөгөөр, 200000-600000 хүртэлх тэтгэврийг 22000 …

  • 8 February

    Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа

    Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн  нэгээхэн хэсэг болох  Сочийн  Өвлийн олимпийн XXII  их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2  сарын  23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны  өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт …

  • 8 February

    Телевиз үзэх дон үхлийг түргэтгэдэг

    Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчилэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл …

  • 8 February

    Үс унах нь гормонтой холбоотой

    Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа …

  • 8 February

    Манай Улсын гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурчээ

    Монгол Улсын гадаад худалдааны алдагдал жилийн өмнөх үеэс 13.6 дахин буурч 15.9 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, өнгөрсөн сард гадаад худалдааны нийт эргэлт 658.3 сая ам.долларт хүрсний 321.2 сая ам.доллар нь экспорт, 337.1 сая ам.доллар нь импорт байсан болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

  • 8 February

    14 мянга 685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна

    Монголбанкнаас 2014 оны хоёрдугаар дугаар сарын 6-ны байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг танилцууллаа. Тус мэдээллээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17 мянга 105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман …

  • 8 February

    Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд далбаагаа мандууллаа

    Монголын баг тамирчид Сочигийн олимпийн цэнгэлдэхэд төрийнхөө тугийг мандуулсаар орж ирлээ. Энэ удаагийн цагаан олимпод Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж тугчаар багаа ахлан алхсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтэд оролцлоо. Монголын тамирчдын хувьд гүйлтийн цанын төрөлд ОУХМ  Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Бямбадорж  нар өрсөлдөх юм.  Манай тамирчид  энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана. Тамирчиддаа амжилт хүсье.  

  • 8 February

    16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа

    Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, …

  • 8 February

    Шүлхийн голомтод 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна

    УИХ-ын хаврын ээлжит чуулган хүртэл долоо хоногийн баасан гараг бүр хуралдахаар болсон Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар шүлхий өвчний талаар авах арга хэмжээ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт БНАСАУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж …

  • 8 February

    Дэлхийд ганцхан үзмэр

    Пардубицэ хотод ажилладаг Мянгаа эгч маань өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар янз бүрийн албан ёсны уулзалтад орчуулга хийх, мөн өөрийн нутаг нэгтнүүддээ тусалж зөвлөгөө өгөх, хэлмэрчилэх, Монгол орноо сурталчилсан олон төрлийн арга хэмжээ зохиох зэргээр их идэвхи зүтгэлтэйгээр эх орныхоо нэрийг гаргаж явдаг гэдгийг Чехэд амьдардаг олон монголчууд мэдэх билээ. Энэ удаад Мянгаа эгчийнхээ 10аад жилийн өмнө Монголын сонинд хэвлүүлж байсан …

  • 8 February

    Boeing 737-800 онгоцонд тэсрэг бөмбөг илрээгүй

    Агаарын тээврийн Pegasus компанийн онгоц өчигдөр орой барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн талаар Туркийн тээврийн яамны ажилтан Habip Soluk CNNTurk сувгаар шуурхай мэдээлсэн билээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байгаа. Үүнийг Sabiha Gokcen нисэх буудалд буулгахгүй, шууд өвлийн олимп болж байгаа Сочи руу аваачих хэрэгтэй” хэмээн заналхийлсэн аж. Үүний дараа онгоц барьцаалагдлаа хэмээх дохиог …

  • 8 February

    Олимпийн бамбар аслаа

    Олимпийн бамбарыг асаах мөчид хэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх бол гэдгийг үзэгчид өөр хоородноо таамаг дэвшүүлж байсан юм. Олны эргэлзээг тайлах торгон агшин тохиоход Сочигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга Мария Шарапова олимпийн бамбарыг барин гүйсээр орж ирлээ. Ингээд тэрбээр бамбарыг тулгуурт харайлтын олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад буухиалан өгснөөр цааш ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, греко-роман …

  • 8 February

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус …

  • 8 February

    Цагаан нохой өдөр

    Аргын тоололын 2 сарын 8-ны  бямба гараг, билгийн тоололын хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 9-ны санчир гараг. Төмөр суудалтай, 6 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай цагаан нохой өдөр. Өдрийн наран 8:00  цагт  мандан, 17:51 цагт  жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 7 February

    Хайртай гэж хэлэх хангалттай биш… /бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө/

    Эр хүн таалагдсан бүсгүйгээ уяраахын тулд туйлын ялдамхан байх зэргээр янз бүрийн арга мэх хэрэглэдэг. Гэвч зорьсондоо хүрсэний дараа дөнгөж саяхан илж таалан, ялдам үг хэлж байсан эр хөндий хүйтэн болох нь байдаг. Олон охид хүүхнүүд ийм дүр төрхтэй тулгарч байсан байх. Эмэгтэй хүнийг чихээрээ дурладаг гэдэг. Эр хүн сайхан үг хэлэх тусам хүүхнүүд түүнд улам хүчтэй дурлах нь бий. …