Туркийн ШУА, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Туркийн Аланья хотын Алааддин Кейкубат Их Сургуулийг түшиглэн “Чингис хаан ба түүний өв” сэдэвт симпозиумыг 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав. Симпозиумд Туркийн 12 их сургууль, музейн судлаач, эрдэмтэд оролцож, Османы цуглуулганд буй Ил хаадын зурагт ном, Топкапы ордны номын санд буй Ил хааны үеийн уран бичмэлүүд, монголчуудын Анатолид үлдээсэн уран …
Боловсрол
September, 2020
-
17 September
Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн сургууль баригдаж, ашиглалтад орж буйн нэг нь нийслэлийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга юм. Тус сургууль Налайх дүүргийн гурав болон дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг төдийгүй гэр хорооллын дунд оршдог. Дээрх хороодод өөр сургууль байхгүй. Тиймээс энэхүү өргөтгөл нь Налайх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн хөрөнгө оруулалт боллоо. 109 …
-
17 September
Хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн “Цахим бүртгэл” энэ сарын 18-21-ний өдрүүдэд явагдана
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар …
-
15 September
“Оюу толгой” компани боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа
“Оюу толгой” компани нь боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардгаараа онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 2,600 гаруй оюутан залуусыг хөтөлбөрүүддээ хамруулаад байна. …
-
10 September
Казахстан Улсад суугаа Элчин сайд Л. Баттулга Монгол судлаач эрдэмтэдтэй уулзав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Д.Кыдыралитэй 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар болон тус байгууллагын дэргэдэх Монгол судлалын төвөөс эрхлэн хэвлүүлсэн зарим шинэ ном …
-
8 September
Хүний нөөцийг хөгжүүлэх Японы JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2020 оны бүртгэл эхэллээ. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа: Магистрын хөтөлбөрийн Бүртгэлийн хугацаа:8/31 (Даваа)-10/28 (Лхагва) хүртэлДокторын хөтөлбөр бүртгэлийн хугацаа: 8/31 (Даваа)-12/4 (Баасан) хүртэл Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд …
-
7 September
“МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор М.Эрдэнэ хүртлээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж Монгол Улсын Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилээ цахим мэндчилгээгээр нээж байгаа билээ. МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” …
-
2 September
МСҮТ, политехник коллежиуд цахим болон танхимын сургалтыг хослуулан хичээлийн шинэ жилээ эхлүүллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллалаа. Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын политехник коллежид энэ хичээлийн жилд 2000 оюутан суралцаж байгаа аж. Тус политехник коллеж нь 27 төрлийн мэргэжлээр сурагчдыг бэлддэг бөгөөд 144 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үсчин гоо сайхан, автомашины засварын ангийн элсэлт илүү эрэлттэй байдаг бөгөөд үсчин гоо сайхнаар Дэлхийн …
-
1 September
Хичээл анх удаа танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхэллээ
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Мэдээллийн цагт БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир оролцож мэдээлэл өглөө. ?Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Монгол Улс анх удаагаа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүллээ. ?Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 834 сургуульд 690 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх оныхоос сурагчдын тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байна. ?2019-2020 онд 28567 …
-
1 September
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад …
-
1 September
У.Хүрэлсүх: Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай
Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг, яслийн цогцолборын хичээл, …
-
1 September
У.Хүрэлсүх: Суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ
2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Ерөнхий сайд У. Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ! Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье! Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, …
August, 2020
-
28 August
Л.Цэдэвсүрэн: Хүүхэд харах төвийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг болон “Саруулхан”, “Нар” хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд ажиллаж, Улсын онцгой комиссын даргын албан даалгавар, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай таван сайдын хамтарсан тушаалын хэрэгжилт орон нутаг, сургалтын байгууллага дээр ямар байгаатай танилцлаа. 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2020-2021 оны хичээлийн жилд 16 дугаар хорооны …
-
28 August
Оюутнууд номын сан, цайны газар, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ
БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх яамдын хамтарсан мэдээллийн цагт оролцлоо. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баталж, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын нөхцөлд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл …
-
27 August
БШУЯ: Есдүгээр сард өмнөх ангийн хичээлийг бататгах, хоцрогдол арилгахад анхаарна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын Хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүллээ. Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулна. Тухайлбал, хичээлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл