Монгол улсад Гэгээн Валентины баярыг тэмдэглэх нь уламжлал болж байгаа билээ. Тиймээс та энэ оны Валентины баярыг хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсэж байгаа л болов уу. Тэгвэл эртхэнээс энэхүү оройг хэрхэн өнгөрүүлэх талаар бэлдээрэй. Харин бид та бүхэнд энэ оройг мартагдашгүй өнгөрүүлэх романтик болзоо зохиох 5 аргыг хүргэе. Юуны түрүүнд болзооны уур амьсгал, хоолны цэс, өнгөрүүлэх газар, …
Сонин хачин
July, 2013
-
20 July
Олон улсын шаврын наадам эхэллээ
Жил бүрийн зуны халуун өдрүүдэд Чүнгнам , Бурёнг , Дэжон далайн эрэг дээр (충남 보령 대천해수욕장) Олон улсын Шаврын наадам 10 хоногийн турш нээгддэг бөгөөд 16 дах удаагийн энэ жилийн наадам өчигдөр нээгджээ. Ирэх 28-ны өдөр дуусах уг наадамд гадаад, дотоодын 1 сая жуулчид ирж 60 нэр төрлийн уралдаан тэмцээн , хөгжилтэй тоглоом , шавраар урлах , төрөл бүрийн өнгөтэй …
-
19 July
Дэлхийн шилдэг авиа компанид монгол бүсгүй ажиллаж байна
2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон “Emirates airline” авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна. Ингэснээр тэрбээр дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны …
-
19 July
Дэлхийн хамгийн их стресстэй болон амгалан тайван 10 улс
“Bloomberg” агентлагаас дэлхийн 206 орноос хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргажээ. Тэд стрессийн хэмжээг тогтоохдоо нэг хүнд ногдох ДНБ, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан зэргийг авч үзсэн байна. Ингээд жагсаалтын эцэст дэлхийн хамгийн их стресстэй 10 улсаар– Хамгийн их стресстэй …
-
19 July
Энэтхэгт дотуур хувцас сурталчлахыг хоригложээ
Энэтхэгийн Мумбай хотод олон нийтийн газрууд дахь эрэгтэй, эмэгтэй дотуур хувцасны бүх төрлийн сурталчилгааны хэлбэрийг хоригложээ. Тодруулбал, Дэлгүүрүүд гудамж руу харсан шилэн хоргонд дотуур хувцас байрлуулахгүй байх, гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудааар сурталчлахыг хориглосон байна. Хотын захиргаанаас эл шийдвэрийг гаргах болсноо “Ойр ойрхон гарч буй хүчирхийллийн хэргийн сэдлийг эдгээр гудамж талбайд буй эротик дүрслэлтэй сурталчилгаанууд төрүүлж байгаатай холбоотой” гэжээ. …
-
18 July
БНСУ, Оддын тусгай ангиа татан буулгажээ
Өнөөдөр өглөө Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас , тус яамны харъяа Оддын гэгдэх тусгай ангийг татан буулгах болсон тухай мэдээлллээ. Энэ ангийг 16 жилийн өмнө Батлан Хамгаалах яамны шууд удирдлаган дор байгуулж дуучин ,жүжигчид гээд олонд танигдсан залуучуудыг элсүүлэн цэргийн алба хаалгахдаа Батлан Хамгаалах яамны нэрийн өмнөөс улсын чанартай урлаг , соёлын үйл ажиллагаанд яамаа төлөөлүүлэн оролцуулдаг байжээ. Иймэрхүү үйл …
-
16 July
Аварга том харх бяцхан охин руу дайрчээ
Англид урьд өмнө нь үзэгдэж байгаагүй аварга том харх 7 настай охин руу дайрчээ. Тодруулбал, охиныг унтаж байхад харх дайрч нүүр гарыг нь урсан байна. Азаар охин өөрийгөө хамгаалж харх руу юм авч шидлэн түүнийг хороосон аж. Зэрлэг харх хэрхэн охины өрөөнд орж ирсэн нь тодорхойгүй байгаа аж. Харх 30 см урттай байжээ. М.Сониуч
-
16 July
Майкл Жексоны 45° уналтын нууц
Хосгүй авьяаст, Попын хаан дуучин Майкл Жексон агсан үзэгч фенүүдээ маш олон зүйлсээр гайхшруулдаг байсан билээ. Тэр дундаа түүний агаар дээр тогтох мэт 45° хэмийн налуу уналт. Яаж ингэж тогтдог байна хэмээн хүн болгон гайхдаг байсан. Тэгвэл үүний нууц нь Жексоны гутланд байсан ажээ. Тэрээр уг гутлынхаа зохиогчийн эрхийг хүртэл баталгаажуулсан байжээ. М.Сониуч
-
15 July
Дэлхийн хамгийн олон барби цуглуулагч
Герман улсын иргэн 52 настай Бетинна Дорфмэнн бол дэлхий дээрхи хамгийн олон барбины цуглуулагатай хүн юм. Түүнд 15 мянган ширхэг барби байдаг бөгөөд одоогоос 19 жилийн өмнөөс эхлэн хүүхэлдэйгээ цуглуулжээ. Барбинууд дундаас хамгийн үнэтэй нь 8 мянган еврогийн үнэтэй аж. Тэрээр “Гиннес 2013”-т дэлхий дээрхи хамгийн олон барби цуглуулагч хэмээн бүртгэгджээ. М.Сониуч ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл