Урлаг

January, 2015

  • 26 January

    Колумб бүсгүй “Ертөнцийн мисс”-ээр шалгарлаа

    АНУ-ын Флорида муж улсад зохион байгуулсан “Ертөнцийн сайхан бүсгүй 2014” гоо сайхны уралдаанд Колумбын мисс Паулина Вега түрүүлжээ. Энэхүү наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулсан ба 88 улсын гоо бүсгүйчүүд оролцсон байна. Ертөнцийн сайхан бүсгүйгээр шалгарсан Паулина Вега 1993 онд Колумбид төрсөн ба Боготагийн их сургуулийн оюутан ажээ. Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг Америкийн тэрбумтан Дональд Трамп ивээн тэтгэдэг юм. …

  • 26 January

    Талийгаачийг маргааш хөдөөлүүлнэ

    Өнгөрсөн баасан гаригт “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн Өвөрмонголд автын осолд орж харамсалтайгаар нас барсан. Талийгаачийг нөгөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 28-нд хөдөөлүүлэх юм. Тодруулбал, баруун дөрвөн замын МҮЭСТО-д 06:30-07:30 цагийн хооронд салах ёс гүйцэтгэх ажээ. Өнөөдөр урлаг соёлынхон, найз нөхөд нь Гандантэгчэнлин хийдэд талийгаачийн араас зул өргөж, ном уншуулан буян үйлдсэн байна.

  • 26 January

    Сонгодог хөгжмийн концерт болно

    Монгол Улсын Филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна.   Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд  шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн …

  • 26 January

    “Марко Поло” монгол жүжигчдийг тоглуулахаар болсон гэнэ

    Холливудад мөрөө гаргасан анхны монгол жүжигчдийн нэг болох жүжигчин Б.Амарсайханы эхлүүлсэн үйл хэрэг цаашаа олон жүжигчдийг энэ өндөрлөгт хүргэх жим болсон сайхан мэдээ дуулдлаа. Тодруулбал, анхны улирлын 10 ангидаа монгол жүжигчин Б.Амарсайханыг урьж дүрдээ хэрхэн уусч хувирч чадмаг жүжиглэж байгааг харсан найруулагч нь энэ онд хийгдэх хоёрдугаар улирлын 10 ангидаа монгол жүжигчдээс олноор нь тоглуулахаар болсон гэнэ. Зураг авалт Будапешт, …

  • 26 January

    Ц.Төмөрбаатар: Залуу эхнэр авчихаад тэрэндээ толгойгоо мэдүүлж амьдрах юм бол хохь нь

    25-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар  дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна. Ц.Төмөрбаатар “Монголчууд өөрөөсөө бусдыг их …

  • 26 January

    Жүжигчин Г.Ундармаагийн цуглуулга

    “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлан кино урлагт хүчин зүтгэх болсон жүжигчин Г.Ундармаа саяхан өөрийн найруулсан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Тютю” уран сайхны киногоо дэлгэцэнд гаргаад удаагүй байгаа билээ. Тэрээр кино урлагт зүтгэхээс гадна нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс санаачлан хэрэгжүүлсэн нь олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Авъяаслаг, жүжигчин, найруулагч бүсгүйн талаар бас нэгэн сонирхолтой мэдээллийг …

  • 25 January

    Хайртай жүжигчнийхээ нэр хүндээр далайлгасан “лайкны гуйлгачид” их болжээ

    2015 оны 01 сарын 23-ны өдөр Монголчууд авьяаслаг нэгэн хүүгээ алдлаа. Монголын хошин урлагт аль хэдийн өөрийн өнгө төрх байр суурийг эзэлсэн нэгэн залуу жүжигчин Т.Билгүүн нэг л өдөр чив чимээгүйхэн бурхны оронд оджээ гэдэг мэдээ Монголчуудыг харамсал дунд үлдээсэн. 30-хан настай залуу жүжигчин Шинэ үе продакшнаар овоглон уран бүтээлээ хийж, үзэгч түмнээ баясган цэнгүүлсээр ирсэн билээ. Шинэ үе продакшны албан …

  • 25 January

    Ослоос амьд үлдсэн хоёр жүжигчнийг Хөх хотын эмнэлэгт шилжүүлнэ

    “Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд өртөж, жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас одоо жүжигчин А.Энхжин, Р.Алтансүх нар эмчлүүлж байгаа. Талийгаачийн шарилыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор эх орондоо авчирсан байна. Харин ослоос амьд үлдсэн хоёр жүжигчний тухайд эмнэлгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тун удахгүй …

  • 25 January

    МУСТА Я.Гэрэлчулуун “Монголоо санасан сэтгэл”-ийг мэдрүүлнэ

    Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ.  Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг …

  • 25 January

    Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

    Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөхөн хором ярилцлаа. -Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ? -Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хуга цаанд амарлаа. Одоо “Шилмэл заг-вар” агентлагт багшилж байна. -Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу? -Телевизийн ажлаа хийхээ больсон. -Сүүлийн үед …

  • 23 January

    Сонгодог хөгжмийн концерт болно

    Монгол улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг …

  • 23 January

    Маргааш бөхийн барилдаантай

    Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймгийн өндөр цолтой бөхчүүд хүчээ үздэг уг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй аж. Монгол Улсад нийт 38 харцага цолтон байдаг бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэх барилдаан 2006 оноос зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж …

  • 22 January

    Жүжигчин Т.Билгүүн авто ослоор нас барсан нь үнэн үү

    “Шинэ үе” продакшнтай холбоотой нэгэн мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна. Жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байгаа бөгөөд хамтлагийн гишүүд авто осолд орсон талаар шуугиж байна. Ослоор жүжигчин Т.Билгүүн амиа алдаж хамт явсан хоёр жүжигчний биеийн байдал тааруу байгаа талаар тодорхой бус мэдээлэл түгэж эхэллээ. Энэ тухай жүжигчин Т.Билгүүний дүү өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. Мөн Хөх хотод сурдаг оюутнууд энэхүү мэдээллийг …

  • 22 January

    Жүжигчин Н.Ялалт кино урлагт хувьсал хийнэ

    Шинэ цагийн жүжигчдээс толгой цохидог, өөрийн өнгө төрхтэй жүжигчин Н.Ялалт тун удахгүй кино урлагт цахиур хагалах нь ээ. Н.Ялалт өөрийн продакшинаа байгуулан, багаа бүрдүүлж шинэ киноны ажилд ханцуй шамлан оржээ. Жүжигчний ур чадвараараа олон сайн дүрийг ончтой амилуулсан тэрээр шинэхэн продакшиндаа “ОНЧ МЭРГЭН” гэх нэрийг оновчтой хайрлажээ. Мөн энэхүү уран бүтээлдээ продюссер, найруулагч, жүжигчин гээд голлох үүрэг гүйцэтгэх аж.Шинээр гарах …