Энэ явдал тун санамсаргүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанаас арай гэж гараад зам руу эргэтэл …
Далд ертөнц
February, 2015
-
6 February
Хэрхэн энергиэ дээшлүүлэх вэ?
Хүссэн амьдралаараа амьдарч, аз жаргалтай, эрүүл энх байхын тулд энергийн хэлбэлзлийн түвшнээ өндөр байх зайлшгүй шаардлага бий болдог. Ухамсар болон энергийн хэлбэлзлийн түвшин хоёр хоорондоо шууд холбоотой байдаг. Хэрэв хэн нэгний хэлбэлзлийн түвшин сул байх юм бол ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болно. Үүний эсрэгээр хэлбэлзлийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авдаг. Энергийн хэлбэлзлийн түвшин …
January, 2015
-
30 January
Хараалыг арилгах арга
Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» …
-
27 January
Хар цагаан хэл амнаас өөрийгөө хамгаалах арга
Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг. Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа. – Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь: – Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш …
-
23 January
Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?
Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ …
-
6 January
Бусдад хорлогдсон Шагдар уяачийн сүнс араасаа гурван хүний амийг дагуулжээ
Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж …
December, 2014
-
25 December
Зүүдэндээ явдаг хүмүүсийн талаарх сонирхолтой баримт
XIX зууныг хүртэл бүрэн судлагдаагүй байсан зүүдэндээ явах үзэгдлийн тухай дараах “сонирхолтой” түүхүүдээс хуваалцаж байна. Зүүдэндээ явах нь 30 секундээс 3 цаг хүртэл үргэлжилдэг сэтгэц, нойрны эмгэг бөгөөд зүүдэндээ явж байхдаа нас барахаас эхлээд нууцлаг авъяасаа нээх хүртэл олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ. Лондонгоос гаралтай сувилагч Ли Хэдвинь 4 настайгаасаа зүүдэндээ явдаг байжээ. Тухайн үед гэрийнхэн нь бага насны …
-
19 December
Cүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир
Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй …
April, 2014
-
9 April
Бие засах өрөөний буланд суудаг бяцхан охин (аймшгийн өгүүллэг)
Жихүүдэс хүрмээр эл бяцхан түүхийг жирийн хүн ярьсан болохоор итгэх эсэх нь таны хэрэг билээ. Баатар Орхон аймгийн иргэн л дээ. Хааяа хот орж ирдэг ажилтай нэгэн юм. Түүнтэй тун саяхан тааралдаж дээрх сонирхолтой яриаг сонссон билээ. Тэрбээр ганц бие агаад миний л мэдэхийн хориод жил тийнхүү яваа нь нэг л зожигдуу санагдах бөлгөө. Үргэлж биш ч хааяа хот орж …
-
8 April
Та бидний мэдэхгүй “сонирхолтой” зөгнөлүүд
Аливааг урьдчилан таамаглан “зөгнөж” хэлсэн тохиолдлууд нь хүн төрөлхтний сонирхлыг татахын сацуу тэр хэрээрээ айдас төрүүлсэн далд ертөнц байдаг. Та бүхэнд дэлхийд аль хэдийнэ танигдсан Ванга ба Нострадамус тэргүүтэй зөнчдийн болон огт танихгүй гайхамшигтай чадвартай бусад зөнчдийн зарим “сонирхолтой” зөгнөлүүдээс сонирхуулж байна. Элойс Ирлмайер (1894 – 1959) Элойс бол Германы зөнч бөгөөд өөрийнхөө үхлийг зөгнөсөн тэрээр 1959.07 сард нас баржээ. …
-
5 April
Сүнстэй нь батлагдсан 10 газар
Сүнс байдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Эрдэмтэд сүнсийг нотлохын тулд хараал шингэсэн гэх газруудаар судалгаа хийсэн бөгөөд тэдний хамгийн том баталгаа болсон 10 газрыг танилцуулъя. Австралийн Бичворт дахь сэтгэцийн эмнэлэг. Жинхэнэ нэр нь “Мэйдэй Хиллз”, Австралид байдаг энэ эмнэлэг 1867-1995 онд ажиллаж байсан. 1200 өвчтөн хүлээж авахуйц энэ эмнэлэгт 130 жилийн хугацаанд 9000 гаруй хүн нас барсан аж. Энэ газар …
-
3 April
Ромын Пап хэдэн сарын турш цусанд будагдсан бяцхан охиныг зүүдлэх болсон гэнэ
Ромын Пап лам Францис сүүлийн өдрүүдэд нойр муутай явна. Учир нь,тэрээр сүүлийн хэдэн сарын турш цусанд будагдсан бяцхан охиныг зүүдлэх болсон гэнэ. Тиймдээ ч Ромын гэгээн Мария эхийн сүмийн эцэг ламтанд очиж нүглээ наминчилсан аж. “Зүүдэндээ тэр охиноос яагаад ийм болсон учрыг асуухад охин уйлдаг. Энэ тухай эцэг ламаас асуухаар очсон юм ” гэж хэлжээ. Харин эцэг ламтан энэ зүүдний …
March, 2014
-
18 March
“Ад чөтгөрийн библи” -ийг судлах зоригтой эрдэмтэн алга
“Ариун Библи” нь ерөөсөө бурханы үг тэр чигээрээ юм. Библи нь “Хуучин гэрээ”, “Шинэ гэрээ” хоёр ботиос бүтдэг. “Хуучин гэрээ”-нд ертөнцийн үүсэл, бурханы сургаалиас гадна, Ертөнцийн эзний хүү Есүс Христийн өмнөх үеийг өгүүлдэг бол “Шинэ гэрээ” Есүс дэлхий дээр мэндэлж, сайн мэдээ тунхаглаж байгааг бичжээ. Үүнээс гадна Есүс үхсэнээсээ хойш гурав хоногийн дараа амилж, түүний загалмайд цовдлуулсан цусаар мөнх амь …
-
17 March
Нүд булаам нүцгэн хүүхэн хөнжилд нь шургасан байлаа
Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа л буг чөтгөр байгаа, байхгүй гэж маргасаар ирсэн билээ. 1921 оны хувьсгалын эхний 20 жилд чөтгөрийн тоо эрс багассан гэж улаан статистикчид тогтоосон удаатай. Энэ бүхнийг түр орхин гэрт нь цэнхэр даашинзтай бүсгүй орогноод салахаа больсон Баруун Нарангийн хөлдөөгчийн зоорины гэх нийтийн байрны ойролцоо оршин суух Галдандагвын Батсуурь гэдэг залууд тохиолдсон явдлыг өөрийнх нь ярьснаар …
-
17 March
Хүүхнүүдийн сүнс яагаад илүүтэй хоргоддог вэ?
Ийм сонин асуудал байнга шахуу гардаг билээ. Эрчүүдийн сүнс буг болох нь байдаг ч харьцуулан үзвэл эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн гэдэг үзэл өнгөрсөн зууны эхээр өндөр хөгжилтэй улсуудад гарчээ. Бурханы шашин тийшээ хүч түрэн орж ирэх болсноор энэхүү асуудал яригдах болсон нь мэдээж. Тэр үеэс ер нь сүнс, сүлд гэх ойлголт бодит эсэх талаар шинжлэх ухааныхан ч сонирхож ирсэн гэдэг …