Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгууллаа. Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа.Тэрбээр Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад зохиогдсон ДАШТ-д амжилттай оролцож дэлхийн дөрвөн удаагийн …
Энтертайнмент
December, 2018
-
19 December
Д.Долгион: “Miss Universe”-д Монгол эх орныхоо талаарх анхны сэтгэгдэл бүрийг хамгийн сайхнаар үлдээхийн тулд хичээн оролцлоо
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт өнгөрсөн Даваа гаригт /2018.12.17/Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппиний мисс Кэтриона Грей тодорлоо.Тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, гуравдугаар байранд Венесуэлийн мисс Гутеррез нар шалгарлаа.”Miss Universe”-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион …
-
14 December
NBA-ийн талбайд монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчлав
АНУ-ын сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзсэн тухайгаа твиттер хуудаснаа бичжээ. Монгол хүүхдүүд маань Вашингтон Визардс Бостон Селтиксийн тоглолтын өмнө үзүүлбэр үзүүллээ. Монголоо …
-
12 December
Торгоны зам шоуны сэтгэл татам моделиор Ж.Мөнгөнцацралт шалгарчээ
БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Далайн торгоны зам”, “Эх газрын торгоны зам”-ын дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас, загварын аж үйлдвэрийг дэмжих зорилготой “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын долоо хоног Хятадын Ши-Ан хотод арванхоёрдугаар сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт “Сэтгэл татам …
-
12 December
2018 оны шилдэг уран бүтээлч, ”Мөнгөн мод” цомын эзнийг шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 12 сарын 24-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, …
-
11 December
“MNET Asian Music Awards”-ын хөтлөгчөөр С.Гантогоо, Б.Янжиндулам нар ажиллана
“Mnet Asian Music Awards” шагнал гардуулах Азийн хамгийн том хөгжмийн наадмыг Монгол улсад “Asianbox” суваг анх удаа мэргэжлийн түвшинд шууд дамжуулахаар болжээ. “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь“Mnet Music Video Daesang”нэртэйгээр 1999 онд анх зохион байгуулагдаж байв. 2009 оноос цар хүрээгээ тэлж Азийн улсуудаас уран бүтээлчид оролцдог болсноор одоогийн нэршлийг өгсөн юм. 2017 оноос Азийн гурван улсад буюу Вьетнам, …
-
11 December
Олон улсын шилдэг баримтат киногоор “Монгол гэр” шалгарчээ
Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарчээ.Тус киногоор Монголчуудын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн байна. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ. Жил бүр зохион байгуулдаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлджээ. Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино …
-
10 December
“Miss Universe” тэмцээний шилдэг дөрөвт Монгол үндэсний хувцас багтжээ
67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээний финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. “Miss Universe” тэмцээний шилдэг үндэсний хувцастай миссийг өнөөдөр тодорно. 94 улсын гоо бүсгүй оролцож буй тус тэмцээний шилдэг үндэсний хувцастай дөрвөн улсын нэгээр манай улсын үндэсний хувцас багтжээ. Д.Долгионы …
-
10 December
Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ээр шалгарлаа
“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв. Харин дэд миссээр Тайландын …
-
8 December
“21000” реалити шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорлоо
“25 дугаар суваг” телевизийн бүтээл, үндэсний контент “21000”реалити шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын ялагч өчигдөр /2018.12.07/ тодорлоо. Уг шоуны энэ удаагийн дугаарт Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцсон билээ. 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр хэрхэн амьдрахыг үзүүлдэг нэвтрүүлгийн ялагчаар улс төрчдөөс анх удаа энэхүү нэвтрүүлэгт оролцож байна гэж өөрийгөө танилцуулж байсан З.Баянсэлэнгэ шалгарлаа. Тэрбээр өрсөлдөгчөөсөө бага …
-
7 December
Монголын миссийн бэлэг дурсгал “Алтайн Ятга” шилдгээр шалгарчээ
“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы Тайланд улсыг зорихдоо гар тээшиндээ нандигнан авч явсан нэг зүйл нь “Алтайн Ятга” бэлэг дурсгалын зүйл байсан юм. Тус тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаа өчигдөр/2018.12.06/ зохиогдож мисс Д.Долгионы “Алтайн Ятга” бэлэг дурсгал 94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор …
-
7 December
Загвар өмсөгч Э. Энхболд гэргийдээ гэрлэх санал тавьжээ
Загвар өмсөгч Э.Энхболдын гэргий, загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал жил бүр уламжлан зохион байгуулдаг шоугаа энэ сарын 1 нд “O couture Wonderland-2019” нэртэйгээр зохион байгууллаа.Тус шоуны үеэр загвар өмсөгч Э.Энхболд гэргийдээ өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ. “Гоёлын даашинзын хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөн загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нь Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр 2015 онд шалгаран, өөрийн …
-
6 December
Хойд туйлд аялах эрхийн төлөө Монгол залуус өрсөлдөж байна
Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …
-
6 December
Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ. БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-ны өдөр болж титмийн эзэн тодорно. Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарснаар финалын шалгаруулалтад бүжиглэх эрхтэй болсон юм. Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг …
-
6 December
Петер Шмейхель:Монголчууд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл