Нийгэм

June, 2016

  • 11 June

    Амралтын өдрүүдээр дараах байршилд зам хаана

    Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд тус замын Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсон байна.  Иймд эрхэм зорчигч, жолооч та бүхэн Зам хаах дээрх хугацаанд өөр бусад …

  • 11 June

    Жүжигчин Б.Даваажав 12 иргэний амь насыг авран хамгаалжээ

    Монголын хошин урлагийн Комеди театрын захирал Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ буюу 2016 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр өөрсдийн амь биеийг үл хайхран автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 …

  • 11 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай танилцав

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төв цэнгэлдэх …

  • 10 June

    Өөрийгөө өндрөөр үнэлж сурах “дасгал”

    Бүсгүйчүүдийг амьдралаас хүссэн бүхнээ олж авахад хамгийн их “шавар хаадаг” зүйл бол өөртөө итгэлгүй байдал. Наад зах нь төгс ханхүүтэйгээ учирлаа гэхэд түүнийг өөртөө гоёдоно гэж эндүүрээд явуулчихна. Эсвэл хурал дээр хэлтсээ төлөөлж үг хэлэх боломж олдоход шившиг болохвий гэж айгаад өөр хэн нэгнийг түлхэж гаргаад “кок” алдчихна. Өөртөө итгэх итгэлийн чинь түвшин чамайг хэн гэдгийг тодорхойлдог учраас дараах дасгалуудыг …

  • 10 June

    Монголчуудын тухай 14 баримт

    ( МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ АРВАН ДӨРВӨН БАРИМТ.) Манай улсын тухай гадны хэвлэл болон сайтууд дээр ихэвчлэн Чингис хааныг гол сэдвээ болгон бичсэн байдаг. Харин энэ удаад гадны нэгэн сайт дээр, бидний талаар сонирхолтой 14 баримтыг гарган тавьсаныг орчуулан хүргэж байна. Монголчуудын тухай сонирхолтой 14 баримт Нийтлэлч: “Монголчууд бол зүгээр нэг дэлхийн талыг эзлэсэн, эрт үеийн харанхуй бүдүүлэг хүмүүс биш, Дэлхий дахинаа …

  • 10 June

    Хэнтий аймгийн замын цагдаагийн тасаг 24 санамж гаргажээ

    Хэнтий аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас орон нутгийн замд шөнийн цагаар зорчих жолооч нарт хандан дараах санамжыг гаргажээ. 1. Харанхуй шөнө 80км/ц дээш хурдтай битгий яв 2. Өмнөөс машингүй үед холын гэрэлтэй явж байх 3. Өмнөөс машин ирж байхад гэрэл солих дохиог гэрлийг анивчуулан өгөх. Ингэснээр та өөрийгөө гэрэл шилжүүлэхэд бэлэн гэдгээ давхар илэрхийлж байгаа хэрэг. 4. Хэрэв өмнөөс …

  • 10 June

    Нийслэлийн бүх хороод үнэгүй интернэттэй болно

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Мэдээлэл Технологийн Газар Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангахаар ажиллаж байна. Эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернетийн бүсийг туршилтаар бий болгоод байгаа ч энэ сардаа багтаан дээрх 155 …

  • 10 June

    А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргалаа

    МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат сүүлийн үед УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа олон хүний  нэрийг Хар жагсаалт гэдэгт жагсааж, Хулгайч гэж цоллон тэднийг Битгий сонго гэж сонгогчдод уриалж байгааг бид мэднэ. Харин  Хар жагсаалтанд багтсан зарим хүмүүс үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байна. Тэд А.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д …

  • 10 June

    Автомашингүй өдөр агаарын чанар ямар байсан бэ?

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран “Автомашингүй өдөр”- ийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг  түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан  зам хаасан  цэгүүдэд, тухайлбал: Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож,тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  …

  • 10 June

    Бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн жишиг төвтэй болно

    Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсад “ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014 оны 3 дугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэхүү төслөөр Монгол улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн /төмс, сонгино, шар хулуу болон бусад үндэст ногоо/-ийг хадгалах зоорины технологийг нутагшуулах ажлыг эхлүүлжээ. …

  • 10 June

    Сонгуулийн ухуулагчаар “Хаалгаа балбуулж” байхаар айл бүр үүдэндээ шуудангийн хайрцаг хийе

    Сонгуулийн мөлхөө сурталчилгаа хийнэ гэдэг нь айл айлын хаалга тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах ажил өнөөдрөөс эхлэж байна. Хуулийн хугацаандаа эхлэх мөлхөө сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодвол үр өгөөж муутай байдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм билээ. Харин манайд эсэргээрээ мөлхөө сурталчилгаандаа хамаг мөнгөө зарцуулж, телевизийн хэдэн нэвтрүүлэгт оролцож, буяны хэдэн хандив өргөхөд л гишүүн болдог мэтээр ойлголт байх …

  • 10 June

    Нийслэлийн ЕБС-ийн шилдэг багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулав

    “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг чанар хүртээмжийн үр дүнг индексээр  шалгаруулах уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэг, шилдэг багш нарт урамшуулал олгох ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон эрдэмтэн багш нар  оролцов. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу …

  • 10 June

    Нийслэлд үйл ажиллагаа явуулах 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/469 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад заасан нэр бүхий 36 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан сургалтын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг  үүсгэн …

  • 10 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь …

  • 9 June

    Эйр 360 Улаанбаатар агаарын замын кабелькар төсөл хэрэгжиж эхэллээ

    Оюуны Ундраа Групп Дэлхийд салбартаа тэргүүлэгч Австри улсын Доппельмайер Групптэй хамтран  нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсѳл нь байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой төсөл юм …