“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралдаан, симпозиум зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээг сөөлжин явуулдаг бөгөөд 2008, 2012 онд наадам-симпозиум, 2010 онд …
Урлаг
February, 2014
-
10 February
Гэгээн хайрын өдөрт зориулж ”Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно
Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Гэгээн хайрын валентиний баярт зориулан энэ сарын 12, 13, 14 15-ний өдрүүдэд Английн алдарт зохиолч Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг тоглох гэж байна. Энэхүү жүжиг нь гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлдэг бүтээл юм. Гэр бүлийн үнэ цэнийг залуучуудад ойлгуулж, эцсийн зогсоол нь …
-
10 February
“ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжиг дахин тайзнаа
Өнгөрөгч оны шинэ уран бүтээл “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ 2014 оны 2 сарын 16,17-ны 11:00, 13:00 цагуудад ҮДБЭЧуулгын тайзнаа тоглоно. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь “Цуутын цагаагч гүү” ардын үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх сайхан уран бүтээл болсон билээ. Ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, …
-
9 February
Домогт дуучин Нана дэлхийд ховордсон мазаалайн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ 3-р сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон. Тэгвэл домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өөр нэг чухал ач холбогдол нь тэрээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар таатай мэдээ дуулдаж эхэллээ. Говийн баавгай …
-
7 February
Язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн “Монгол Мөхөшгүй” тоглолт болно
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн 9-н хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нээ. Уг тоглолт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа юм. Тоглолтод “Алтан Ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн …
-
7 February
Өнөөдөр “Нэргүй од” уянгын жүжиг тайзнаа амилна
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид морин жилийн нээлтийн тоглолтоо алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээр өнөөдөр эхлүүлэх гэж байна. “Нэргүй од” жүжиг энэ сарын 7-оос 9-ний өдрүүдэд 18:00 цагаас тоглогдох ажээ. Дашрамд дурьдахад, театрын хамт олон гэгээн хайрын Валентиний баярын өдөрт зориулан Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ тоглох ажээ. …
-
6 February
“Анирлагч” кино үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж “Анирлагч” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа. Хүн байгалийн нандин холбоосыг уран тансагаар илэрхийлж чадсан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл …
-
6 February
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын уралдаан болно
Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар сард “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан. “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр …
-
5 February
“Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн гарч байна
Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейд өчигдрөөс эхлэн энэ сарын 6-ны өдрийг хүртэл гарч байна. Үзэсгэлэнд Монгол орны 21 аймгаар аялан, 25 мянган км зам туулж, үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, ховор амьтан, ургамал зэрэг Монгол бахархлыг дурандаа буулгасан бүтээлүүд дэлгэгдэж байгаа юм.
-
4 February
“ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ
Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-ны …
January, 2014
-
30 January
Найруулагч Д.Энхбаатар: Тэнд оршиж буй бүхнийг ажиглаарай.Та анирлах болно
Уншигч та бүхэндээ Далантай Энхбаатар хэмээх авъяаслаг уран бүтээлчтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр кино телевизийн найруулагч мэрэгжилтэ, 1994-2009 он хүртэл МҮОНТ-д найруулагчаар ажилласан. “Дурсгалтай дэлгэц” , “Тавтай морил” , “Замд гаръя”, “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” зэрэг 5000 орчим нэвтрүүлгийн найруулагч санаачлагчаар ажилласан. Мөн “Зүрхний төлөөс” /1998 /, “Би бүжиглэнэ” /1999/ ,”Удирдагч” /2002 /, “Нар ойрхон жаргадаг”/ 2007/, …
-
30 January
Морин жилийн босгон дээр Хошин шогийн жүжигчин С.Лхагвасүрэн МУГЖ боллоо
Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Эрхэм элч” продакшны захирал, жүжигчин С.Лхагвасүрэн өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” цол тэмдэг хүртэхээр болжээ. Түүний хувьд монголын хошин урлагт 20 гаруй жилийн амьдралаа зориулж, тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэний зэрэгцээ, хэдэн зуу хол давсан бүтээлд найруулагч продюсерээр ажилласан авъяаслаг уран бүтээлч юм. Ингээд жүжигчин …
-
30 January
М.Түмэнжаргал сайд уран бүтээлчдэд төрийн дээд одон медалийн гардууллаа
Өнөөдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны 06 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарынхаа уран бүтээлчдэд шагналыг нь гардуулан өглөө. Үүнд: “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Дашнямжилын Мягмарсүрэн – Олон улсын таеквондогийн холбоо Чойдогсүрэнгийн Хатанбаатар – Амьтаны Чулуун- “Хөгсүү” чуулгын биелээч …
-
30 January
“Диваажин энд байна” модерн балет тоглогдоно
УДБЭТ-ын балет ангийнхан Португалийн нэрт балетмейстер Хьюго Виератай хамтран “Диваажин энд байна” хэмээх модерн балетыг ирэх сарын 14-16-ны өдрүүдэд шинээр тавихаар ажилдаа ороод байгаа ажээ. Балетмейстер Хьюго Виера 2012 онд манай улсад анх ирэхдээ Монголын балетын жүжигчидтэй модерн балет хамтран бүтээх талаар хэлэлцсэн бөгөөд эдүгээ ажилдаа ханцуй шамлан ороод буй нь энэ. Тэрээр шинэ бүтээл хийхээр ганцаараа ирээгүй. УДБЭТ-ын урилгаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл