Нийгэм

June, 2016

  • 15 June

    Япончууд говьд Токио шиг хэмжээтэй газар “түрээслэнэ”

    Европын “Сэргээн босголт, хөгжлийн банк” Монгол Улсад баригдах нарны паркад зориулж 25 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэж байна. Европын “Сэргээн босголт, хөгжлийн банк”-наас мэдээлснээр 25 сая ам.доллар /22.2 сая евро/-аар Монгол Улсад босох 50 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний цогцолборыг санхүүжүүлэх аж. Клин Энержи Ази /Clean Energy Asia/ компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нарны эрчим хүчний “Цэций” төсөл …

  • 15 June

    Л.Эрдэнэчимэгт хүрсэн “шантааж” Монгол эрчүүдийн “жудагийг” илтгэх шиг болов

    Сонгуулийн эргэн тойронд самбар урлаа, худал ярьлаа, ухуулагч нар хаалга “балбалаа”, элдэв зүйл “тараалаа” мэтээр шуугиан дэгдэж л байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан ёс зүйгүй загнасан нь Л.Эрдэнэчимэг гишүүний төрийн ордон архи ууж, тамхи татаж байгаа бичлэг байлаа. Үнэхээр ёс зүйгүй юм. Дээгүүрээ булхиатай гэж хүмүүс ярьдаг ч арай ийм гэж санасангүй. Эрүүл саруул хамт олонтой яваа хүнд …

  • 15 June

    Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах тухай А/483 дугаар захирамж гаргалаа. Захирамжид хүүхдүүдийг зусланд амруулахад шаардагдах тавин сая төгрөгийг Тамгынгазрын бусдаар гүйцэтгүүлсэн …

  • 15 June

    Энэ 7 хоногт захиалсан иргэний үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэн гарна

    Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд энэ 7 хоногтоо багтан үнэмлэхээ захиалах хэрэгтэй байгааг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна. Ингэснээр энэ 7 хоногт өгсөн иргэний үнэмлэх-ний материалыг сонгуулиас өмнө хэвлэх боломжтой гэж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Бүртгэл статистикийн газар 400 гаруй иргэний үнэмлэх ний захиалгыг авчээ. Энэ нь ердийн өдрүүдтэй харьцуулахад ачаалал 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэж байна. Мөн …

  • 14 June

    Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажил өрнөж байна

    “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн нээлт тавдугаар сард болсон. Төслийн хүрээнд ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажил өрнөж байгаа бөгөөд  эхний ээлжинд энэ оны 7 дугаар сар гэхэд усан сан, явган хүний  болон дугуйн зам, машины зогсоол байгуулж, бусад тохижилтыг иж бүрэн шийдэхээр ажиллаж байна.  Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ийн дээд …

  • 14 June

    Архангай аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгууллагдлаа

    Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тохиолоо. Монгол улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн тус арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын анги, нэгтгэлүүд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэв. Ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, тус шүүхийн дарга болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе …

  • 14 June

    “Хүүхэд бүр цэцэрлэгт”

    МАН хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд уг асуудлыг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Тиймээс ч МАН сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгасан байна. Харин АН-ынхан хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйлчилгээгээр …

  • 14 June

    Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр

    Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ныг “Цусны Донорын Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийн гол зорилго нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа доноруудын ач холбогдлыг  олон нийтэд таниулах, алдаршуулах, урамшуулах, талархал илэрхийлэхэд чиглэгдэж байна. Ингэснээрээ цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх юм. Энэ жилийн аяны хүрээнд донорын цус …

  • 14 June

    АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод Ази-Европын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуй нэгж байгууллага, сайн дурын хүн хүчийг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зориулалтын хувцас хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах юм. Нийслэлийн …

  • 14 June

    Дархан-Уул аймагт тариалалт 96,4 хувьтай байна

    Аймгийн хэмжээнд нийт 15,4 мян га-д тариалалт хийхээс өнөөдрийн байдлаар 15,7 мян.га талбайд тариалалт хийж ажлын явц 96,4 хувьтай байна.  Үүнээс үр тариа 9159,4 га буюу 83,7 хувь, төмс 424 га буюу 129 хувь, хүнсний ногоо 758,1 га буюу 95,4 хувь, тосны ургамал 5400 га буюу 17,3  хувийн  тариалалтыг  хийгээд байна.

  • 14 June

    Улиасны молцгийг тайрч, хөвөнг багасгах ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ази Европын  Мон-Экологи” төвтэй хамтран 2016 оны ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд  дөрвөн бригад гаргаж, 18 маршрутаар улиас модны молцог тайрах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь улиас модноос гарах унгирал буюу хөвөнг багасгах зорилготой юм. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт байрлаж буй  3328 модны молцгийг тайрсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. …

  • 14 June

    Монгол улсад хамгийн хэрэгтэй 40 мэргэжил

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргаашнаас монгол хэлний шалгалтаар эхэлнэ. Тиймээс эдгээр сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөх үүднээс Монгол Улсад хамгийн хэрэгтэй байгаа мэргэжлүүдийг танилцуулж байна. Засгийн газар 2014 онд 71 дүгээр тогтоол гарган, доорх 40 мэргэжлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн зарласан байдаг. bataar.mn

  • 14 June

    Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг хориглоно

    Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно гэж заасан. Иймээс одоогоор шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа юм. Дашрамд, сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт буюу шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх ёстой. Ингээд Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн …

  • 13 June

    Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

    Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас өнөөдөр /2016.06.13/ мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 …

  • 13 June

    Авто худалдааны цогцолборт Авто тээврийн Үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ байгууллаа

    “Авто Худалдааны Цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотиратын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж …