Боловсрол

December, 2019

  • 11 December

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бэй Аэриагийн Монголчуудтай уулзлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ. Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа, монгол хүүхэд багачуудад зориулсан сургалт, соёл, урлагийн олон талт хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх чиглэлээр соёлын асуудал хариуцсан тѳрийн захиргааны тѳв байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …

  • 5 December

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарлалаа. Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд …

  • 3 December

    “Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ

    “Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн өдөрлөг арга хэмжээг Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар Монголд анх удаа өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөг арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга  Б.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ, “ Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо тэдгээрийн гишүүн улс орнуудтай тодорхой салбарт олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү найрсаг …

  • 2 December

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын …

November, 2019

  • 29 November

    Налайх дүүргийн хүүхэд багачуудын “Нарны хүүхдүүд” наймдугаар чуулган зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор “Нарны хүүхдүүд-2019” дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, “Хүүхдийн …

  • 29 November

    “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” арга хэмжээ болно

    “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж.  “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа …

  • 28 November

    “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг зохион байгууллаа

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулган нь “Инновацын соёл-Оюуны өмч” сэдвийн хүрээнд болсон байна. Чуулган нь энтрепренершипийн эко-системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож, нэгдсэн ойлголтод хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах …

  • 25 November

    Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

    Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм. Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, дархлааг энэ ёслол улам бэхжүүлж …

  • 25 November

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 27 оюутан хүртлээ

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа.  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг …

  • 23 November

    М.Нямсүрэн: Хувийн хэвшлийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Эхний шатны шалгалт дуусаж, дүгнэлт нэгтгэгдэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа. -Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийсэн шүү дээ. Шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн бэ? -МХЕГ-ын Ерөнхий байцаагчийн баталсан …

  • 23 November

    “Сургуулийн автобус”-ны үйлчилгээг сайжруулах чиглэл өгөв

    “Сургуулийн автобус” төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2,900 болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах,  эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр …

  • 21 November

    “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д 16 улсыг урилаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл …

  • 19 November

    Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй санамж бичиг зурлаа.   Талууд Монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, тухайн асуудлаар зохион байгуулагдаж байгаа олон улсын …

  • 18 November

    “Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

    “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт …

  • 7 November

    “Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи …