Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-нд дуусна. Одоогоор 28 мянга гаруй хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байгаа аж. Энэ хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй …
Боловсрол
August, 2019
-
19 August
Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. …
-
19 August
Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-нд эхэлнэ
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг энэ сарын 21-30-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд …
-
16 August
Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллахаар боллоо
“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13-ны өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх …
-
16 August
Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 …
-
16 August
МХЕГ: Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтаар 1. Боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, цардсан талбай, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургууль, …
-
14 August
Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлнө
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал …
-
13 August
Цэцэрлэгийн цахим бүртгэлд 26976 хүүхэд бүртгүүлжээ
Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэл долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутад дуусна. Иргэд хүүхдээ “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26.976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд …
-
12 August
Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна. …
-
10 August
Кубад суралцах Монгол оюутнууд тэтгэлгээ гардан авлаа
Хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Куба Улсаас Монгол Улсад жил тутам олгодог Кубын Их, Дээд сургуульд суралцах гурван тэтгэлэгт сонгон шалгарсан залуучуудтай Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион уулзав. Мөн тус дипломат төлөөлөгчийн газрын урилгаар Куба Улсад суралцсан Монгол оюутнуудын холбооны Ерөнхийлөгч болон гишүүд хүрэлцэн ирсэн байна. Куба Улсад суралцах тэтгэлэгт сонгон шалгарсан гурван оюутан …
-
9 August
Монгол-Япон Улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалт боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй албан ёсны уулзалт хийлээ.Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба …
-
8 August
Олон улсын химийн олимпиадаас А.Ашид, Б. Арвин нар хүрэл медаль хүртжээ
Франц улсын Парис хотноо зохиогдсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад оролцсон манай улсын хоёр сурагч амжилттай оролцож хос медальтай эх орондоо ирлээ. Тодруулбал, Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ. Энэ жилийн химийн 51 дэх олимпиадад 80 улсын 309 хүүхэд оролцсон …
-
3 August
Унгар улсад 700 оюутан суралцуулна
Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна. Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ руу явж суралцсан оюутан олон …
-
3 August
Цэцэрлэгт шинээр ЭЛСЭГЧДИЙН СУГАЛАА энэ сарын 23-нд явагдана
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана. Үүний дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн …
-
2 August
“Монгол ёс, хүмүүжил” номын төслийн хэлэлцүүлэг болов
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл