НОК-ийн шийдвэрээр үсчин, гоо сайхан, барааны дэлгүүрүүд ажиллахаар болж байна. Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй байгаа тул эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлах шаардлагатай. Ялангуяа үсчин ашиглах талбай бага байдаг, хүнтэй ойрын зайнаас харьцдаг, үс сэнсдэх үед вирустэй дуслууд өөр хүнд хандах аюултай байдаг тул амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай. Үсчин өөрөө амны хаалт дээр нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. …
Эрүүл мэнд
January, 2021
-
22 January
Ebarimt аппликейшнд хөнгөлөлттэй эмийн цахим жор бичигдсэн даруйд мэдэгдэл очдог боллоо
Иргэн та хөнгөлөлттэй эмийн цахим жор бичүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын цахим системээс таны ebarimt аппликейшнд жорын мэдээллийг шууд илгээдэг боллоо. Ингэснээр та жорын мэдээллээ гар утаснаас шууд харах, хянах боломжтой. Та цахимаар мэдэгдэл хүлээж аваад өөрийн регистерийн дугаарыг ebarimt аппликэйшны хэрэглэгчийн бүртгэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай.
-
18 January
Багануур дүүрэгт нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өнөөдрөөс нээлээ
Багануур дүүргийн Онцгой комиссын хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар боллоо. Мөн дүүргийн хэмжээнд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдаалахгүй гэжээ. Цаашдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Эх сурвалж: Багануур дүүргийн Онцгой комисс
-
18 January
Орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийн PCR шинжилгэээний хариу сөрөг бол хотоос гаргана
Орон нутаг руу буцах хүсэлтэй, УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг бол хотоос гарах боломжтой болжээ. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Монгол Улсын нийт 21 аймаг халдваргүй бүс болсон. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт онцгойлон хяналт тавьж, дотоодын цэргийн алба хаагчдын хүчитгэсэн хамгаалалтыг ажиллуулж байна. Орон нутаг руу нэн яаралтай …
-
13 January
Д.Нарангэрэл: PCR шинжилгээ өгөөд гарч явах үедээ ч халдвар авах эрсдэлтэй нөхцөлд бид бүгд амьдарч байна
PCR шинжилгээ бол халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сануулав. Тэрбээр “Бид бүгд халдварт өртөх эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Иймд иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах болон дархлаагаа дэмжиж, эрсдэлийг бууруулах нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн хүн л гэхэд эмнэлэгт хэвтэхдээ PCR шинжилгээ нь сөрөг гарсан. Эндээс …
-
11 January
Чинээлэг орнуудад шинэ үеийн вакцин эрэлттэй байна
Эм, вакцин үйлдвэрлэгч компаниуд цар тахлын эрсдэлийг даван туулах бүтээгдэхүүн боловсруулах өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Өрсөлдөөнийг “BioNTech”, “Pfizer”, “Moderna” компани тэргүүлж байгаа бол Швед-Британийн “AstraZeneca”, “Sanofi”, “Sinovac”, “Johnson & Johnson” зэрэг эмийн үйлдвэр вакцинаа сайжруулж, илүү боломжит нөхцөлийг худалдан авагчдад санал болгож эхэллээ. Үүний зэрэгцээ коронавирусийн эсрэг вакцин үнэхээр үр дүнтэй юү, өвчтөний нас, архаг өвчтэй эсэхээс хамаарч өөрөөр хэрэглэх үү, …
-
11 January
ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийнэ
Мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх мэдээлэлд ШӨХТГ-аас шалгалт хийхээр болжээ. Тухайлбал, IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд азтан болсон гэх мэдээлэл гараад буй. Шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийх юм.
-
11 January
БЗД-ийн 17-р хорооноос “Covid-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрч, хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны албан хаагчаас “Covid-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул одоогийн байдлаар тус хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг БЗД-ийн Онцгой комиссоос зөвлөлөө. ӨНӨӨДРӨӨС: Баянзүрх дүүргийн таван цэг цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийн дор иргэдээс PCR шинжилгээг авч байна. Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс
-
10 January
Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна
Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна9-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дэд дарга, вакцин судлан бүтээх тусгай хэсгийн хариуцлагатан Зэн Ишинь хэлэхдээ: 2020 оны 12-р сарын 15-наас хойш, Хятад улс чухал бүлгийн хүмүүст вакцин тарих ажлыг албан ёсоор өрнүүлсэн байна, өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд чухал бүлгийн хүмүүст 7 сая 500 …
-
10 January
САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарлаа
Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь бүрэн эдгэрч хяналтаас гарчээ. Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
-
10 January
Цөсний чулуунаас салах хялбар арга
Хэрэв та цөсний чулуутай, цөс тань өтгөрөлтэй бол түүнээс салах дараах энгийн аргыг санал болгож байна. Бэлтгэх зүйлс: 1.Магнизм ( Магнийн сульфат ) 50 гр-ын 2уут 2. Grapefruit (Хан жүрж) 1-2 ширхэг 3. Лемон 2 ширхэг 4. Органик оливийн тос Уух дараалал:Эхлээд 800 мл усанд 2уут магнизмаа хийж уусгана. Үүнийгээ 4 хувааж уух юм. Эхний 200 мл уусмалаа 18 цагт …
-
10 January
Монгол уламжлалт анагаах ухаан ид шидээ гайхууллаа
“Ковид-19”-өөр халдварлагсдыг монгол эмээр эмчлэхэд нь өвчний шинж тэмдэг маш түргэн арилсны зэрэгцээ дархлааг дэмжихэд онцгой ач тустай байсан эмчилгээний явцад батлагдсан хэмээн Өвөр Монголын олон улсын монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэллээ. Тэрээр ӨМӨЗО-ны COVID-19-ийн халдвараас сэргийлэх, хянах, удирдах комиссын монгол, хятад анагаах ухаанаар эмчлэх мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга юм. Тус комиссоос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийсэн …
-
7 January
Иргэн А: Зургаан удаа PCR өгч байж халдвартай гэдгээ мэдлээ
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний халдвар авсан иргэн “А”-тай холбогдож тодруулга авлаа. Тэрбээр одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. -Сайн байна уу. Та ны биеийн байдал одоогоор ямар байна вэ? -Миний хувьд эмнэлгийн хяналтад байсан учраас коронавирусний шинжилгээг тогтмол өгч байсан. Нийтдээ зургаан удаа тус шинжилгээг өгсөн. Ингээд зургаа дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд шинж тэмдэггүй, …
-
7 January
Н.Сувдмаа: Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагагүй
Цар тахлын халдвараас хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүснээр хацар, амны хаалтны хооронд завсар үүсэж, түүгээр гадны агаар орох эрсдэлтэйг зарим эмч, мэргэжилтэн хэлжээ. Энэ нь үнэн зөв эсэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх …
-
4 January
ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлжээ
Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл