Нийгэм

August, 2016

  • 5 August

    БХБ-ын сайд Г.Мөнхбаяр АХБ-ны төлөөлөлтэй уулзлаа

      Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөөр Азийн хөгжлийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Эндрю Майкинтаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад АХБ-ны “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн зохицуулагч, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн жилүүдэд Азийн улс орнуудын нийт иргэдийн 60-80 хувь нь нийслэлдээ шилжин …

  • 5 August

    Шуурхай мэдээ:Монголчуудын баримт бичиг, эд бараа галд өртжээ

    Энэ 8 дугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарлаа. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын …

  • 5 August

    “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино маргааш нээлтээ хийнэ

    Монголын рок хөгжмийн үүсэл хөгжлийн түүхийг харуулсан АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь энэ сарын 6-нд Монголд нээлтээ хийх гэж байна. Энэхүү баримтат киноны нээлтийн талаар өнөөдөр /2016.08.05/ мэдээлэл хийлээ. “Улаанбаатараас шууд дамжуулж байна” хэмээх баримтат кинонд шинэ үеийн ирээдүйтэй хамтлагийн нэг болох “Моханик” хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон …

  • 5 August

    Зөөлөн ус ууж заншвал олон өвчнөөс сэргийлж чадна

    Зуны дэлгэр цаг налайж, газар газрын наадам болж иргэд амралт зугаалгаар ихээр явж байгаатай холбоотой жилийн энэ үед ходоод, нойр булчирхай, бөөр зэрэг хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлүүд ихээхэн нэмэгддэг билээ. Эдгээр асуудлын шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хүргэхээр энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн эмчтэй ярилцлаа. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Аюушийн Энх-Амар гэдэг. АУ-ны Доктор, Монгол Улсын …

  • 5 August

    Н.Энхбаярыг баривчлахаар АТГ-ын 30 гаруй хүн очлоо

    АТГ-ын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар дөнгөж сая тус намын байран дээр очжээ. Тэдний 10 орчим нь бичиг баримтаа үзүүлэн Н.Энхбаяр даргын өрөө рүү нэвтэрсэн байна. Харин бусад нь гадна хүлээж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. МАХН-ынхан өнөөдөр өглөө ажлын цугларалт хийгээд тарсан байсан бөгөөд Н.Энхбаяр дарга өрөөндөө байгаа аж.    

  • 5 August

    Өөртөө таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэсэн эр ийм царайтай болжээ

    Мексик улсын иргэн Уго Хернандез Гарсиа сүүлийн 19 жилийн турш үзлийн муухай царайгаа өөрчлөх гэж гоо сайхны хагалгаа хийлгүүлсээр байна. Харамсалтай нь хагалгаа үр дүнтэй болж чадсангүй. Тэрээр хямд үнэтэй, коллагентэй тос авч нүүрэндээ түрхсэн нь царай нь өөрчлөгдөхөд нөлөөлжээ. 1997 онд гоо сайхандаа хэт их анхаарч төрөл бүрийн бүтээгдэхүүн туршиж үзсэн Гарсиа царайлаг залуу байсан бол одоо хөгшин эмгэн …

  • 5 August

    Цэргийн эмнэлгийн түүхт 95 жилийн ой энэ сард тохиож байна

    Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Эмнэлгийн хамт олон түүхт ойгоо энэ сарын дундуур тэмдэглэхээр төлөвлөн олон бүтээлч ажил, санал санаачлага хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж, улмаар 1939 оны Халхын …

  • 5 August

    Батлан хамгаалах яамны сайд ХБНГУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Өнөөдөр буюу наймдугаар сарын таванд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дюппелтийг хүлээн авч уулзлаа. Уулзатын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дюппелтэд хандан манай хоёр орны харилцаа өнөөдөр нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж байна гэдгийг онцлон …

  • 5 August

    Москва хотын иргэн, экологич О.Н. Фадеев Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр шагналаа. Өнөөдөр тэрээр  нийслэлийн Засаг дарга С.Батболдоос шагналаа гардан авлаа.

  • 5 August

    Гадаад паспортны бэлдэцийг ХБНГУ-аас авахаар болжээ

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар (УБОӨГ)-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгчээ. УБОӨГ -т өнөөдрийн байдлаар 250 гаруй хүн ажиллаж, өдөрт 500 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт авсан нь өмнөх оноос 30.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнтэй холбоотойгоор тус газрын гадаад …

  • 5 August

    Хотын утааг багасгах шинэ технологи нэвтрүүлэх талаар олон улсын санхүүгийн корпорацитай санал солилцов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин болон Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн хотуудын хөтөлбөрийг хариуцсан ахлах Жессэ Анг нарыг  хүлээн авч уулзлаа. Уузалтаар талууд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, ногоон технологийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Олон Улсын санхүүгийн байгууллага нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд төр …

  • 5 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 9 сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 8 дугаар сарын 2-ний өдөр Нийслэлийн 2015-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан …

  • 5 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 17-р хороо Сурагчийн 36-44-р гудамж,  Сүхбаатар дүүрэг 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн …

  • 5 August

    Сингапур улсын ЗГ-ын темасек сангийн төсөлийн багийг ЭМ-ийн сайд хүлээн авч уулзлаа

    Сингапурын Улсын Засгийн газрын Темасек сангийн Төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ео, Нан-Янг политехникийн их сургуулийн төлөөлөгч Фүнг Це Фүн, Вүн Ви Ким нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Тус сан нь 2011-2012 онуудад Эрүүл мэндийн яамтай хамтран “Сувилагч сургах  хөтөлбөрийг” хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн 2 дахь шатлалын болон төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагын 100 сувилагчийг Сингапур …

  • 5 August

    УИХ-ын 76 гишүүн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна

    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн …