Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний Бямба гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ 08:30-20:00 цагт: Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, …
Нийгэм
September, 2016
-
24 September
Зурхай: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 23. Санчир гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
24 September
Улаанбаатарт 13 хэм дулаан
Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2016 оны есдүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 метр, …
-
23 September
Шинэ удирдлагуудын санаачилсан “Сонгинохайрхан хөгжлийн форум” дүүргийн хөгжлийн гарцыг тодорхойлно
Сонгинохайрханчууд хөгжлийн гарцаа тодорхойлох нэгэн томоохон арга хэмжээг төрийн ордноо өнөөдөр зохион байгуулж байна. “Сонгинохайрхан Хөгжлийн Форум” нэртэй энэхүү арга хэмжээг тус дүүргийн шинэ удирдлагууд санаачилсан бөгөөд УИХ-ын гишүүдээс гадна эдийн засгийн чиглэлийн томоохон эрдэмтэд, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцож байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь амьдарч буй нийслэлийн хамгийн том дүүрэг …
-
23 September
БНХАУ-ын Шаньдун мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр БНХАУ-ын Шаньдун мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Шү Личцаныг хүлээн авч уулзан талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Шаньдун муж нь 95 сая гаруй хүн амтай, далайгаар хүрээлэгдсэн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал хурдацтайгаар хөгжиж байгаа муж бөгөөд 2015 Дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг тэрбум ам …
-
23 September
Бүртгэлгүй 56 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүллээ
МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа. Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга …
-
23 September
Италийн оргоник хүнс үйлдвэрлэгчид улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа
Итали Улсын Пиемонтэ хотын органик хүнс үйлдвэрлэгчдийн консирциумын төлөөллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Италийн тал манай улсын нийслэлд “Суурьшлын шинэ, эко бүс байгуулах төсөл”-ийн талаар санал солилцож, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. “ЧЭГ Прожект ХХК-ийн үндэслэгч, захирал Луижи Тоскано …
-
23 September
Цэцэрлэг, сургууль эхлэхээр “цаддаг” боловсролын тогтолцоо
Хүүхдүүд цэцэрлэгтээ багтахгүй юм. Үүнийг харахаар монгол хүн өсөөд үржээд байгаа ч юм шиг. Тэгсэн хэрнээ гуравхан саяуулаа. Үүнээс хэдэн хүүхэд цэцэрлэгт яваад, хэдэн хүүхэд үлдээд байгааг яг нарийн гаргасан тоо баримт алга. Цэцэрлэг сургууль барих шаардлагатай байгааг “өлхөн” харуулсан сүүлийн арван жилийн цэцэрлэгийн хомсдол. Үүнийг ямар ч нам гарсан ярьж л байдаг сэдэв. Жил бүр 5-7 цэцэрлэг барьж байсан …
-
23 September
Замын цагдаагийн газраас анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна. Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч та замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна .
-
23 September
“Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн удирдагч доктор Текла Абел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төсөл амжилттай хэрэгжиж, нэг талаас геологи уул уурхайн хяналтыг улам сайжруулах, нөгөө талаас Монгол Улсын геологи уул уурхайг байгаль орчинд ээлтэй байдлаар зөв зохистой хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсныг онцлоод дахин хамтран …
-
23 September
Гамшгийн даатгалын тухай хуультай болно
Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах …
-
23 September
“Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд оролцов
Испани улсын нийслэл Барселон хотноо 2016 оны 9 дүгээр сар 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд тус хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ЭМХСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Өнөрсайхан, Р.Даваадорж нар оролцож, “Мөнгөн усны бохирдолт ба ургийн гаж төрөлтийн хамаарлыг тогтоох судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлдэг хүнд …
-
23 September
Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23,25,26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0 ..-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх …
-
23 September
Харвони эмийн үнэ хямдарлаа
Монгол улсад харвони эм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж үр дүн нь 99 хувьтай байгаа гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж ХАРВОНИ …
-
23 September
“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар 9 дүгээр сарын 30 -ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл