17 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Жинжиймаа” Монголын уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрд таван настайдаа тоглож байсан өхөөрдөм охин П.Оюун-Эрдэнийг энэ удаагийн энтертайнмент буландаа онцолж байна. П.Оюун-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Тэрбээр Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа буюу жүжигчний ангийн гуравдугаар курсийн оюутан байхдаа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын …
Энтертайнмент
August, 2019
-
7 August
Жүжигчин Т.Бархүүгийн охин кино урлагт хөл тавьжээ
Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Б.Сүндари Тэнгэр продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглож байгаа аж. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тус кино ирэх аравдугаар сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно. …
-
6 August
Дөрвөн настай Монгол охин “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцоно
Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн (“Amazing People”) буюу “Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор аав, охин хоёр ОХУ-д очсон байна. ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. …
-
5 August
“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт товлогдлоо
Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” …
-
2 August
Г.Ундармаа: Араб адуу л олж чадсангүй
Жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл энэ удаад “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, …
July, 2019
-
31 July
Б.Эрдэнэбаяр Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүн байр эзэлжээ
БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна. Бүжигчин Б.Эрдэнэбаяр Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI …
-
29 July
“Feel Mongolia” богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчлах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ. Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлснээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг гардуулан өглөө. Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн …
-
26 July
“C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний ялагч Г.Сарангоог “Охидын мисс төв”-ийн бяцхан мисс охид хүлээн авч, баяр хүргэлээ
Дэлхийн хүүхдийн загварын фестиваль болох “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан зургаан настай бяцхан охин Г.Сарангоог Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Охидын мисс төв”-ийн авьяаслаг бяцхан мисс охид өнөөдөр /2019.07.26/ хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ. Авьяаслаг бяцхан охин Г.Сарангоо БНХАУ-ын Шанхай, Су Жоу хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн загварын фестивальд Монгол …
-
23 July
“ООGII” брендийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Монголдоо дэлгүүрээ нээжээ
Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг бүсгүй 2017 оноос эхлэн өөрийн нэрийн “ООGII” брендийг үүсгэн байгуулж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулснаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа билээ. Тэрбээр салбар дэлгүүрээ Австралид хоёр, Японд нэг нээсэн бөгөөд наадмын дараа Монголдоо хүрэлцэн ирж дөрөв дэх дэлгүүрээ нээжээ. Улаанбаатар хотын “Жаргалан” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн дэлгүүр …
-
19 July
Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд наадамлажээ
Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд хүрэлцэн ирж наадамлажээ. Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан хатагтай Б.Эрдэнэтуяа Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Алдарт жүжигчин Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяагийн хувьд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болжээ. Мэргэжлийн бүжигчин монгол эхнэр нь түүнд 2010 онд долоо дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн …
-
18 July
Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд тэргүүн байр эзэлжээ
Швед улсын Калмар хотноо зохион байгуулсан олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ. Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, …
-
10 July
The Hu хамтлагийн уран бүтээлчид “Соёлын тэргүүний ажилтан” боллоо
Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа. Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий …
-
8 July
Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон Д.Сүхбаатар МУГЖ цол хүртлээ
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Шагнал гардуулж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Сүхбаатар гуайд хандаж “Урлаг соёлын салбарт …
-
8 July
“THE HU” хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагналаа
Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж өгөв. Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо …
-
8 July
Б.Шарав: Уран бүтээлийг минь үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлаж байна
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. Тэрбээр “Их урлагт 50 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл