Урлаг

October, 2013

  • 30 October

    “Цагаандариум” арт галерей шинэ салбараа нээнэ

    “Цагаандариум” арт галерейн “Viva City”-д шинэ салбараа тун удахгүй нээх гэж байгаа билээ. Тэд энэ удаад шинэ салбарын нээлтээ ирэх араваннэгдүгээр сарын 2-нд 16.00 цагт Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн бие даасан үзэсгэлэнгээр нээх гэж байна.  ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн багшаар 32 жил ажиллаж олон сайхан уран бүтээлч шавь төрүүлсэн …

  • 29 October

    Эмэгтэй гэрэл зурагчдын “Ертөнцийн өнгө” нэртэй үзэсгэлэн гарна

    “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, гэрэл зурагчин С.Бадамханд нар хамтран “Ертөнцийн өнгө” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ирэх 11-р сарын 1-нд “Blue Moon” арт галерейд нээхээр болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа тус өдрийн 12:00 цагт болно.  “Ертөнцийн өнгө” үзэсгэлэн гурван өдрийн турш дэлгэгдэх юм байна. Сонирхуулахад, гэрэл зурагчин эмэгтэйчүүд маань 2011 онд “Таван өнгө” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол 2012 …

  • 28 October

    Нийтийн дууны супер шоу тоглолт болно

       Дуунд дуртай монголчууддаа зориулсан энэ намрын хамгийн сүүлчийн нийтийн дууны супер шоу “Монгол түмний аялгуу” тоглолт 11-р сарын 8-ны 19.00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна.    Тоглолтонд МУГЖ Д.Энхзул, Б.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Л.Болдбаатар, Ц.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, Э.Төрмандах, Д.Бурмаа, Л.Банзрагч, А.Мөнхбат, С.Мөнхсоёл, Н.Баасандорж, Э.Оюумаа, М.Отгонгэрэл, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, П.Идэржавхлан, С.Энх-Эрдэнэ, Э.Болд, Б.Чулуунчимэг гээд нийтийн дууны …

  • 28 October

    “Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдлээ

    Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар оролцлоо. Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний …

  • 28 October

    Дуучин Кейшагийн тоглолтыг Малайз улс хориглолоо

    АНУ-ын дуучин Кейшагийн Малайзид хийхээр төлөвлөсөн тоглолт цуцлагджээ. Учир нь Малайзийн Харилцаа холбоо, мэдээллийн яам Кейшагийн архины талаар өгүүлсэн “Tik Tok” ба “Die Young” хэмээх дуунаас болж дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарласан байна. Тоглолтыг зохион байгуулагч энэ шийдвэрээс болж 350 мянган ам.долларын хохирол амсаад байна.    

  • 28 October

    Хэвлэл мэдээллийн салбарынхны “Гала тоглолт” өнөөдөр болно

       Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан урлагийн их наадмаа хийж авъяас билэг, онгод мэдрэмж, ур чадвараараа урлагийн зургаан төрөлд өрсөлдөж шагналтнуудаа тодруулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙНИХ НААДАМ”-ын шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа 19:00-цагаас болох юм. Гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцохын зэрэгцээ урилгаар …

  • 26 October

    Д.Нацагдоржийн хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгоно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан …

  • 25 October

    “Freezone” хамтлагийнхан 6 жилийн дараа дахин нэгдэж шинэ уран бүтээл хийжээ

    Нэг хэсэг монголын рок попын ертөнцөд нэг хэсэг “Камертон”, “Номин талст”, “Freezone” хэмээх гурван хөвгүүдийн хамтлаг байлаа. Тэдний дундаас үзэгчдийг уянгын дуугаараа уярааж, “Зүүний дагина”, “Өвлийн шөнө”  зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж хайрын дууг дуулж явсан тэд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч эргэн нэгджээ. Түүгээр ч барахгүй тус хамтлагийнхан зургаан жилийн дараа нэгэн шинэ уран бүтээлийг хийсэн байна. Хамтлагийн …

  • 25 October

    Монгол угсаатны хувцас загвар болон хөөмийн уралдаан Буриадад болно

    «Торгон зам» угсаатны загвар болон «Газрын амьсгаа» хэмээх хөөмийн мастеруудын уралдаан 11-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Буриад улсад болно. Угсаатны загварын уралдааны үндсэн сэдэв энэ онд үндэсний хувцас, угсаатны сэдвийг орчин үеийн хувцас загварт нэгтгэх явдал ажээ. Энэ уралдаан Буриад улсад 4 дэх удаагаа, харин хөөмийчдийн уралдаан 6 дахь удаагаа явагдаж байгаа юм байна. Уралдааны сонгон шалгаруулалт 11-р сарын 12-нд, …

  • 24 October

    Чингэлтэй дүүргийн 5-р сургууль найрал дууны наадамд түрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн найрам дууны уралдаант наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадамд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцлоо. 2 шаттайгаар үргэлжилсэн Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын эхний шалгаруулалт дүүрэг бүрд болж, 2 дахь …

  • 24 October

    Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын бүртгэл өнөөдөр дуусна

      “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадамд оролцогчдыг өнөөдөр буюу 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэх юм.    Наадмын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэнwww.URLAG.mn сайт, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, …

  • 23 October

    “Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолт өнөөдөр болно

    Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу өнөөдөр маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна. Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин …

  • 22 October

    Яруу найрагч Ц.Хулан салбарын сайддаа Д.Нацагдоржийн музейг шалгуулах хүсэлт илгээжээ

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодлын Хулан ССАЖ-ын сайдад хандан захидал бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа их зохиолчийн музейн барилга 12 жилийн туршид өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэнийг дурдаад уг музейн үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан музейн үзмэрүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүсчээ. ССАЖЯ-ны Сайд, хатагтай Ц.Оюунгэрэл Танаа Эрхэмсэг Сайд Таны амрыг эрэн мэндчилье! МЗЭ-ийн XV …

  • 22 October

    Японы алдарт хийлч Рио Уэмура Монголд тоглоно

      Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25 нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна. Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо” хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии” ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд “Л//ррол 8(ееГ’ хөгжмийн …

  • 21 October

    Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ”

    Монголдоо охидын хамтлагийн анхдагч “Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тухай Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ. Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, …