Боловсрол

July, 2019

  • 2 July

    Агваандандар лхаарамба мэндэлсний 260 жилийн ойд зориулан ном хэвлүүлжээ

      Агваандандар (1759-1840) лхаарамба бол монгол, төвд, санскрит хэлнээ цагааширсан нэрт гүн ухаантан, буддын шашны эрдэмд нэвтэрч 40 гаруй бүтээл туурвисан байна. Тэрээр 1759 онд Алшаа хошууны Баяннуруун багийн нутагт хойд овогт Гавьяат үйзэн Зайсангийн гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа Буян арвитгагч сүмд шавилж, ном эрдэмд суралцаж, улмаар 19 настайдаа Лхасын Брайвүн хийдийн Гоманд шавилан 24 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд …

June, 2019

  • 28 June

    Нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн төрийн өмчийн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр батлагдсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдсан. Дээрх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. 2016-2019 …

  • 27 June

    ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулжээ

    2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг болж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Өнгөрч буй хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургуулийн 593,0 гаруй мянган сурагчид бага, дунд боловсролын үйлчилгээг 30,0 гаруй мянган багш хүргэж, нийт 165 хоног сургалтын үйл ажиллагааг зохион …

  • 27 June

    Оюутнууд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламжаа гардлаа

    Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд магистр, бакалаврын зэрэгтэй төгсөгч оюутнуудад диплом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн урилгаар оролцож, Эрдмийн зөвлөлийн багш, инженерүүд төгсөгчдөд баяр хүргэж, батламж гардуулсан юм. Уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг 44 дэх жилдээ бэлтгэж байгаа тус сургуулийг энэ хичээлийн жилд магистр 20, бакалавр зэрэгтэй 44 …

  • 27 June

    Өвөр Монголд 150 оюутныг эрэлттэй мэргэжлээр сургана

    Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чиглэлээр 150 оюутныг Өвөр Монголд сургана. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2019.06.27/ Монголын Үндэсний музейд боллоо. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ …

  • 27 June

    Оюутны номын сан, лаборатори байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Герман Улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 …

  • 25 June

     Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим шалгуулагч ЭЕШ өгчээ

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 17-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн оны төгсөгчтэй нийлээд 18130 шалгуулагч бүртгүүлж, 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгчээ. Өнөөдрийн байдлаар шалгуулагчдад батламж хуудас тарааж байгаа. Энэ жил Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-ын дүнг газар дээр нь гаргаж, хариуг нь гарсан даруйд нь шалгуулагчийн нүдэн дээр танилцуулж ажилласан. Улсын хэмжээнд 64 машин шууд засалт хийж ажиллахад хариу …

  • 21 June

    Сургууль, цэцэрлэгийн засварыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгожээ

    Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын …

  • 20 June

    Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

    Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж …

  • 20 June

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа

    Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр …

  • 20 June

    Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр  (2019.06.20) “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, …

  • 17 June

    ЭЕШ-ыг технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт”-ыг хийж байна

    Монгол Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 өнөөдөр Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд 18,130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа юм байна. ЭЕШ-ын хувьд орон нутагт 21, нийслэлд 11 буюу нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт” зохион байгуулан …

  • 15 June

    ЭЕШ-д ашиглах харандаа баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс өгнө

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчийн ашиглах харандаа …

  • 14 June

    ЭЕШ-д ирэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

    Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, нийслэл хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургуулиудад ЭЕШ-аа өгнө. Орон нутагт шалгалт авах …

  • 12 June

    Анагаахын чиглэлээр Японд суралцах тэтгэлэг зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Санамж бичгийн хүрээнд жил бүр 10 оюутанг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм. Сонгон шалгаруулалт …