Нийгэм

June, 2016

  • 17 June

    Ж.Батаа: Ам.долларын ханш тогтвортой байна

    Монгол банкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаагаас ам.долларын ханшийн талаар тодрууллаа. –Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 төгрөгт хүрч байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 90 төгрөгөөр сулраад байна. Америк долларын ханш ямар шалтгаанар сулраад байна вэ? -Аливаа бүтээгдэхүүн зах зээлд ховор болж эхлэх үед үнэ нь өсч, харин элбэгших үед үнэ нь буурдаг.Яг үүнтэй адил зарчим …

  • 17 June

    Алслагдсан аймгуудад саналын хуудсыг онгоцоор хүргүүлжээ

    Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орлоо. Өнөөдрийн байдлаар Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдээд байна. Бусад аймаг, нийслэлийн дүүргүүдэд хүргэгдэх саналын хуудсыг хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж улмаар энэ сарын 20-ны …

  • 17 June

    Ч.Ундрал: Би аль хэдийн уучилсан

    Жүжигчин Ч.Ундралтай ярилцлаа.  -Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл дүүрэн он жилүүдийг эргээд дурсвал? -Би тавин мянгатын охин. Бүр жаахнаасаа, мэдээ орохоосоо авахуулаад л баруун дөрвөн замын хамгийн захын 25-р байранд амьдарч байсан. 24 дүгээр сургуулийг төгссөн. Багадаа цаанаасаа идэвхтэй, хичээлдээ сайн, дүү нараа хардаг гээд бид нарын үеийн нийтлэг дүр байдаг даа. Ээж аавууд нь ажилдаа …

  • 17 June

    Монгол Ардын намын төсөл шийдвэрийг “дараад” байна уу

    УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд ард иргэд, ахмад настнууд, малчин түмнийхээ захиалга, даалгавраар бодитой хуулийн төслүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Гэвч эдгээр хуулийн төсөл эрх баригч намын даргын “үзэмжээр” хэлэлцүүлгийн шатнаас гээгдсээр парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгаж байна. Тухайлбал, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, азай буурлууддаа “Ач …

  • 17 June

    Бэлэн гоймонгоос татгалзах 10 шалтгаан

    Бэлтгэхэд амархан, хурдан болдог зэрэг шалтгаанаар бэлэн хоолыг өдөр тутам идэх хүн цөөнгүй бий. Тэгвэл өдөр тутам бэлэн хоол идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Ингээд бэлэн хоолноос татгалзах 10 шалтгааныг хүргэе. 1.Тэжээлийн алдагдал. Бэлэн хоолонд тэжээл алдагдуулдаг бодис ихээр агуулагддаг тул тав болон түүнээс доош насныхан хэрэглэхэд тохиромжгүй. 2.Хавдарын эх үүсвэр. Бэлэн хоолонд пенополистирол хэмээх бодис агуулагддаг бөгөөд …

  • 17 June

    Хууль завхруулж байж болзошгүй компанийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэллээ

    Хонг-Конгийн “Chuangs” группийн хөрөнгө оруулалттай “Монголиа проперти Девелопмент” ХХК-ний захиалгаар Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 72 буюу Төв номын сангийн замын эсрэг талын автобусны буудлын ард 26 давхар барилга баригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар суурийн хасах хоёр давхар баригдаад байгаа бөгөөд уг ажлыг “Шинэ зуун барилга” ХХК хийсэн байна. Харин захиалагч тал нь 2015 оны гүйцэтгэлийн ажлын зарим мөнгийг …

  • 17 June

    “СПА” нэрийн цэвэр усыг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    НМХГ-ын улсын байцаагчид иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 579 тоот хашаанд байрлах “Хатан сувд” ХХК-ий үйлдвэрийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа “Спа ватер” ХХК-ий савласан цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн “СПА” нэрийн 5, 18.9 литрээр савласан цэвэр ус нь “Үйлдвэрлэх зөвшөөрөл бүртгэлгүй үйлдвэрлэгдэн зарагдаж байсныг илрүүлжээ. Тус нэрийн усыг үйлдвэрлэхдээ …

  • 17 June

    Таны 1072 хувьцаа дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх үү ?

    Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор “үнэлэгдэж” байгааг та мэдэх үү. Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй.  Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс.  …

  • 17 June

    Дуучин Б.Мягмарсүрэн ХӨСҮТ-д 8 ширхэг хүчилтөрөгчийн баллон хандивлажээ

    Франц улсад амьдарч буй дуучин Б.Мягмарсүрэн 2 хүүхдийнхээ хамт Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө сайн үйлсэд зориулж 2 сая төгрөгийн мөнгөн хандив илгээжээ. Дуучны маань нэг ангийн найз н.Нарангэрэл болон орчуулагч Ц.Ганцэцэг, дуучин Б.Мягмарсүрэнгийн аав Батбаяр, ээж Пүрэвээ нар түүний хандивийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Нямхүү, инженер техникийн албаны дарга Болдбаатар нарт хүлээлгэн өгч найзынхаа хүсэлтийг биелүүлжээ. Энэхүү хүлээлгэн өгсөн 2 …

  • 17 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний тухай” А/490 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах  байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгов. Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зардал болох …

  • 17 June

    Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг буулгаж, шинээр барихаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/491 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27, 28, 29, 30, …

  • 17 June

    1072 ширхэг хувьцааны 70 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 6 дугаар сарын 16-нд болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах …

  • 16 June

    10 орны 30 гаруй иргэнд виз олгов

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Сүхбаатар, Алтанбулаг боомт дахь тасгууд 06 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд хилийн боомт дээр виз авах хүсэлт гаргасан Франц, Япон, Беларус, Болгар, БНХАУ, БНСУ, Польш, ОХУ зэрэг 10 орны 30 гаруй иргэнд зохих ангилал, зориулалтын визийг олгов. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд …

  • 16 June

    Залруулга

    Шинэ өглөө, шинэ мэдээ, мэдээлэл уриатай www.ugluu.mn цахим мэдээллийн сайт нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Оффшор”-оос сугарч үлдсэн улс төрчид” гэх гарчигтай мэдээллийг нийтлэсэн. Уг мэдээллийг “баримттай мэдээлнэ” уриатай www.photonews.mn сайтын хүсэлтийн дагуу өөрийн сайтад нийтлэсэн болно. Ингэхдээ тухай сайтаас ирсэн мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлалгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан нийтлэсэн алдааг гаргажээ. Тиймээс ч тухайн мэдээлэлд дурдагдсан …

  • 16 June

    Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас  ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна. Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны …