virtual

February, 2014

  • 6 February

    “Чоно” групп Чойжин ламын сүм музейн газрыг хууль бусаар ашиглаж байжээ

    “Чоно” групп Чойжин ламын сүм музейн эзэмшлийн газрыг дур мэдэн авто зогсоолын талбай болгон ашиглаж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй “Чоно” группт холбогдох иргэний хэргийг өчигдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Хэргийг хэлэлцэх явцад “Чоно” групп хууль зөрчсөн болохоо хүлээсэн аж. Тиймээс шүүхээс тус группийг газрыг чөлөөлж өгөх асуудлаа Чойжин ламын сүм музейн удирдлагуудтай …

  • 6 February

    Японы аймшгийн галт тэрэг

    Японы Кёто хотноо жил бүрийн наймдугаар сарын амралтын өдрүүдэд “Ёкайя галт тэрэг” хэмээх аймшгийн галт тэрэг үйлчилж эхэлдэг байна. Эл галт тэрэг нь жуулчдыг татах онцгой үйлчилгээнүүдийн нэг бөгөөд Япончууд ч өөрсдөө ихээр сонирхон сууцгаадаг ажээ. Хүүхдүүд эхлээд мангасуудаас айдаг бол галт тэрэгнээс буухдаа мангасуудтай сайн найзууд болцгоосон байдаг гэнэ.

  • 6 February

    Зүрх судасны өвчин цусны бүлгээс хамаардаг

    Америкийн эрдэмтэд зүрх-судасны өвчин тусах хүндрэх эсэхэд цусны бүлэг нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийжээ. 4-р бүлгийн цустай хүмүүс маш болгоосжтой байх ёстой гэнэ. Энэ  бүлгийн цустай хүмүүсийн бараг тал хувьд нь зүрх судасны өвчин хүнд хэлбэрээр тусах магадлал байдаг аж. 3-р бүлэгт 23 хувь, 2-р бүлэгт 11 хувь харин 1-р бүлгийн цустай хүмүүст зүрх-судасны өвчин бага тусдаг хөнгөн ч байдаг гэнэ. …

  • 6 February

    Нийслэлийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна

    Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт  шүлхий өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн шинжилгээгээр батлагдсан. 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 127 үхэр өвчилснөөс 104 үхрийг устгаад байна. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн …

  • 6 February

    Нийслэлд МАН-ын хагарал ширүүсч байна

    Сөрөг хүчний дүр тоглож ядаж байгаа МАН-ын хувьд Нийслэл дэх гал тогоогоо хэнд бариулах вэ гэдэг марафонд ил далд бэлтгэж байна. Дараалсан ялагдлын хойхно намын дарга, генсек, нарийн бичгийн дарга нараа шинэчлэн дээлээ сольсон МАН-ынханд гавьтай өөрчлөлт гарсан зүйл өнөөдрийг хүртэл үгүй.  Нам доторх эрх мэдлээ зуун хувь өөрийн гартаа төвлөрүүлсэн М.Энхболдын хувьд нийслэлд өөрийн эрх мэдлээ зузаатгах нь тун …

  • 6 February

    Ойрад судлалаар зохион байгуулагдах ЭШХ-ын удирдамж

    “ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА” МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ ЗОРИЛГО Ойрад монголчуудын түүх соёл, хэл бичгийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд магистрант, докторантуудыг татан оролцуулах, залуу судлаачдыг дэмжихэд оршино. ХАМРАХ ХҮРЭЭ – Монгол улсын Их, Дээд сургуулийн магистрант, докторантууд – Халимагийн Улсын ИС, Өвөрмонголын ИС, Ганьсугийн Баруун Хойт үндэстний ИС, Хөхнуурын Үндэстний ИС, Шинжааны ИС, Тувагийн Улсын ИС-ийн …

  • 6 February

    Өвөрхангай аймгийн Баянгол сумын Сар шинийн золголт болно

    Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс Сар шинийн золголт зохион байгуулахаар боллоо. Сар шинийн золголт энэ сарын 8-нд /бямба гарагт/ Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах Хөх нуруут зоогийн газар болно. Баянгол суманд ажиллаж амьдарч байсан болон Улаанбаатар хотод суугаа сумын иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд урьж байна. Энэ үеэр урлаг соёлын тоглолт зохион байгуулагдана. Мөн энэ жил …

  • 6 February

    Дөрвөн тонн зааны яс илрүүлжээ

    Тогогийн эрх баригчид Вьетнам руу илгээх гэж байсан дөрвөн тонн орчим зааны ясыг илрүүлэн энэ хэрэгт холбогдох гурван хүнийг баривчлан саатуулжээ. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт холбогдох мөрдөн шалгалтыг эхлүүлсэн бөгөөд анхан шатны дүгнэлтээр дөрвөн тонн бүхий эдгээр ясыг авахын тулд 500 гаруй зааныг устгасан хэмээн үзэж байна. Олон улсын хэмжээнд хоригдсон зааны ясны худалдаа нь одоо хууль бус үйлдэлд зүй …

  • 6 February

    Нелсон Мандела гурван сая еврогийн өв үлдээжээ

    Өнгөрсөн оны сүүлээр таалал төгссөн өмнөд африкийн ерөнхийлөгч асан нелсон манделагийн гэрээслэлийг задлар эсэх талаар багагүй маргалдсаны эцэст дэлхий нийтэд зарласан байна. арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, өмнөд африкийн ерөнхийлөгч асан мандела нийт 3 сая евротой тэнцэх хэмжээний өв үлдээжээ. Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг задалж албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Нелсон Манделагийн гэрээсэлж …

  • 6 February

    “Анирлагч” кино үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа

       Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж “Анирлагч” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.    Хүн байгалийн нандин холбоосыг уран тансагаар илэрхийлж чадсан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл …

  • 6 February

    Төрийн золголтын идээг буруу зассан 3 ажилтанг халжээ

    Төрийн золголтын идээг 10 үетэй буюу зовлонгоор төгсгөж зассан нь олон нийтийн тэр дундаа цахим ертөнцийнхөний дунд нэлээд шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл тус тавгийн идээг буруу зассан төрийн ёслолын албаны үйлчилгээний гурван ажилтанг ажлаас нь халсан гэнэ.

  • 6 February

    Н.Номтойбаярын өөрөөрөө овоглодоггүй, ааваараа овоглодог хүү

    Н.Номтойбаярын том хүү буюу Нямтайшир өвөөгөөрөө овоглосон  Мөнгөншагайгийн  зураг сүүлийн үед сайтуудын нүүр хуудсыг чимэж байна. Номтойбаяр гишүүн анх 10 жилийн ширээнээс салмагцаа ,өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд бүсгүйтэй учир ургуулж Мөнгөншагай хэмээх хүүгийн аав ,ээж болоод удалгүй салсан юм байна. Өдгөө Мөнгөншагай хүү эрийн цээнд хүрч,ааваасаа ч том эр болжээ. Түүнчлэн гишүүний маань гэр бүл саяхан бүл нэмж Мөнгөншагай …

  • 6 February

    МАХН-аас МАН-д шаардлага хүргүүлэв

    МАХН-ын хэсэг гишүүд МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад “Монгол Ардын Намын дарга М.Энхболд танаа. Сүүлийн үед МАН-ын зарим удирдах албан тушаалтан МАХН-ын дотоод асуудал, нэр хүндэд бүдүүлгээр халдаж, мөн манай намын нэрийг барьсан хөлсний этгээдүүдийн явуургүй үйл ажиллагааг өөгшүүлэн зохион байгуулж буй үйлдлийг эрс няцааж дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэг. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын …

  • 6 February

    Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг 4 эх үүсвэрээс санхүүжүүлнэ

    Өнөөдрийн АН-аас зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах 4:11 уулзалт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцож энэ онд засгийн газраас хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас 2014 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг “улсын төсөв, бондын хөрөнгө, концесс, болон хувийн хэвшил”-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм байна. Энэ онд зургаан аймгийн …