“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадам ССАЖЯ, Польшийн элчин сайдын яам, СУИС, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр энэ сарын 23-28-ны хооронд болно. Уралдаанд БНХАУ, БНСУ, ОХУ тэргүүтэй 30 гаруй төгөлдөр хуурч оролцох бөгөөд шүүгчээр нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн консерваторийн захирал Зие танг , ОХУ-ын эрхүүгийн Ф,Шопены нэрэмжит консерварторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар оролцоно. …
Урлаг
January, 2014
-
14 January
УДЭТ “Театр цагаан сар” ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх төсөл хэрэгжүүлнэ
Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 16-аас 30-ны өдрийг дуустал “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийнхөө хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглох юм байна. Тоглогдох жүжгүүдийн хувьд: Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан”, “Камерийн жүжиг”
-
13 January
Дэлхийн сонгодогыг “VIP 100” –аас мэдрээрэй
СТА Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглогдох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ үдэш зөвхөн СТА Ө.Цэрэнчунтаар дамжин та бүхэнд хүрэх гэж байна. Мэргэжлийн өндөр түвшинд гайхалтай тоглолтыг амлаж байгаа Ө.Цэрэнчунтын хувьд энэхүү тоглолт нь эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт юм. Энэ удаагийн “VIP 100” тоглолтод “Маринский” театрын …
-
13 January
Дуучин Л.Болдбаатар эмээл хазаартай морь бэлэглэнэ
Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тодотгож хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойны хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон байна. …
-
13 January
Монголын хөгжмийн зохиолчдын дунд хөгжмийн бүтээлийн уралдаан зарлалаа
ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж Уралдааны зорилго ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжмийн урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх , Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг олон улсад сурталчилан таниулах зорилготойгоор бүтээлийн уралдаан явуулж байна. Уралдааны ач холбогдол Монголын хөгжмийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, бүтээн туурвих их үйлсэд дуудан …
-
10 January
“Шарга даага” өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно
Төрсөн нутаг, ах дүү гэр бүлийн харилцааны нандин сайхныг өгүүлсэн “Шарга даага” УСК өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кинонд нутаг руугаа гүйсэн шарга даага болон өссөн гэрээ санагалзах бяцхан хүүгийн тухай өгүүлэх аж.Гол дүр Галт хүүг өргөж авсан авга ах нь өөд болсноор киноны үйл явдал эхлэх бөгөөд төрсөн гэртээ эргэж ирсэн нь хүүд тийм ч таатай байсангүй. …
-
9 January
Олон улсын морин хуурчдын наадам ирэх хавар болно
Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарсан байна. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болжээ. Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг аж. Энэхүү наадам нь мэргэжлийн …
-
9 January
“Хурд” хамтлаг 20-н жилийн ойн тоглолтоо Солонгост хийнэ
Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэрээр 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н …
-
8 January
“Морин жилийн хийморь” эгшиглэнэ
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” гэдэг нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна Түүний хувьд Монголын их үндэсний баяр болох Цагаан …
-
7 January
Барын аргаар урласан “Төрсөн нутаг 2” үзэсгэлэн гарч байна
Тэрбээр 1988 онд Болгарын Софи хотын “Уран зургийн академи”-д профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн аж. Харин ирэх хавар Г.Болдбаяр тус сургуульдаа дахин зураасан зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар Болгар улсыг зорих гэж байгаа ажээ. Зураач Г.Болдбаяр анх 2010 онд “Төрсөн нутаг” үзэсгэлэнгээ гаргаж байсан бол энэ удаа “Төрсөн нутаг 2” нэртэй өөрийн бүтээлүүдээ уран зураг сонирхогчдод хүргэж байгаа …
-
6 January
“Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолт болно
Шинэ оны босгон дээр ДБЭТ, Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ онцлог юм. Уг тоглолтонд дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшсон …
-
4 January
“Болор цом-31” наадам Өвөрхангайд болно
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэх удаагаа болж буй юм. “Болор цом-31” наадамд оролцох шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. …
-
3 January
Энэ амралтын өдрүүдэд “Травиата” дуурь тавигдана
Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ оны анхны тоглолтоо Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэхээр болжээ. Дуурь энэ бямба, ням гаригт тоглогдох бөгөөд гол дүр Виоллетад гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа нар тоглох юм байна. Сонгодог урлагийн ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог, хайр дурлалын гэгээн сайхан болон хүний сэтгэлийн шуналыг өгүүлдэг тус дуурийн цомнолыг А.Дюмагийн “Камелын цэцэгт хатагтай” дууриас сэдэвлэн А.Пиява бичжээ. …
-
3 January
Арт кино сонирхогчид долоо хоног бүр үнэгүй кино үзэж, сэтгэгдлээ хуваалцах боломжтой боллоо
Арт кино сонирхогчдын “Алтан хальс холбоо” энэ оноос эхлэн долоо хоног бүр кино урлаг сонирхогч, үзэгчиддээ зориулан Энхтайван найрамдлын ордонд үнэ төлбөргүй кино үзүүлж байхаар болжээ. Энэ нь кино урлагийн хорхойтнуудын хувьд маш том бэлэг бөгөөд кино урлагт оруулж буй хөгжлийн томоохон дэмжлэг юм. Холбооныхон дан ганц кино үзүүлээд зогсохгүй киноны дараа үзэгчдийн дунд сонирхолтой яриа өрнүүлж, кино зохиолч, найруулагч, …
-
2 January
“Соёл урлагийн ордон” байгуулах төсөл хэрэгжинэ
Монголын мянга мянган уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллага, үзэгч түмний нэн чухал асуудлуудын нэг болсон дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-ыг байгуулах төсөл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдсаар энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх аж. “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл