“Яг түүн шиг” шоуны долоо дахь дугаар өчигдөр /2019.06.16/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Г.Сүндэрмаа тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр “Cats Musical – Memory”-ийн дүрд тун чадварлаг хувирч, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм. Анхны ялалтаа байгуулсан Г. Сүндэрмаа цахим хуудаснаа”Гэр бүл, найз нөхөд, шүүгч нартаа, Боловсрол суваг …
Энтертайнмент
June, 2019
-
14 June
Жүжигчин Г. Амгаланбаатар Ю. Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээнэ
УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ. “Түүх мартахгүй” киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг гурван уран бүтээлч …
-
13 June
Маамуу, Ботгохон төслийг санаачлагч эмэгтэй Соёлын тэргүүний ажилтан боллоо
2016 оноос эхлүүлсэн Маамуу хүүхдийн цогц контентын төсөл өнөөдөр хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр амжилттай үргэлжилж байна. Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан контент бүтээж соёлын үр тарьж буйг нь Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өндрөөр үнэлж, тус төслийг санаачлагч Г.Гантуяад Соёлын тэргүүний ажилтан …
-
12 June
“Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан реалити шоу үзэгчдийн хүртээл болно
Монголын рок поп ертөнцийн “Феррари” гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай “Никитон” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хамтлагийнхан 25 жилийн ойн тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулахаар тов зарлаад байгаа билээ. Тэгвэл “Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулан тэдний бодит амьдралыг дэргэдээс нь үзэх боломжтой телевизийн реалити шоу үзэгчдэд хүрч эхлэх нь ээ. Хамтлагийн найман уран …
-
10 June
Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” шагнал хүртжээ
“Монгол модель” агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна. Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварыг наадамд Монгол Улсаа төлөөлөн …
-
10 June
Б. Чингүүн: “Дэжа вү” киногоороо гэр бүл хүний амьдралд ямар чухал гэдгийг харуулахыг зорьсон
Бүтэн өнчин өссөн Т.Солонго охин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд нарийн мэргэжлээр сурдаг. Түүнийг ухаан орох цагаас эхлэн хажууд нь нэгэн гэр бүлийн зураг байдаг байлаа. Нэгэн өдөр анагаахын багш нь “Урикадо” хэмээх амьтан дээр туршилт хийх зориулалттай бүтээсэн тусгай шингэн танилцуулан хулган дээр туршилт хийж, тэрхүү хулганыг үхүүлээд буцаан амь оруулна. Т.Солонго охин тэрхүү туршилтаас санаа аван …
-
6 June
Монгол эмэгтэй жүжигчин Деннис Уильям Куэйдийн нүүр хувиргагчаар ажиллажээ
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес,Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor, Дэдди Янки, Ники …
-
6 June
Дуучин Б.Маралжингоо МУГЖ Т. Ариунаагийн дүрд хувирна
Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өнгөрсөн тавдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тодруулбал, дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, …
-
4 June
Жүжигчин Ч.Очгэрэл СТА болжээ
“Уужим филм”, “F studio”-ийн бүтээл “Зуун жилийн эморол” уран сайхны киноны нээлт өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр “Өргөө” кино театрт боллоо. Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон жүжигчин, дуучин Ч. Очгэрэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. МУСТА Ч. Очгэрэлийн хувьд “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр олны танил болсон юм. Мөн “UBS” телевизийн “Содура” “Говийн …
-
3 June
Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжиг шинэ дүр төрхтэйгөөр тавигдана
Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажиллаж байгаа юм. “Хайрын виз” уянгын драмын жүжиг найруулагч М.Батболдын анхны тайзны бүтээл аж. Шинэ дүр төрхтэйгөөр тавигдах жүжгийн гол …
-
3 June
Гэрлийн найруулагч Э.Батнямбуу “Mogul Pictures” -ийн шинэ уран бүтээлд дүр бүтээжээ
“MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино энэ Баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Тэгвэл тус киноны гол дүрд кино уран бүтээлчдийн дунд “гэрлийн бурхад” хэмээн алдаршсан багш шавь хоёр болох Ш.Батбаяр Э.Батнямбуу нар тогложээ. Гэрлийн найруулагч Э.Батнямбуу мэргэжлийн жүжигчин бөгөөд кино бүтээлд ихэвчлэн гэрлийн найруулагчаар ажиллаж байжээ. Тэгвэл …
-
3 June
“Дэжа вү” кино энэ Баасан гарагт нээлтээ хийнэ
“MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино зургадугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ. “Deju vu- Дэжа вү”кинонд …
-
3 June
“Яг түүн шиг” шоуны ээлжит ялагчаар дуучин Б.Маралжингоо тодорлоо
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын тав дахь дугаар өчигдөр /2019.06.02/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүйн “Алсын газрын зэрэглээ” дууг тун адилхан дуулж, анхны ялалтаа байгууллаа. Шоуны салхийг хагалж, загвар өмсөгч С.Сарнай 19 настай дэлхийн алдартай реппер Lil Pump-ыг дууриасан бол дуучин Б.Халиун Өмнөд Солонгосын дуучин загвар …
-
1 June
Жүжигчин Б.Амарсайханы гэргий “Алдарт эх” боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг өнөөдөр /2019.06.01/ “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа. Алдарт ээжүүдийн нэг нь өдгөө дөрвөн хүүхдийн ээж, жүжигчин Б.Амарсайхны гэргий С.Уранд Ерөнхийлөгч одонг зүүж өгсөн юм. Монголын сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогддог С.Уран 2018 онд одонгийн дөрөв дэх хүүхдээ төрүүлснээр “Алдарт эх-II” …
May, 2019
-
31 May
“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо. Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл