Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж буй хөнгөн атлетикийн суурьтай дасгал хөдөлгөөнөөр иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх зорилготой “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөн нийслэлийн хэмжээнд амжилттай өрнөж байна. Энэ оны гуравдугаар сарын 26–ны өдрөөс эхлэн өрнүүлж буй уг хөдөлгөөний хүрээнд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн бямба гарагт иргэд нийтийн алхалт, биеийн тамирын дасгал …
нийгэм
June, 2022
-
10 June
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 04 …
-
10 June
Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэв
БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлэв. Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг …
-
10 June
Жимс, ногоо боловсруулах салбарынхан эргэлтийн хөрөнгө, зээлийн дэмжлэг хүслээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх өнөөдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажилласны дараа “ГБТ-Трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарынхан болон ногоочдын төлөөлөлтэй уулзлаа. “ГБТ-Трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө “Эргэлтийн хөрөнгө, зээл, татварын бодлогоор дэмжвэл үндэсний аж ахуйн нэгжүүд тогтвортой ажиллах, ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг давуу талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын …
-
10 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд хүүхдэд үйлчлэх төрөлжсөн тасаг байгуулан ажиллуулахаар болов
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд А.Ариунзаяа нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд нар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд: Тархины саа ба тархины эмгэгтэй хүүхдүүдийн одоо хөнгөлөлттэй олгож буй эмийг төрөөс 100 хувь даадаг болох,Хомсдол үүсээд байгаа эмүүдийг ойрын хугацаанд гадаад улсуудаас татан авах, Ойрын хугацаанд …
-
10 June
“Өгөөж-Чихэр боов” ХК өдөрт 40 гаруй тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХК-д ажиллалаа. Компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хамгийн гол нь төр, засгийн бодлого, шийдвэр тодорхой, тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэд …
-
10 June
Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 6-р сарын 09-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван, …
-
10 June
“Чиглэл” ХХК ундны усны 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг тус компани болон “Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хүнсний тоног төхөөрөмж, …
-
10 June
Шадар сайд С.Амарсайхан наадмын бэлтгэл ажилтай танилцлаа
Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа. Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн …
-
10 June
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна. 2022 оны 06 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай …
-
9 June
Сав баглаа боодлын салбар жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ОБ Пластик” ХХК-ийн сав баглаа боодлын үйлдвэрийн ажилтай танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзлаа. “ОБ Пластик” ХХК 2005 онд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр байгуулагдсан. 170 орчим ажилтан, 70 орчим машин, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж, гялгар уут, баглаа боодлын зах зээлийн 50-60 хувийг дангаараа хангадаг байна. Сав баглаа боодлын салбар дахь 50 гаруй үйлдвэрт 3,000 орчим …
-
9 June
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонсож байна. Тэрбээр бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Жүр Үр” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгох, гааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих …
-
9 June
Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо
Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүгдэгч Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр “Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа.Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт …
-
9 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар хэлэлцэн шийдвэр гаргахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох …
-
9 June
Н.Баярмаа, Д.Батбаатар нар Улсын Дээд шүүхийн шүүгч болох болзол хангалаа
Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр дууслаа. Шалгалтад долоон нэр дэвшигч бүртгүүлснээс шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа нар хууль зүйн мэдлэг чадварын 70 онооны шалгалтад 50-аас дээш оноогоор тэнцсэн. Тус хоёр нэр дэвшигч өнөөдөр мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 30 онооноос 29.12 болон 28.38 авч Улсын Дээд шүүхийн шүүгч болох болзол хангалаа. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл