Нийгэм

September, 2016

  • 28 September

    МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ

    Өнөө өглөө “МИАТ” компанийн хоёр нислэг цуцлагдсан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Бид “МИАТ” компанийн Мэдээлэл лавлагааны төвийн мэргэжилтнээс нислэг юунаас болж цуцлагдсан талаар тодрууллаа. Тус төвийн мэргэжилтний ярьснаар өнөө  өглөө Улаанбаатар-Нарита, Улаанбаатар-Москва чиглэлд хөөрөх ёстой байсан нислэг цаг агаарын байдлаас шалтгаалаад түр хойшлоод байсан ч тун удалгүй хэвийн горимд шилжиж, амжилттай хөөрсөн аж. Одоогоор саатсан нислэг байхгүй бөгөөд …

  • 28 September

    Залуус Сэлбэ голоо цэвэрлэнэ

    “Номтой оюуны ирээдүй” төрийн бус байгууллагаас санаачлан “Тархины хогийг цэвэрлэе” хэмээх олон нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг ирэх аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Залуус Сэлбэ голын эрэг дагуух 15 км газрын хогийг цэвэрлэхээр төлөвлөжээ.Тус төрийн бус байгууллагынхантай Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 гаруй оюутан нэгдэж оролцох бөгөөд нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгах хүсэл эрмэлзлийг дэмжсэн хэн …

  • 28 September

    ЕАБХАБ-ын олон улсын уралдаанд АТГ-ын төлөөлөгчид оролцлоо

    Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж, бусад …

  • 28 September

    Монголбанкны Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзав

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр /2016.09.27/ Дэлхийн банкны  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Өмнөд Солонгос улсуудыг хариуцсан бүсийн захирал Берт Хофман, Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон бусад албаныхан байв. Ноён Хофман уулзалтын эхэнд Монгол улс өнгөрсөн 20 гаран жилд олон сорилттой учирч байсан ч амжилттай давж гарч байсныг цохон тэмдэглэв. Тэрээр Монгол улс энэ …

  • 28 September

    Энэ өдөр Брижит Бардот мэндэлжээ

    Бүх цаг үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Францын загвар өмсөгч, жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалагч Брижит Бардот 1937 оны энэ өдөр мэндэлжээ. Балетчин болохыг хүсдэг байсан тэрээр 1952 оноос жүжигчин болох гараагаа эхэлсэн бөгөөд нийтдээ 47 кинонд тогложээ. Мөн хэд хэдэн мюзикльд тоглон 80 гаруй дуутай болсон байна. Тэрээр өөрийн нөхөр Рожер Вадимын кинонд тоглосон нь хамгийн ихээр алдаршуулсан байдаг. Францын …

  • 28 September

    Бархасбадь гарагийн дагуул дээр далай байдгийг баталжээ

    Түүний ярьснаар, одон орончид Hubble дуран авайн тусламжтайгаар Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн дагуулын мөсөн гадаргуу дээр оргилмол булгууд байгааг олж илрүүлжээ. Европа-гийн мөсөн гадаргуугаас шингэн зүйл оргилон гарч ирж буйг нотлох зүйлүүдийг бид шинээр олж чадлаа гэж Спаркс ярьсан байна. Түүний хэлснээр, далай байгаа гэдгийг нотлох баримтуудыг 2014 онд дуран авайгаар ажиглалт хийх явцад олж авсан боловч мэдээллийг …

  • 28 September

    Шадар сайд АНУ-ын Элчин сайдтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа   батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг …

  • 28 September

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10:00 цагт: Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн 4 бүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:88671105 11:00 цаг: Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал MN-25 телевизийн хэвлэлийн танхимд болно. 11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурлыг зарлаж байгаа юм байна. Уг хэвлэлийн бага хурлын үеэр баг тамирчдаас …

  • 27 September

    Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг хийв. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар, СЕХ-ны мэргэжилтнүүд, төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Иргэдийн улс төрийн эрхийн …

  • 27 September

    “Хотын засаглалыг сайжруулах” төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ

    НИТХ-ын дарга Ц.Сандуй Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриэлла Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  НИТх-ын дарга Ц.Сандуй, хоёр Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ.  …

  • 27 September

    “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” үргэлжилнэ

    Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон хөтөлбөрт хамрагдсан бичил бизнес эрхлэгчид хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. …

  • 27 September

    ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга ОУ-ын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чин Чанг Лайг тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийн дагуу  09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Дэлхийн банк группын Монгол дахь төслийн удирдагч н.Батмөнх, хуулийн зөвлөх …

  • 27 September

    Эрүүгийн 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах …

  • 27 September

    Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдлөө

    Монгол улсын Шадар сайдын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны Дугаар 98 тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийлээ. Тус  тушаалын дагуу Стандартчилал, хэмжил зүйн газар нь Стандарт, хэмжил зүйн газар болж нийт 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.    

  • 27 September

    ГХЯ: БНСУ-ын Чэжү хот руу зорчих иргэдийн анхааралд

    Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Cүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон …