Боловсрол

September, 2019

  • 17 September

    Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар  2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх …

  • 12 September

    2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна. 2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн Монгол Улсын харъяат …

  • 12 September

    “Уудам Монгол” сургуулийн сурагч хоолны хордлогонд оржээ

    Баянзүрх дүүргийн XIII хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж байгаа бол таван  сурагч гэрээр эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулаан БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн …

  • 11 September

    “Музейн хөгжил-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

    Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт буюу “Музейн хөгжил-2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нээж, “БСШУСЯ-наас музейн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд гол анхаарлаа хандуулан Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ хууль музейн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, музейн …

  • 11 September

    “Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй  гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн …

  • 10 September

    “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой. МУЗ нь СУИС-д  суралцаж буй орлого багатай …

  • 10 September

    Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин …

  • 4 September

    Иргэний нисэхийн Монгол-Солонгосын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр боллоо

    ам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан, Илхюн Боловсролын сангийн тэргүүн Лю Кейл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан Монгол Улсын зам, тээврийн салбарт хамтран ажиллах, ялангуяа иргэний нисэхийн нарийн мэргэжлийн хамтарсан сургуулийг манай улсад байгуулах талаар хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтойбайгаагаа мэдэгдэв. Зам, тээврийн …

  • 4 September

    “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Энэ сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний номын сан, Тайванийн Төв номын сантай хамтран дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулан “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулна. Тус үзэсгэлэнд Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд болох Монголын Нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юан улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн …

  • 4 September

    НҮБ-ын бие даасан шинжээч монгол улсад ажиллана

    Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллана. Бие даасан шинжээч Монгол Улсад ажиллахдаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын …

  • 2 September

    Сургуулиудаас 6548 галын зөрчил илрүүлжээ

    Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг өнгөрсөн сарын 26-31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт, шалгалтад их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 1145 барилга байгууламжийг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад газар дээр нь …

  • 2 September

    Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 170 хүүхэд шинэ цэцэрлэгтээ боллоо

      Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 260 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилга, Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр баригдсан 260 дугаар цэцэрлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алслагдсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол …

  • 2 September

    УИХ-ын дарга Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.09.01) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо. АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн …

August, 2019

  • 31 August

    НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст илтгэл тавина

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд та бүхнийг урьж байна. Энэ удаагийн лекцийг НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр 2019 оны 09 дүгээр сарын 06-нд уншина. Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 …

  • 29 August

    60 хүүхдэд 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга …