Нийгэм

September, 2016

  • 17 September

    Хүүхэд багачууд дуртай номоо уншин цагийг хөгжилтэй өнгөрөөж байна

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон юм. Сүхбаатарын талбайд өчигдөр нээлтээ хийсэн “Номын баярын өдөр”  өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээг тохиолдуулан хэвлэлийн компаниуд номын үнээ 10-50 хувь хүртэлх хувиар хямдруулан борлуулж байна. Жишээ нь:Аз хур хэвлэлийн компани  номоо …

  • 17 September

    Маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Тус ёслолд Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт болон Батлан хамгаалахын сайд  Б.Бат-эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон бусад  албаны хүмүүс оролцлоо. Гэрэл зургийг Zasag.mn

  • 17 September

    “Армийн комиссар” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив хамтран гаргаж буй “Армийн комиссар” сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монгол цэргийн музейн захирал, дэд хурандаа Ж.Гантулга, БХ-ын төв архивийн …

  • 17 September

    “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайд оролцлоо

    БНСУ-ын Сөүл хотод 2016 оны 9 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцдогоороо онцлог бөгөөд Монгол улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т. Дуламдорж, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Х.Батбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин …

  • 17 September

    Бидний мэддэг хүрд өөрчлөгдсөн шүү, анхааралтай байгаарай

    “Дөрвөн тавын хэд билээ” гэвэл хүрд үзчихсэн хүн бүр л 20 гэж хариулах биз. Гэтэл өчигдөр хүүтэйгээ муудалцаад дайн болох шахлаа. Яасан гэсэн миний үеийн хүрд өөрчлөгдчихжээ. Тавыг дөрвөн удаа нэмэхэд яалт ч үгүй 20 л гармаар. Тэгсэн миний хүү болохоор 18 гэж зөрүүдлээд болдоггүй. Ямар сайндаа учрыг нь тайлбарлаад дийлэхгүй болохоор нь дэвтрийнх нь арыг үзүүлтэл хүү зөв, миний …

  • 17 September

    Шадар сайд У.Хүрэлсүхэд малын халдварт өвчний талаар танилцуулав

    Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт гарсан малын халдварт өвчинтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг дээрхи аймгуудад ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахалж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Биокомбинат ТӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 04-16-ны өдрүүдэд …

  • 17 September

    Ой модны салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэндчилгээ дэвшүүллээ

    Жил бүрийн есдүгээр сарын гурав дахь ням гаригт тохиодог Ой модны салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд, “Монгол орны ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ойчид Та бүхэндээ Ой модны салбарын ажилчдын өдрийн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 103 дугаар тогтоолын …

  • 17 September

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Баян-өлгий аймагт ажиллаж байна

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон  бусад албаны хүмүүс  энэ сарын  15-наас 17-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ажиллаж байна. Сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг …

  • 17 September

    Дархан-Уулын Орхон сумынхан “Орхон кластер” цогц үйлдвэрлэл байгуулах хүсэлт тавилаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, иргэд, тариаланчидтай уулзлаа. Орхон сумын иргэд уулзалтад зориулж аймгийн өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа ажиллууллаа. Орхон сумын нийт хүн амын 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалж, жилд 10-16 мянган тн ургац авч, улсын нийт ургацын 10 гаруй хувийг хангадаг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын үйл ажиллагааны …

  • 17 September

    Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд байгаа гадна зар сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж өнгө үзэмжгүй самбаруудыг сэргээн засварлуулна. Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийнхээ  Засаг даргын тамгын газартай ашиглалтын гэрээ байгуулах …

  • 17 September

    Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг

    Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баярын хурал болов. Баярын хуралд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга,  шадар  сайд нар оролцож ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Юмжаагийн Цэдэнбал ба Монгол орон” сэдэвт илтгэл тавилаа. Эрхэм хатагтай, …

  • 17 September

    Монгол иргэдийг Өвөрмонголд урлагийн тоглолт хийхдээ зөвшөөрөл авч байхыг сануулж байна

    Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг сануулж байна. БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар …

  • 17 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ 08:30-21:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, …

  • 16 September

    Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов

    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Индонез Улсын Элчин сайдын яам 2016 оны 9 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сукарно 1956 онд Монгол Улсад айлчилж, энэхүү айлчлалын дүнд хоёр …

  • 16 September

    “Бат Зүү” ХХК- ийнхан 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том дээл бүтээнэ

    Дээлтэй Монгол дэлхийн энэтэй гүрэн, Хаан Чингисийн хүннү дээл “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээхээр болжээ. Тодруулбал, тус компанийнхан 20 жилийнхээ ой болон Улс тунхагласны 92 жилийн ойн хүрээнд Монголынхоо өв соёл болон уран гартай оёдолчдынхоо уран бүтээлийг дэлхийд таниулан сурталчилах зорилготойгоор тус …