Боловсрол

May, 2019

  • 27 May

    84 дүгээр сургуулийн сурагчдын байгуулсан “BEE” клуб “Сурагч энтерпренэр танхим” байгуулах санхүүжилт авчээ

    Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагчид санаачлан “BEE” клубийг 2018 оны 10-р сарын 4 нд байгуулжээ. “BEE” клубийн сурагчид үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах клубыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Тэгвэл “BEE” клубийн сурагч хүүхдүүд “Таван богд” ХХК-ийн ЕБС-уудын дунд зарласан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай …

  • 24 May

    Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Цахиур Төмөр” компанитай хамтран “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяныг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын …

  • 23 May

    Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

    Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар …

  • 23 May

    Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нээс эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жил дуусаж, сурагчдын зуны амралт эхлэх гэж байна. БСШУСЯ-наас гаргасан хуваарь ёсоор I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ. Харин III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байх юм байна.

  • 21 May

    30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр /2019.5.21/ мэдээлэл хийлээ. Нийслэлд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангахгүй байна. Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь …

  • 16 May

    Японд суралцах хүсэлтэй оюутнуудаас авах сорилын бүртгэлийн хугацаа сунгагдлаа

    Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна. Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах …

  • 15 May

    Тусгай хэрэгцээт боловсролын салбарт Унгар улстай хамтран ажиллана

    Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн захирал Монгол Улсын Гавьяат Багш Ч.Ганбилэг сургуулийн багш нарын хамт Унгар улсын Будапешт хотод ажиллаж байна. Тэд Унгар улсын ” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сан”, ЭЛТЭ Их сургуулийн салбар сургууль болох “Тусгай хэрэгцээт боловсролын факультет”, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн сургууль”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр очиж танилцан, уулзалт хийж, багш мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо. Мөн Унгар улсын төр засгаас …

  • 14 May

    Д.Сарангэрэл: Сүрьеэгээр өвчилсөн сурагчдад эмчилгээ хийж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийн захиргаа, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүлжээ.  Учир нь тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс нэн яаралтай тус сургуулийг хааж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс шаардаж байгаа юм байна. Анх 2017 онд 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчний оноштойгоор эмчилгээ хийлгэж …

  • 14 May

    Чингэлтэй дүүрэгт нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэнэ

    Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна. Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна.Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэнэ.Энэ …

  • 13 May

    “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний “Оюунлаг Бяцхан мисс”-ээр М.Анхмаа тодорлоо

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн, тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт энэ сарын 24-нд Монголын Хүүхдийн Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг оролцогчдын дунд “Оюунлаг бяцхан мисс” тодруулах зорилготой танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг өнөөдөр …

  • 11 May

    Таны хүүхэд харьяаллаараа аль сургуульд элсэх вэ

    2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай  38232 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.4,  Бага …

  • 10 May

    Зургаан настнуудын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхэлнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 8 May

    ЭЕШ-ын материалыг засагч машинаар шууд засна

    Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг (cкантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө. Шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтнүүд 2019 оны …

  • 7 May

    Монгол анагаах ухааны олон улсын сургууль “Зүү төөнө засал”-ын сургалт зохион байгуулж байна 

    “Зүү төөнө засал”-ын гурван өдрийн сургалтыг Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Tiffany Mеd эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. Тус сургалтын хүрээнд уламжлалт  анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд  БНХАУ-ын арван их эмчийн нэг НҮБ-ийн Эрүүл мэндийн хорооны гишүүн, дэд профессор Жан Зө Жин Хятадын анагаах ухааны үүсэл хөгжил, орчин үеийн эмчилгээний чиг хандлага, тархины цус харвалтын Хятадын анагаах ухааны  эмчилгээ зэрэг сэдвээр  сургалт явуулж байна.     …

  • 3 May

    Цахарын өв соёлыг багтаасан “Аж ахуйн тэмдэглэл” ном олны хүртээл боллоо

    БНХАУ-ын талаас гаргасан “Бүс зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үүдийн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд МУИС, ХААИС болон Өвөр Монголын Жинин багшийн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар “Даяарчлалын эрин дахь Монгол улсын эх хэлний бодлого”, “Өвөр Монголын баримжаа авианы тухай”, “Монгол улсын архивууд …