Нийгэм

December, 2016

  • 1 December

    Чингэлтэй дүүргийн тамгын газрын ажилчин албан хаагчид ЭМ-ийн үзлэгт хамрагдав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ажилтан албан хаагчид болон хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Тамгын газрын болон хорооны ажилтан албан хаагчдад үзлэг оношилгоо хийлээ. Үүнд: Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх ПАП шинжилгээ, эмэгтэйчүүдийн мазок, …

  • 1 December

    ТҮЦ эрхлэгчдийн 98 хувь нь зөрчил гаргадаг

    Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны …

  • 1 December

    Налайх дүүрэгт ХАБЭА-н салбар зөвлөл байгуулагдлаа

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Налайх Түгээх төв зэрэг байгууллагын …

  • 1 December

    Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут …

  • 1 December

    Дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө

    НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ. Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод “Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллаарай” гэж захилаа. Уулзалтын үеэр мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга …

  • 1 December

    Согтуу хүн бол өвчтэй хүн биш

    “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалын талаар хоёр яамны анхны хэлэлцүүлэг болж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл болон ХЗЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс оролцлоо. Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, …

  • 1 December

    Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна

    Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Цэл залуу 24-хөн …

  • 1 December

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

    Ерөнхий сайдын 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болоод …

  • 1 December

    Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр танилцуулах уулзалт болно

    Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаар тогтоолоор Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр батлагдсан. Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаагаас үзэхэд хоол тэжээлийн шимт …

  • 1 December

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд  УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд үг хэллээ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, …

  • 1 December

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

    Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 1 December

    Япон улсын элчин сайдад талархал илэрхийллээ

    НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ. Тус нийгэмлэг нь 1968 оны 10 дугаар сарын 10-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Японы нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоохоос өмнө тус нийгэмлэг …

  • 1 December

    Хан-уул дүүргийн 16 дугаар хороонд дахин нэг цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

    Хан-Уул дүүргийн 16-р хороонд шинээр баригдсан  цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгийн  нээлтийн арга хэмжээнд ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа, 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо.  Нээлтийн арга хэмжээг ИТХ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Цэцэрлэгийн асуудал бол улсын …

  • 1 December

    “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид цас цэвэрлэв

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид нэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ШШГЕГ-аар үйлчлүүлдэг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ойр орчныхоо болон нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэв.  

  • 1 December

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулав

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. …