Нийгэм

June, 2016

  • 24 June

    Шөнийн захын худалдаа эрхлэгчид Р.Булгамаагаас хуулийн зөвлөгөө авлаа

    Өнөөдөр Р.Булгамаа “Шөнийн зах” худалдааны төвд ажиллалаа. Тэрээр хувиараа худалдаа эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан бөгөөд асуудал, хүндрэл хаана байгааг харилцан ярилцсан юм. Худалдаа эрхлэгчид түүнийг элэгсэг дотно хүлээн авч, худалдааны төвийн түрээс, нийгмийн халамжийн талаар ярилцлаа. Шөнийн захын удирдлагууд Р.Булгамаад итгэл хүлээлгэн ийн арга хэмжээ зохиож байгаад нь талархаад “яг үнэндээ нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон иргэдийн худалдаа …

  • 24 June

    Иргэдэд санаатай ташаа мэдээлэл түгээж төөрөгдүүлж буйг анхааруулав

    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас анхааруулга гаргажээ. Уг анхааруулгад “Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” болон Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Япон улсад монгол иргэдээ дадлагажуулахаар болсон. Энэ дагуу …

  • 24 June

    Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

    Энэ хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаа. Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад …

  • 24 June

    Монгол улс түүхэндээ анх удаа 73 сая малтай боллоо

    Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23 сая хээлтэгчийн 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж 18.8 сая төл хүлээн аваад байна. Үүнээс: 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байгаа юм. Ийнхүү энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар, манай улс түүхэндээ анх удаа 73 сая толгой малтай болж …

  • 24 June

    Төгс галбиртай бүсгүйчүүдийг хаана харж болох вэ

      Аялал жуулчлалын Expedia үйлчилгээний зүгээс төгс бие галбиртай хүмүүсийг хаана харж болох талаар санал асуулга явуулсан байна. Судалгаанд дэлхийн 24 орны 11 мянган хүн оролцжээ. Тэдгээрийн ихэнх нь хамгийн сайхан хүмүүсийг Европын наран шарлагын газруудад харж болно гэсэн нь тохиолдлын хэрэг биш юм хэмээн  PRNewswire-д мэдээлсэн байна. Санал асуулгад нийт оролцогчдын 24% нь европчуудыг магтсан бол 17% нь Карибын …

  • 24 June

    Сонгуулиар “хооллогсод”

    Урлагт зүтгэж олон түмэнд танигдсан олон жүжигчин, продакшнуудын сонгуулийн ажил эхэлсэн байна. Намайг … гэдэг, би … ажил хийсэн, цаашид үүнийг хийнэ гэж ярихаасаа илүү тэр бурууг хийсэн учраас намайг сонго гэсэн өнгө аястайгаар сонгуулийн сурталчилгаат хоногууд үргэлжилж байна. Амар тайван байлгахгүй татаж, чангайж, гаргаж ирээд өөрийгөө магтдаг тусгай цаг үе гэхүүдээ. Хайрлаж хүндэлж явдаг жүжигчин нь өөрийнх нь сонголтоос …

  • 24 June

    Б.Баяраа: Монголд итгэж болох юм нь шүүх юм байна

    Өтөл насандаа арга мухардсан, адармаатай асуудлуудтай нүүр тулах болгондоо шүүхэд хандсанаар 4 удаа эрхээ хамгаалуулаад байгаа Б.Баяраа гуай шүүхийн тухай өөрийн хүсэлтээр бидэнд ярилаа. Тэрбээр “Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын тамгатай луйварчдыг би үнэхээр их хорсож, жигшиж байна” гээд өөрийн адил дарамт амссан хэнд ч болов үгээ хүргэхээр яриагаа эхлэв.  – Та анх юуны учир шүүхэд хандаж, …

  • 24 June

    Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарна

    УИХ-ын сонгууль НИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болно. Санал хураах өдөр архи, согтууруулах ундаа худалдах олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хориглосон байгаа. Мөн түүнчлэн эл өдөр элдэв арга хэмжээ, олон нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ болон архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглсон. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт …

  • 23 June

    Орифлеймоор “бэлтгэгдсэн” сонгуулийн “мэргэжлийн” ухуулагч нар

    Орифлейм компанийн ухуулага, сургалт, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаатай ихээхэн адилхан тактиктай гэмээр… Орифлеймчидийг хүн элсүүл, бүтээгдэхүүнээ түгээ, сургалтанд суу, лекцэнд хамрагд гэх мэтчилэнгээр сүлжээ болон бие биенийхээ хүчээр бизнес хийдэг. Нэг үгээр хүний итгэл үнэмшил дээр “цэцэглэдэг бизнес” Бэлэн бараа болон захиалгын бараагаар иргэдээ “дайлдаг”. Гэхдээ ажилгүй Монголын олон иргэдийг ажилтай болгож байгаа олон жил татвар төлөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд яваа …

  • 23 June

    Скайтел компани хэрэглэгчдээ ашиглаж, сонгуулиар “халтуур” хийх гээ юу?

    Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд дарамталсан өнгө аястай нэгэн мессеж гар утаснаас минь салахаа байлаа. Тодруулбал, Скайтел компаниас давтамжтайгаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдамжийн дагуу та 06/25-аас өмнө үйлчилгээний салбарууд дээр ирж дугаар эзэмшигчийн бүртгэлээ хийлгэнэ үү. 06/25-аас өмнө эзэмшигчийн бүртгэл хийгдээгүй дугаарын үйлчилгээ хязгаарлагдахыг анхаарна уу” гэсэн мессежийг илгээх боллоо. Надаас өөр хүнд ирж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. …

  • 23 June

    Буугүй хувьсгалд алга ташъя

    Шүүхийн шинэтгэл богино хугацаанд эрчээ авч, Монголын шүүх хаалттай байдалдаа цэг тавьснаас эхлээд урьд өмнө түүхэндээ байгаагүй олон зоримог эргэлтүүдийг цоо шинээр хийсэн тухайд итгэх, итгэхгүй эргэлзээ бий. Шүүх бол горь тээж хаалгыг нь татсан олны цоргисон харц, урссан нулимс, оволзсон цухал, зангирсан өш хонзонгийн уулзвар. Хэрвээ шүүхийн хана туурга үг хэлдэгсэн бол ямархан өчил хүүрнэхийг таашгүй.           Дэнс атгасан …

  • 23 June

    12 настай хүүхэд архинд хордож, эмнэлэгт хүргэгджээ

     Ховд аймгийн Булган сумын харьяат 12 настай хүүхэд архинд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр сайтуудаар цацагдсан. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худаг Хүйтний хөндий гэх газарт хурдан морь унахаар ирсэн байхдаа ийн архинд хордсон байна. Одоогоор хүүгийн биеийн байдал тааруу, Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Баянгол дүүргийн цагдаа нар хүү юунаас болж архи …

  • 23 June

    Согтуу үедээ 5 сартай хүүхэд рүүгээ халуун тогоотой хоол цацаж түлжээ

    Үр хүүхэд гэдэг хүссэн хэн хүнд заяагаад байдаггүй бурханаас илгээсэн эрхэм нандин бэлэг. Гэтэл айл гэрийн азжаргал болсон үр хүүхэддээ хайр найргүй хандаж эрүүл мэндийг нь хохироох цаашлаад амийг нь ч хохироох харамсалтай хэрэг гарсаар байна. Ийм “муухай” хүмүүсийг эцэг эх байх эрхийг насаар нь хасч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой доо. Гэр бүлдээ үр хүүхэддээ уур омгоо гаргадаг, уусан …

  • 22 June

    Хувьцааны мөнгөөрөө архидсан жолооч гэр бүлийн хоёр хүний аминд хүрчээ

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Таван давхарын туслах замд T.Prius маркийн авто машины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ноцтой осол гаргажээ. Сумын байгаль хамгаалагч залуу согтуугаар автомашин жолоодож яваад нэг гэр бүлийн хоёрыг дайрч нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг үйлджээ. Хохирогчид ч мөн согтуу байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчид хувьцааны 100 …

  • 22 June

    Замын-Үүд өртөөнд ирэх сарын 1-нээс ачаа олгохгүй

    Ирэх сарын 1-нээс Замын-Үүд өртөөнд түр хугацаагаар ачаа олгохгүй байх тушаал гарчээ. Тиймээс тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эртнээс зохицуулалт хийх шаардлагатай аж. Тухайлбал, олон улсын тээвэрлэлт ачилтыг зохион байгуулахдаа ирэх долоодугаар сарын 1-нээс хойш тээвэрлэсэн ачаа нь Монгол Улсын хилээр нэвтрэх бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ. …