Боловсрол

August, 2020

  • 26 August

    Ж.Мягмар:3-5 настай нийт хүүхдийн 85.7 хувийг цэцэрлэгт хамруулна

    Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. ️ ”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж …

  • 25 August

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа.  Хөтөлбөрийн зорилго “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх. Хөтөлбөрийн хамрах хүрээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд …

  • 25 August

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” улсын хэмжээнд зарлагдлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ улсын хэмжээнд зарлалаа.   Хөтөлбөрийн зорилго  “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.   Хөтөлбөрийн хамрах хүрээ  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна.  Тавигдах шаардлага: 1. Дараах мэргэжлийн …

  • 24 August

    “1000 инженер” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардан авлаа

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа. Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын …

  • 24 August

    БШУЯ: Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна

    Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгдэж, ерөнхий боловсролын сургуульд үздэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээж байна. Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу …

  • 19 August

    Казахстан улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жалгас Адилбаевтай уулзлаа. Хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарын олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 2008 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад оюутан сургаж, суралцагчдын тоог нэмэгдүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн өнгөрөгч …

  • 19 August

    БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Хятадын Засгийн газрын тэтгэлэг 2021 – бүрэн санхүүжилттэй тэтгэлэг. Уг тэтгэлгийг Хятадын засгийн газраас хэрэгжүүлдэг бөгөөд Хятадын 280 дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгодог. Дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн магистрын болон докторын оюутнуудад зориулагдсан. Тэтгэлэгт 3500 юаны сар бүрийн стипенд, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал зэрэг багтдаг. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт …

  • 19 August

    Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/11 тоот тушаалаар Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан байгууллаа. 2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна. Ажлын …

  • 18 August

    Ж.Мягмар:Цэцэрлэгт хамрагдахгүй тохиолдолд хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгийн насны хүүхдийн тодорхой хэсэг нь цэцэрлэгт хамрагдахгүй зохицуулалт хийж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх тодорхой шийдвэрүүд гарч, бэлтгэл ажлууд …

  • 15 August

    Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

    2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна. Есдүгээр сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ. …

  • 13 August

    Эхний ээлжийн 3287 багшид олгох зөөврийн компьютерийг орон нутагт хүлээлгэн өглөө

    Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болов. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл …

  • 13 August

    Т.Ням-Очир: Хүүхдээ танхимын сургалтад явуулахыг хүсэхгүй байгаа бол цахимаар сургаж болно

    Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жил цар тахал гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссын заавар журмыг баримталж, БШУЯ-ны шинэ хуваарийн дагуу хичээллэх тул өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл, сургалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. -“КОВИД-19”–ийн нөхцөл байдалтай уялдуулаад цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин таван настай хүүхдийг эцэг, эх …

  • 11 August

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл эхлүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө

    Боловсрол, шинжлэх ухааны яам “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал”  сэдэвт сургалт семинарыг эхлүүллээ. Аймаг нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх, энэ чиглэлээр гарсан Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох Сайд нарын хамтран баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл …

  • 10 August

    “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих  “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд …

  • 10 August

    Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ.  Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол …