Нийгэм

September, 2016

  • 21 September

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга болжээ

    Мэргэжлийн Засгийн газрыг ураг төрлийн томилгоог хамгийн олноор хийж байна хэмээн олон нийт шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг үргэлжлүүлсэн томилгоо өчигдөр болжээ. “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн нөхрөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болгосон байна. Ямартай ч энэ томилгоог тойрсон шүүмжлэлүүд цахим орчинд идэвхтэй өрнөж байна.

  • 21 September

    Цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил эрс багасчээ

    “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ- МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, …

  • 21 September

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна

    БНЭУ-ын Жамму Кашмир мужийн Ури хот дахь цэргийн байгууламжид 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө зэвсэгт этгээдүүд балмад халдлага үйлдсэний уршгаар цэргийн албан хаагчид алагдаж, шархадсанд Монгол Улс харамсал илэрхийлж байна. Амь үрэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ялдамд террорист ажиллагаа нь тус бүс нутгийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчин чармайлтанд саад учруулах ёсгүй гэж Монгол Улс …

  • 21 September

    Ш.Энх-Амгалан: Төрд булаалгасан газраа шүүхийн шийдвэрээр буцааж авсан

    Төрийн байгууллагын хүнд суртал, эрх мэдэлтнүүдийн дураараа авирласан хууль бус шийдвэрээс болж газрынхаа зөвшөөрлийг авч чадалгүй, бусдад алдаж хохироод байсан иргэн Ш.Энх-Амгалан шүүхэд ханджээ. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрийн эсрэг жирийн иргэн заргалдана гэдэг байж болохгүй мэт санагддаг байсан цаг шүүхийн шинэтгэлийн ачаар ард хоцорсон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.Энх-Амгалангийн нэхэмжлэлийг хүлээн авч, төрд булаалгаад байсан …

  • 21 September

    Байгууллагуудыг халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө

    2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй …

  • 21 September

    Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригийг Монгол Улсын иргэнээр бүртгэлээ

    Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Баярын хурал, хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ойн арга хэмжээнд түүний хүү Ц.Зориг ОХУ-аас ирж оролцсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2016.09.20/ Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэсэн тухай үнэмлэхийг гардуулан өгсөн байна. Дашрамд дурдахад, Ц.Зориг өнөөг …

  • 21 September

    Төрийн өмчийн бус 28 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/657 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нэр бүхий  28 байгууллагад  цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн  цэцрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч  ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, …

  • 21 September

    Энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон,медалиар шагнав

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай …

  • 21 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 11-р хороо Булгачин, Төр хурхын ам, Хонхор, 30, 66-р цэцэрлэг, 421-р ЦА, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн …

  • 20 September

    Монгол Хоккайдогийн бизнес форум зохион байгуулагдав

    “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол-Хоккайдогийн бизнес форум” өнөөдөр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдав. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, уул уурхайн салбарын зэрэгцээ, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлж, экспортыг дэмжих замаар эдийн …

  • 20 September

    Хууль зөрчин баригдаж байгаа барилгыг зогсоож өгөөч !!!

    Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Анкарагийн гудамж, СУИС-ийн хойно хууль тогтоомж зөрчин нэгэн барилга баригдсаар байгаа бөгөөд бусдын эзэмшилд талбайд орж, дураараа аашилж байгаа ажээ. Хууль бус гэдгийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын гаүар, шүүх тогтоосон байхад өнөөдөр уг барилга баригдсаар байна. “Барилга корпорац” ХК-ийн СУИС-ийн хойно үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт “Бизнес хөгжлийн төв” буюу зориулалтын бусаар барилга барьж байгааг Нийслэлийн мэргэжлийн …

  • 20 September

    Монгол-Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн Хоёрдугаар бага хурал өнөөдөр боллоо

    Манай оронд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий төрийн бус байгууллага болох Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол-Японы Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хоёрдугаар бага хурлыг 2016 оны 9 сарын 20-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Япон Улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч …

  • 20 September

    Цэцэрлэгт 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо

    Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь …

  • 20 September

    Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ

    Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Тодруулбал, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны айлд 9 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь …