Урлаг

April, 2015

  • 14 April

    Хүний амьдралд тохиолддог олон өнгийг харуулахыг зорьсон “Үндэсний баялаг”

    Албан ёсны нээлтээ хийгээд гуравхан хонож байгаа ч “Үндэсний баялаг” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Кинонд өнөөгийн кино урлагийн төлөөлөл болсон олон сайхан залуу жүжигчид тогложээ. Манай нийгэмд байдаг ялангуяа бүсгүйчүүлд тохиолдож байдаг эмзэг, маш нарийн олон асуудлыг уран сайхны аргаар олон нийтэд хүргэсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй аж. Томчууд гэх тодотголтой хөрөнгө мөнгөтэй чинээлэг эрчүүд …

  • 14 April

    “Зүрхээр наадагч” кинонд нэг айлын дөрвөн хүүхдийн нэр оруулсанаа хүлээн зөвшөөрөв

    “Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч”-чид нарт яруу найрагч Х.Тэргэл ихэд бухимдалтай явах болсон. Тодруулбал,  “Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, “Эрхэс тэнгэрт Тэргэл …

  • 14 April

    Жүжигчин Э.АЛДАР: Хайр гэдэг бол гэнэтийн цочрол

    Хөгжилтэй гэнэн дүрээрээ үзэгчдийг хөгжөөж байдаг залуу жүжигчин Э.Алдартай шинэхэн уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. –Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн кино өмнөх уран бүтээлүүдээс тань ялгагдах ялгаа нь юу байв? -Өмнөх уран бүтээлүүд маань  дандаа инээдмийн жанрын уран бүтээлүүд байсан бол энэ удаа хайр дурлалын сэдэвтэй, романтик кинонд анх удаагаа тоглолоо. Кино багийн хувьд  энэ удаа дандаа залуу …

  • 14 April

    “Far away” хамтлагийн шинэ клип гарлаа

    “Far away” хамтлагийнхан “Sleep” нэртэй шинэхэн дууны клипийг үзэгчдэд хүргэх гэж байна. Тус дууны үг, аяыг “Far away” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Харин mix, mastering-ийн ажлыг “Dual zet” рекордс хийсэн гэнэ. Клипийг “Grove” энтертайнмент хийж гүйцэтгэжээ. Тус хамтлагийнхан “Brand new” хэмээх шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү “Sleep” дуу тус цомогт багтах аж. Дашрамд сонирхуулахад, тун удахгүй дахин шинэ клипээ …

  • 14 April

    МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

    Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд тэд өнөөдөр 11:00 цагаас “Монгол …

  • 14 April

    “Латиф” сангийн тэргүүн, СТА дуучин Л.Байзада:Шүүмжлэх биш хамтраад ажиллая л даа

    -“Латиф” сан 2015 оныг яагаад “Сайн үйлсийн жил” болгон онцолсон юм бэ? -“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.Өнөөдөр нийгэмд бусдын тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрсдийн …

  • 13 April

    Оскарын шагналт киноны хөгжмүүд Улсын Филармонийн тайзнаа…

    Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2015 оны 04 сарын 16-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна.   Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх …

  • 13 April

    Дуучин Ч.Алтантүлхүүр унаагаа солилоо

    Дуучин Чантуугийн Алтантүлхүүр нүүдлийн соёл иргэншлээ хадгалан хамгаалж буй малчин түмэнтэйгээ хамтран ажиллах “Итгэлийн АЛТАНТҮЛХҮҮР” санг үүсгэн байгуулж тамга тэмдэгээ авсан бөгөөд “Итгэлийн АЛТАНТҮЛХҮҮР” сан нь малчдад эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, малчдын хүүхэд залуучуудын оюуны боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.       Малчин түмэндээ зориулсан соёлын довтолгоог эхлүүлж буй дуучин бүсгүй “Таван эрдэнийн эх орон” төслийнхөө …

  • 11 April

    Ц.Хүсэлбаатар инээдмийн кино хийнэ

    “Хас” энтертайнментийн захирал Ц.Хүсэлбаатар шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Өмнөх уран бүтээлээрээ гэр бүлийн ариун нандин харилцааны тухай өгүүлсэн бол энэ удаад инээдмийн кино бүтээхээр болжээ. Энэ тухай тэрбээр ““Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шинэ уран бүтээл хийх урам хайрлалаа. Бид одоо “Үнэмшмээргүй явдал” инээдмийн киног бүтээхээр бэлтгэж байна. Энэ бүтээл маань манай 20 жилийн …

  • 11 April

    Хөөрхөн Ану “хөл хүнд төрхөө нууцлах”-гүй байхаар шийджээ

    Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээлийн тайзаа орхиж буйгаа мэдэгдээд ээжийн үүргээ илүүтэй гүйцэтгэж яваа. Хүүхдээ асран, сайн гэрийн эзэгтэй нь үүргийг биелүүлж гэртээ зүгээр суухыг тэрбээр хүссэнгүй. Өөрийн цахим хуудасаа идэвхитэй хөтөлж хамтран ажилладаг байгууллагынхаа нүүр царай болсон гоё сайхан зургаа оруулахаас гадна бяцхан бизнесээ рекламдаад авдаг овсгоотой нэгэн. Саяханаас түүнийг хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа мэдээлэл …

  • 11 April

    A Cool төрсөн өдрөө сонсогчидтойгоо тэмдэглэнэ

    Монголын урлаг соёлын ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэй орж ирсэн МУСТА дуучин Б.Анхбаяр буюу A COOL өдгөө хайрын, ухаарлын сэдэвтэй олон сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчидтой үргэлж ойр байх болсон. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай, авхаалжтай яваа дуучин A COOL энэ сарын 14-нд буюу төрсөн өдрөөрөө үзэгч олондоо уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барих гэж байна. A COOL …

  • 10 April

    Жүжигчин Г.Анхбаярын загварлаг хувцаслалт

    Кино, дэлгэцийн салбарт багагүй уран бүтээлд дүр бүтээж чадварлаг залуу жүжигчин, дуучин хөтлөгч гээд түүнд өгөх нэр олон. Г.Анхбаяр нь инээдмийн төрлийн кинонд чадварлаг дүр бүтээдэг түүний хамгийн анхны олон ангит киноны дүр бол “Хайрын эрэлд” 40 ангит кино. Үүний дараагаар “Боловсрол суваг” телевиз “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз” цувралд гол дүрийг бүтээсэн.  Г.Анхбаяр нь хувийн амьдрал болоод амьдрал …

  • 10 April

    Телевизийн цувралаас уран сайхны кино болсон бүтээлүүд

    Бидний кино театрт очиж үзэх дуртай олон уран бүтээл телевизийн олон ангит киноноос үүсэлтэй гэдгийг та мэдэх үү. Жүжигчин Том Круз мөрдөгч Этан Хантын дүрд тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” уран сайхны кинонууд өмнө нь өргөн дэлгэцийн бүтээл байжээ. “Биелэгдэшгүй даалгавар” нэртэй цуврал Америкийн CBS сувгаар 1966-1973 оныг хүртэл 7 жил гаруйн хугацаанд гарч байсан нь амжилт олж, энэ кинонд суурилан ижил …

  • 10 April

    МУАЖ А.Долгорын хобби

     Цээл сайхан хоолойгоороо олондоо гайхагддаг АЖ А.Долгор хун цуглуулах тун ч дуртай нэгэн. Тэрээр гадагшаа явах бүрдээ хамгийн түрүүнд хун  л худалдаж авдаг гэсэн. Түүнд хань хурандаа С.Сайнцогийн хунгийн олон бичлэгүүдээс гадна найз нөхөд нь бэлэглэсэн хун нийлээд 500 хол давжээ.     Тиймдээ ч Ардын жүжигчин маань заан, хун зэрэг бэлэгдэлтэй амьтад айл гэрт олноор байх нь халуун дулаан …

  • 9 April

    П.Баярцэнгэл ДЭМБ-ын элч дуучин боллоо

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр энэ сарын 7-нд болсон. Баярын үеэр бас нэгэн баяр тохиосон нь залуу дуучин П.Баярцэнгэл ДЭМБ-ын элч дуучнаар тодорсон явдал юм. Ингэснээр дуучин залуу дэлхийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд өөрийн дуу хоолой, уран бүтээлийн өнгө аяс, хувь хүний хичээл зүтгэлээр хамтран оролцох юм байна.