НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн …
Нийгэм
October, 2016
-
5 October
Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав. Мөн Казахстан Монгол …
-
5 October
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина
Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Намрын тохижилт, Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй …
-
5 October
Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан ”СПОРТЛОГ – УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг болно
Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх …
-
5 October
ОУ-ын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам, референт Б.Булганцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав. …
-
5 October
Баянхонгор аймагт шуургатай байна
Баруун турууны даваа, Жараннэгийн гарам, Борнуур, Жаргалант орчим, Өвөрхангайд цас бороо холилдож орж байна. Завхан аймаг Тосонцэнгэл, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумдад бороо орж мөн Баянхонгор аймагт шуургатай байна. Мөн Архангай, ГовьАлтай аймагт тэнгэр бүрхэг хур тунадас орж болзошгүй байна. Иймд замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул оройн цагаар тээвэрлэлт хийж буй жолооч нар хөдөлгөөний …
-
5 October
ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд 230 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд Ц.Мөнх-Оргил сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Дипломат ажлын гараагаа эхэлж байсан цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусалж, …
-
5 October
О.Амина охинд “Өдрийн сонин”-ы хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа
Манай сонинд бяцхан О.Амина охины талаар сурвалжлага нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр мянга мянган хүн тусламжийн гараа сунгаж хандив өргөж байна. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы хамт олон О.Амина охины эмчилгээнд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Бяцхан охины өсөлт одоогоор зогсоод буй. Тэрээр дөрвөн настай ч хоёр настай хүүхэд шиг жижигхэн, турьхан биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж …
-
5 October
“ОЮУНЫ УНДРАА ГРУПП” мазаалай хамгаалах үйлсэд нэгдлээ
“Оюуны Ундраа Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан үрсдээ зориулан Зайсан Хилл Цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбайд жил бүр “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Мазаалай миний найз” уриатай өдөрлөгийг зохион байгуулж, мазаалай баавгайн өвлийн идэш тэжээлд бодитоор туслах зорилготойгоор энэхүү хандив өргөх аяныг 2016.06.01-2016.09.01-ний хугацаанд зохион байгуулсан. Тус аяны хүрээнд “Мазаалай Аврах Монголын Алхам” ТББ-д …
-
5 October
Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар 290 хүнд 284 сая төгрөгийн нөхөх олговор олгосон
Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ-тэй ярилцлаа. -Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласнаас хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ өдрийг …
-
5 October
Дархлаа сайжруулах ерөнхий зөвлөмж
Дархлаажуулалтын 10 хоногийн аян 10-р сарын 3-наас 13 хооронд явагдана. Тус аяны хүрээнд0-6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна. Мөн дархлаагаа сайжруулахын тулд тогтмол спортоор хичээллэх, гараа тогтмол угаах болон гэртээ …
-
5 October
Цахим үйлчилгээний хэрэглэгч 20 мянгаар нэмэгдлээ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас http://my.tog.mn цахим үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, ашиглагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий урамшуулалт аяныг зургадугаар сарын 20-оос есдүгээр сарын 20-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ дунд зохион явуулсан билээ. Урамшууллын аянд оролцсон цахим үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчид нь өөрийн танилуудаа энэхүү үйлчилгээг ашиглахыг урьж, оноо цуглуулсан ба оноондоо тохирсон мөнгөн урамшууллыг аянд хамрах саруудад хүлээн авч байсан …
-
5 October
БНХАУ-д зорчих гэж буй иргэдэд анхааруулж байна
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол …
-
5 October
Дархлаажуулалтын 10 хоног “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. Энэ үеэр Хепатитын В вирүсийн халдварын эсрэг вакцинаар төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд, Цэргийн бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулна. Мөн улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл