Онцолсон

January, 2016

  • 22 January

    70 мянгаар амьдардаг Б.Алтаншагай охины дөрвөн ам бүлд тусалцгаая

    Б.Алтаншагай гэх охин хоёр дүү, өөрийн нялх охиныхоо хамтаар зуны байшинд зутруухан аж төрж байна. Түүний аав долоон жилийн өмнө хорт хавдрын улмаас нас баржээ. Энэ цаг үеэс хойш Б.Алтаншагай хоёр дүүгээ өсгөж, ар гэрээ авч явж байна. Саяхан нярайлсан болохоор ажил хийх боломжгүй. Хоёр дүүгийнхээ хүүхдийн мөнгө болон Тайваны сангаас өгдөг тэтгэмжээр л амьдарч байгаа гэдгээ хэллээ. Гэхдээ хэнээс …

  • 22 January

    Ерөнхий сайд, Г.Уянга гишүүний захидалд хариулт өглөө /бичлэг/

    Ч.Сайханбилэг: Уянга гишүүнээ одоо арай дэндлээ. Юм л бол нураана, гацаана, огцруулна. Тань шиг хүмүүс бодлого тодорхойлж байхад улс хөгжихгүй

  • 21 January

    Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэж байна

    Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн гол брэнд бүтээгдэхүүн нь цагаан идээ. Уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэж эхлээд байна. Тодруулбал 2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумд сар шинийн баярын өмнө  Улаанбаатар хотод цагаан идээний …

  • 21 January

    Авто баазын гадна, дотор сэргээн засварлалт, тохижилтын ажлуудыг сайн гүйцэтгэжээ

    “Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олон 2015 онд төлөвлөсөн зорилт,  ажил үйлчилгээгээ явуулахаар төлөвлөн зорилтоо бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жил Авто бааз үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиосон юм. Үүнтэй холбогдуулан ахмад ажилчидаа хүлээн авах тэдний алдрыг хүндэтгэх зэрэг ажлуудыг хоёр үе шаттайгаар тэмдэглэсэн юм. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд …

  • 21 January

    УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг төр гацаасаан шаарнууд гэв

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн гарын үсэг зурж их хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан их хурал өнөө өглөө Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Тэгвэл тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд өнөө өглөөний хуралд ирээгүй нь Зам, тээврийн сайд М.Зоригтыг ихэд бухимдуулж, өөрийн твиттер хуудаснаа тэдний нэр зургийг оруулангаа “Эднийг хайгаад Төрийн …

  • 21 January

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс мэдээлж байна

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 21, 22 өдрүүдэд Чингис зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлстийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яам, харъяа төвүүдийн удирдлагууд оролцож хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хийж, …

  • 20 January

    Жүжигчин М.Баярмагнай залилан хийжээ

    Монгол түмний хайр хүндэтгэлийг хэдий нь олсон жүжигчин бол “Монхоо” хочит М.Баярмагнай билээ. Тэрээр хошин урлагт олон жил зүтгэж нэр төртэй яваа авъяаслаг жүжигчин. Уран сайхны кино, рекламын  захиалгаар тасардаггүй эрэлт хэрэгцээтэй нэгэн. Гэвч М.Баярмагнай сайн жүжигчнээс гадна сайн “залилагч” ажээ.  Эдийн засгийн хямралтай энэ үед хүний мөн чанар аргагүй танигдаж байх шиг. Учир нь хошин урлагаар овоглосон М.Баярмагнай залилан …

  • 20 January

    Иргэд зээлээ төлж чадахгүйд хүрч банкны ”заналхийлэлд” өртөж байна

    Арилжааны банкуудаас авсан зээлээ эргэн төлж чадахгүй байгаа иргэдэд банкууд уян хатан хандах ёстой. Эдийн засаг хямралтай, аж үйлдвэр нь хаагдсан гээд ажлаасаа халагдах тохиолдол их байгаа энэ үед иргэд хохирогч болж байна. Иргэд өөрсдөө ажлаасаа гараагүй, санхүүгийн эх үүсвэргүй болоогүй төрийн бодлогын нөлөөллөөр ажилгүй болсон иргэд банкнаас авсан зээлээ эргэн төлөх хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрч байна. Энэ нэг …

  • 20 January

    Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа хоёр сарын өмнө татгалзжээ

    Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга  Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө   Улсын Их хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийг  УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдыг огцруулах  тухай хуулийн төслөө   өргөн барьсны дараа Р. Амаржаргал гишүүний албан бичиг мөн л УИХ-ын даргад иржээ. Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө огцруулах саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж  “Ч.Сайханбилэг …

  • 20 January

    Малаа “мартсан”  Монгол

    “Хэл, хил, мал гуравтайгаа бол хэн баян Монгол баян”  хэмээн яруу найрагч Зундуйн Дорж агсан нүүдлийн мал аж ахуй моголчууд бидэнд ямар чухал болохыг  тод томруун хэлсэн байдаг. Тэгвэл өнөө цагт бид дэлхийн дахины анхаарлыг татаж байгаа, байгаль  орчинд ямарч сөрөг нөлөөгүй нүүдлийн мал аж ахуйдаа хэрхэн анхаарч байгаа билээ. Таван хошуу мал маань таван төрөлдөө өсөж  50 сая хол …

  • 20 January

    УИХ-ын намрын чуулганы ажлын хэсэг болон байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэх асуудал

    НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд; Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд. ХОЁР. …

  • 19 January

    Малын эмчээ “мартсан” Сангийн яам

    Монгол Улсын малын тоо толгой 2015 онд 55 сая 958 мянга болж өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Малын тоо толгой жил бүр өссөөр л байгаа. Сүүлийн үед “энэ хэний гавьяа вэ” гэж асуух дуртай болж. Тэгвэл малын тоо толгой өссөөр байгаа энэ гавьяа хэнийх вэ. Жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж яваа хэдэн малчдын гавьяа мөн. …

  • 19 January

    Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь иргэдийг “Боловсруулах” ажлын хүрээнд Монголын сайтын холбоотой хамтран ажиллахаар боллоо

    Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв нь иргэдэд байгаль дэхийгээ хайрлах боловсролыг системтэй, өндөр үр дүнтэй олгох үүднээс Монголын сайтын холбоо ТББ –тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр иргэдэд олгох байгаль орчныг хамгаалах,  Байгаль  орчны чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, бүх нийтэд экологийн боловсрол олгох замаар байгаль дэлхий, нутаг усаа хайрлах соёлыг төлөвшүүлэх нь тус төвийн …

  • 19 January

    Тэтгэвэрээ “янзын” тогтоолгохыг “Баабардах” гэдэг болжээ

    Нэгэн хэсэг танил тал, ар өврийн хаалгыг “Дэнзэндэх” гэдэг нэр томъёонд оруулан ярьдаг байсан бол өдгөө өөр шинэ хэллэг гарчээ. Энэ нь шинээр тэтгэвэрээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хандахыг “Баабардах” гэдэг болсон гэнэ. Учир юу гэвээс нийтлэлч Баабар хууль бусаар тэтгэвэрээ өндөр тогтоолгон тэр нь улс орон даяар цацагдан байгаа тул ийнхүү нэрийдсэн аж. Нийгмийн даатгалыг 25-с дээш жил төлсөн …

  • 19 January

    П.Эрдэнэбат: Санаачилгатай, сэтгэлтэй ажиллавал болохгүй бүтэхгүй ажил гэж байхгүй

    Ярилцлагын хойморт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатыг урьлаа. – Сайхан өвөлжиж байна уу. Дархан-Уул аймгийн нутгаар өвөлжилт ямар байна? Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Энэ жилзундаа гантай байснаас аймгийн ихэнхи газар нутгаар цас ахиу орох, эрс хүйтрэх төлөвтөй байгаа. Аймгийн онцгой комиссоос энэ өвлийг өнтэй давах бэлтгэл ажлыг зохион байгуулж, тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байгаа. – Танай …