Урлаг

January, 2015

  • 9 January

    Хөөрхөн О.Дөлгөөний тоглосон “Хамтран амьдрагч” кино тун удахгүй

    Энэ онд нэгэн шинэ кино нээлтээ хийхээр албан ёсны трэйлэрээ өчигдөр цацаж эхэллээ. “Хамтран амьдрагч” уран сайхны киног Khurelkhuu студи, XAC MEDIA entertainment, Shot by Shot студиас хамтран бөгөөд бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Кино зохиолч Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюсероор Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд та бидний сайн мэдэх жүжигчин Л.Баттулга, Г.Ундармаа, О.Дөлгөөн, О.Цэнгэл зэрэг авьяаслаг уран бүтээлчид гол дүрд тоглосон байна.   …

  • 9 January

    “Киви” хамтлагийнхан хаагуур юу хийж явна

    Монголд байгаа тоотой хэдэн охидын хамтлаг бол “Киви”. Анх гарч ирэхдээ хамтлагийн продюсер Ангирмаа хамтлагийн гишүүн байх хугацаандаа хүнтэй үерхэхгүй хүүхэд гаргахгүй гэж гэрээ хийж байсан бол өдгөө Хамтлагийн ахлагч Ука нөхөрт гарч уран бүтээлээсээ холдоод байгаа. Харин Агий найз залуугаасаа салсан сурагтай. Тэгвэл хамтлагийн гишүүн Намуунаа кинонд дүр бүтээгээд завгүй яваа гэнэ. Тэрээр хамтран амьдрагч уран сайхны кинонд тоглож …

  • 9 January

    “Саятан болгох дамжаа” олон ангит киноны уран бүтээлчид нээлтийн ёслолоо хийлээ

    “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж киноныхоо албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд киноны гол дүрийн уран бүтээлчид болох МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар,  жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар уригдан оролцсон бөгөөд МУСТА А.Миеэгомбо, А.Амарсайхан, МУСТА Б.Туул, МУСТА А.Мөнхсүх, МУСТА Х.Баяраа нарын олон …

  • 9 January

    Т.Ариунаа гадаадад байгаа хүмүүст зориулан дуу бүтээжээ

    Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа харийн нутагт ажиллаж амьдарч байгаа, биес нь хол ч сэтгэл нь ойр байдаг бүх гэр бүлд зориулан нэгэн сайхан уран бүтээл хийжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Ү.Хүрэлбаатарын үг“Намайгаа хүлээ” хэмээх дуугаа тэрбээр онцлон фэйсбүүктээ тавьсан байна. Мөн дуучин бүсгүй“Зөв бодлоос зөв үг, зөв үйлдлээс зөв үйл, зөв үйлээс зөв зорилго гарна. Учир нь …

  • 8 January

    Нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолт болно

    Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо,  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн 1 дүгээр сарын 19-ны 19:00 цагт эрийн хийморь мандаасан “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа хийхээр болжээ.   Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт 4 дэхь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүний тоглолтонд нийтийн дуучдын …

  • 8 January

    СТА Т.Бархүү: Хайр гэдэг дөрвөн үсэгний ард чин сэтгэл байх ёстой

    Миний хөрш чөтгөр”, “Худалч залуу” хэмээх кинонуудын гол дүрийг чадварлаг бүтээн олны танил болсон “Х-түц” продакшины жүжигчин Т.Бархүү саяхан эхнэр И.Одончимэгийн хамт “Танхай тээгч” киногоо үзэгчдэд хүргээд байгаа билээ.  10 гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нарын амьдрал олны анхаарлыг ихэд татдаг. Ингээд бид СТА жүжигчин Т.Бархүүтэй амьдрал уран бүтээлийнхэн талаар хэдэн хором …

  • 8 January

    Д.Ганцэцэг нарийн бичиг болжээ

    “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан  УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг та таних биз ээ. Драмын теартын авьяаслаг залуу жүжигчид болох А.Ганчимэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар шил шилээ даран өнгөрсөн онд театраа орхисон. Тэдний нэгэн ч хэрхэн яагаад юунаас болж тайзаа орхих болсон талаараа ганц ч үг ган хийгээгүй юм. …

  • 8 January

    “Хувьсал” продакшныхан дэлгэцийн 3 дахь бүтээлдээ оржээ

    “Хувьсал продакшн”-ыг бид чанартай уран бүтээлүүд чадварлаг жүжигчдээр нь андахгүй болсон. Сүүлийн үед “Зүрхээр наадагч” киноны зохиолтой холбоотой таагүй мэдээллүүд газар аваад байгаа хэдий ч тэд хэдийнээ дэлгэцийн гуравдахь уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин Уранчимэг ажиллажээ. Тэд гуравдахь уран бүтээлийнхээ зураг авалтыг 1 сарын 5-ны билэгт сайн өдөр эхэллээ хэмээн тус продакшны жүжигчин А.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа …

  • 8 January

    Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

    Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа. Түүний хувьд “Бэлхийн голын дуу”, …

  • 8 January

    “Амьдрал нулимсанд дургүй” уянгын драм нээлтээ хийлээ

    “Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Залуусын хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлтөө буруу хийж байгаагаас гадна бие биедээ хүлээцтэй байх чадвар алдагдсан хэдий ч олны дотор хүн чанар, ухаан, ойлголцол, ханийн халамж, эх хүний нинжин сэтгэлээ гээгээгүй энгийн нэгэн бүсгүй байдаг гэдгийг Юмжирийн дүрээр харуулахыг зорьжээ. Нөгөө талаас хүний амьдралд юу ч тохиолдож …

  • 7 January

    Дуучин Д.Отгонжаргал өрх тусгаарлажээ

    “Voice” хамтлагийн ганц эмэгтэй дуучин болох Д.Отгонжаргал “өрх тусгаарлажээ”. Тодруулбал, тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа хойш тус хамтлагт дуулахаас гадна Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэвч шинэ оны өмнөхөн Улсын филармониос гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэнэ. Д.Отгонжаргалын хувьд Баянхонгор аймгийн түүчээ болсон “гайхалтай хоолой”-той цөөхөн залуу дуучдын нэг билээ. Тэрбээр Бадарчийн Даваасүрэнгийн отгон охин бөгөөд дээрээ 3 ах, …

  • 7 January

    “Тютю” уран сайхны киноны дуу

    Жүжигчин Ундармаа  “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлаж хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний найруулан тавьсан “ТюТю” уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа юм. Тус киноны дууг “Никитон” хамтлагийн Баачка дуулсан бөгөөд хөгжмийг нь мөн бичжээ .

  • 7 January

    “Алтан өд-2014” наадам маргааш шилдэгүүдээ тодруулна

    МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам энэ сарын 9-нд 15:00 цагаас Улсын филармонийн их танхимд болно. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд 70 …

  • 7 January

    Т.Дэлгэрмөрөн эр хүний “Хийморь”-ийг мэдрүүлнэ

    “Номин талст” хамтлагийнхан ээлжит цомог, бие даасан тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа ч тус хамтлагийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн уран бүтээлээ мартсангүй. Ойрын хугацаанд сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж буй шинэхэн цомгоо “Хийморь” хэмээн нэрийджээ. Тэрбээр цомгийнхоо нэрний утга учрыг “Цомгоо “Хийморь” хэмээн нэрлэсэн нь их учиртай. Бидний ахан дүүс хийморь гэж юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байх …

  • 7 January

    Жүжигчин А.Ганчимэг тайлбар хийх шаардлагагүй…

    “Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ. Тэгвэл кино зохиол дээр гардаг  Эрхэс тэнгэрт, Тэргэл саран,  Ялгуун сайхнаар, Энхжин мандмой” гэдэг шүлгийн хэсэг Яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь бичсэн шүлгийн хэсэг гэнэ.  Мөн ах …