Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн …
Нийгэм
August, 2016
-
17 August
Цэцэрлэгийн гадаа хонохоо болино гэсэн чинь яалаа
Ардын нам өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ өчнөөн сайхан амлалт өгсөн. Яг л сүйт залуу хайртай бүсгүйгээ уяраадаг шиг тийм сайхан амлалтууд өгч, “хайр зарласан”. Би ч саналаа өгсөн. Бусдыг нь ч “өгүүлүүлсэн”. Ардын нам ч яллаа. Харин амлалтуудынх нь эхнийх нь болоход байдал яг хэвээрээ. Арай “чихэн дээр цэцэг ургуулсан” юм биш байгаа гэж бодогдох болов. МАН өнгөрсөн сонгуулийн өмнөхөн …
-
17 August
Хичээлийн шинэ жилийг холбогдуулан авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнд: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) …
-
17 August
ЭМ-ийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Хатагтай Наоми Китахара Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд НҮБ-ын Хүн амын сангийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцууллаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улс эрүүл мэндтэй холбоотой Мянганы хөгжлийн зорилт тэр …
-
17 August
Гадаад паспортын бэлдэцийн нөөц дуусчээ
Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулахаар боллоо. Уг нь 2016 оны улсын төсөвт 150,000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын …
-
17 August
“Ю.Цэдэнбал-Монголын төмөр зам” онол практикийн бага хурал болно
Монголын ард түмний түүхэн удирдагч, Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх сарын 17 нд тохиож байгаа билээ. Монголын төрийг 44 жил жолоодсон энэ агуу хүний хийж бүтээсэн, босгосон түүхэн гавьяаг нь бид мартах ёсгүй. 100 жилийн ойг угтаж Ю.Цэдэнбалын академиас олон олон ажил зохион явуулж байгаагийн нэг болох “Ю.Цэдэнбал-Монголын төмөр зам” онол практикийн бага хурал …
-
17 August
ШӨХТГ-аас зарим байгууллагад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ
ШӨХТГ-аас зарим байгууллагад хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө УБТЗ ҮНЭЭ ХЯНУУЛАЛГҮЙ НЭМЖЭЭ “Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдлоо. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал …
-
17 August
УЕПГ:Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна
Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар хийсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус асуудалуудыг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат танилцууллаа. Улсын ерөнхий прокурорын газар 2016 оны наймдугаар сарын байдлаар 56,591 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,894 буюу 7 хувиар өссөн нь харагдаж байгаа юм. …
-
17 August
П.Цагаан олон улсын залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцаж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв. Энэ оны залуу монгол судлаачдын зуны сургуульд …
-
17 August
Энэ он гарснаас 17 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ
Зам тээврийн осол буурахгүй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлсээр байгаа. Хоногт л 1-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж бэртэх, эсвэл амиа алдах харамсалтай хэрэг бүртгэгдсээр байна. Тиймээс дээрх газраас “Хамгаалах бүс, хамгаалагдсан амьдрал” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж буй “ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байгаа. Түүнчлэн зориулалтын суудалд хүүхдийг суулгаж, хамгаалалтын бүс зүүлгээгүй жолоочийг 98 …
-
17 August
Шинэ автобусны буудлуудын замыг асфальтаар хучив
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зам засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа буцаж эргэх гарцын хэсэгт 25 метр урт авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд замын хашлага …
-
17 August
Харуул хамгаалалтын компаниудын машиныг нэгдүгээр эгнээгээр зорчуулах эсэх тал дээр олон талт уулзалт зохион байгууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа …
-
17 August
“Өвсний үндэс” хөтөлбөрийн төслийн тоо 500-д хүрчээ
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил болон Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг нар ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож, үг хэллээ. Мөн ёслолын …
-
17 August
Бут,сөөг хэлбэржүүлэх, зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна
Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой. Энэ цаг үед бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг бөгөөд 08 сарын 15-ны өдөр Баруун, Зүүн салбарын ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн инженер, цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Тасганы овоо, Олимпийн гудамж, Доржийн гудамжуудад бут …
-
17 August
Өнөөдөр нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл