Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ. Соёлын гавьяат …
Онцолсон
October, 2025
-
29 October
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын …
-
28 October
“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн …
-
24 October
“Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.24/ зохион байгуулагдлаа. “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаанд “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн үүсгэн байгуулагч Э.Аззаяа, З.Сарантуяа, сангийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Содгэрэл, Удирдах зөвлөлийн …
-
24 October
Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ардын эмч цолыг: Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар …
-
22 October
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. …
-
21 October
Л.Мөнхтүшиг: Цөлжилттэй тэмцэх 17-р их хурлын бэлтгэл ажлыг НҮБ-ийн дэмжлэг, оролцоотойгоор хангаж байна
Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдвээр төрийн байгууллага, хөгжлийн түнш, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, залуучуудын, эрдэм шинжилгээний, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийн энх …
-
20 October
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл …
-
17 October
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай …
-
17 October
Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний …
-
15 October
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төслийн бодлогын найман чиглэл, дөрвөн түвшний үр …
-
13 October
Г.Билгүүн:Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн …
-
9 October
Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна гэв
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон …
-
9 October
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт …
-
8 October
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл