Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр …
Боловсрол
February, 2021
-
5 February
Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …
January, 2021
-
30 January
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …
-
28 January
БШУЯ:Их, дээд сургуулиудын чанарт анхаарах ажлыг үе шаттай хийж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. …
-
26 January
Т.Ням-Очир:Хоёрдугаар сарын 1-нээс орон даяар теле хичээл орно
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр …
-
20 January
Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …
-
19 January
Ч.Нямгэрэл: Сурах хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барилтай оюутан бол танхимын ч бай, цахим ч бай сургалтад адилхан хариуцлагатай байдаг
Цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлийн талаар МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэлтэй ярилцлаа. Хөл хориотой холбоотойгоор багшийн ажилд гарч байгаа хүндрэл, бэрхшээл байна уу? -Өнгөрсөн хаврын улиралд багш, оюутан бүгд ямар ч бэлтгэлгүй байх үед хөл хорио маш гэнэтийн зүйл байсан. Харин энэ намрын хувьд өнгөрсөн хавартай харьцуулахад …
-
14 January
Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болло
Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол …
-
13 January
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13 / боллоо. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн …
-
8 January
ОТИС-ийн Багш, СӨНБ-ийн мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд багш нартаа гэнэтийн бэлэг барьлаа
Өчигдөр Отгонтэнгэр их сургуулийн Багш, СӨНБ хөтөлбөрийн эчнээ болон оройн ангийн төгсөх оюутнуудаас мэргэжил арга зүйн шалгалтаа цахимаар өгч дууссаны дараа багш нартаа гэнэтийн бэлэг барьжээ. Оюутнууд шалгалтаа өгөхдөө бүгд монгол дээлтэй байсан бөгөөд дараа нь дэлгэц дүүрэн “Та нартаа баярлалаа, Хайртай шүү багш нараа” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Энэ талаар Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх багш нар илэрхийлэхдээ, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн үе байсан …
-
6 January
ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарч байгаа билээ. Энэ удаагийн сурагчдын амралт дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан урт хугацаанд төлөвлөгдсөн. Тиймээс сурагчид econtent.edu.mn цахимд байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хичээлээ бататгах боломжтой. Энэхүү интерактив хичээлүүдийг монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттой шат дараатайгаар бэлтгэн хүргэх юм. Монгол хэлээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр …
-
6 January
Л.Цэдэвсүрэн: Боловсролын цахим сургалт, технологи, контентыг анх удаа хуульчлах гэж байна
-Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Шинэ хуулиар ямар гол зохицуулалтуудыг хийх вэ? -“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Цаашид нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах, нийгмийн идэвхтэй …
December, 2020
-
21 December
У.Хүрэлсүх: Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болжээ
Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг цахимаар болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр “Боловсролын салбарт хэд хэдэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Нэгдүгээрт, боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, хөтөлбөр агуулгыг сургахаас суралцахуй руу чиглүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, удирдлагын тогтолцоог өөрчлөх, дөрөвдүгээрт цахим шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож …
-
18 December
“Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан “Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал /2020.12.17/ Монгол Улсын Үндэсний номын санд боллоо. Цар тахлын хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиож буй боловч уг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл