Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж …
Нийгэм
January, 2017
-
23 January
Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд жагсана
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа
-
23 January
БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн ташаа мэдээлэл гэв
Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг мэдэгдэлд: Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих …
-
21 January
Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …
-
21 January
Энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомт ажиллахгүй
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны нэгдүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
21 January
МУ, АНУ хоорондын ил тод байдлын тухай хэлэлцээр 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ
Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан. Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурсанаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр …
-
21 January
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна
Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах …
-
20 January
“Монгол ур чадвар” тэмцээн өрөг, сантехникийн мэргэжлээр үргэлжилж байна
Хөдөлмөр, нийгмийн яамны санаачилгаар техник мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр гагнуур, мужааны төрөл Улаанбаатар хотод, цахилгааны төрөл Дархан-Уул аймагт болсон юм. Харин өнөөдөр Барилгын технологийн коллеж дээр барилгын өрөгч, сантехникийн мэргэжлээр ур чадвараа сорьж буй залуучууд ялагчийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дундаас шалгарсан хоёр оролцогч …
-
20 January
Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал …
-
20 January
Манай улсад хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн жагсаалт
Монгол улсад хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргажээ. Бид зах зээлд илүүдэлттэй бус эрэлттэй мэргэжил сонгож, чадварлаг боловсон хүчин болж улс орондоо хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс сурагч, эцэг эхчүүд доорх жагсаалттай танилцаж, мэргэжлээ сонгоорой. Хөдөлмөрийн хөлсний хувьд 600 мянгаас 2,5 сая хүртэлх төгрөг байна. Жагсаалтаас мэргэжил тус бүрийн давуу талууд …
-
20 January
Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 суманд туулах чадвартай 15 автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр УАЗ маркийн …
-
20 January
Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадна
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагаар агаарын бохирдол түүнийг бууруулах арга замын талаар Дэлхийн банкны Улаанбаатар хотын Төслийг удирдах нэгжийн хяналт шинжилгээ үнэлгээ, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, олон нийтийн оролцоо, сайн засаглалыг бэхжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм. Өнөөдөр агаарын бохирдол …
-
20 January
“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56,8 хувиар буурчээ
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ. Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. …
-
20 January
“Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан. Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс …
-
20 January
ШӨХТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академийн захирал Г.Замбага, Монголын хэрэглэгчийн эрх ашгийгхамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагватай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Мөн ШӨХТГ-н хамт олон МХУА-ийн үйл ажиллагаатай ирж танилцав. Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Төрийн бус байгууллагын тухай хууль”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл