Нийгэм

October, 2016

  • 19 October

    “Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өчигдөр зарлаж, тус үйлдвэрийн  төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга …

  • 18 October

    ГХ-ны яамны мэдээллийн цагаар ЗГ-ын байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд хийсэн ажилуудыг танилцуулав

    Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлсэн голлох ажлууд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд болсон “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-ын талаар танилцуулав. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн …

  • 18 October

    Шуурхай мэдээ:Жолооч зорчигчдын анхааралд

    Дархан-Уул аймаг, Орхон аймгийн нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурч замын үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрснээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Иймд жолооч, зорчигч нар тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна. Мөн Архангай аймгийн нутаг “Хануйн” гүүрнээс Завхан аймгийн …

  • 18 October

    Дэлхийд байхгүй өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг манай үүрэн холбооны компаниуд өндөр орлоготой ажилладаг

    -Харилцаа, холбооны салбарын нийт орлогын дийлэнхийг үүрэн холбооны компаниудын орлого бүрдүүлж байна- Шуудан, харилцаа, холбооны салбарын компаниуд энэ оны эхний гурван улиралд 572 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Он гарсаар дээрх салбарын орлого улирал бүр өссөн үзүүлэлттэй байсан байна. Зөвхөн сүүлийн улиралд л гэхэд нийт орлого нь 208.6 тэрбум төгрөг байсан нь 36 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь өмнөх улирлаасаа …

  • 18 October

    Тээврийн хэрэгслийн хорт утааг бууруулах арга хэмжээ авна

    Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр дээрх асуудлыг цэгцэлж, нийслэлийн утааг бага ч болов бууруулах ач холбогдолтой гэдгийг тус яамныхан хэлж байна. Том оврын  их багтаамжийн автобус болон тээврийн хэрэгслийн  утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа …

  • 18 October

    70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно

    Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргаад байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн нээлт өнөөдөр /2016.10.18/  Багшийн хөгжлийн ордонд боллоо. Сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкнууд олгоно. Ингэхдээ Оюутны хөгжлийн зээлийг …

  • 18 October

    ХЗДХ-ийн сайд С. Бямбацогт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

    Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогт  10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж алба хаагч нартай уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Ундармаа, Н.Учрал, дүүргийн Засаг дарга М.Сандагдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар,  дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Улаанбаатар хотын …

  • 18 October

    Сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоно

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Хотын Ерөнхий менежер удирдамж гарган Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэлээ. Ажлын нэгдсэн дүнг танилцуулах хурлын үеэр Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр“ …

  • 18 October

    Нэг хаяг дээр бүртгэлтэй ч огт танихгүй 37 сонгогчийн алдааг бүү давтаарай

    Айл өрхийн судалгаа хороо, дүүргийн бүртгэлд албан ёсоор байх ёстой. Шинээр хүн мэндэллээ гэж бүртгүүлдэг шиг насан эцэслэсэн нэгнийг ч бас хасдаг. Үүнийг ч иргэд бид хамгийн сайн мэддэг. Талийгаачдаа нутаглуулах газар хүсэхийн тулд бичиг баримтанд нь хасалт хийлгэж байж газар олгогддог. Харин шинээр мэндэлсэн иргэнийг ёслол хүндэтгэлтэйгээр өрх гэртээ хүлээн авдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл манай өрхөд хэн нэмэгдэж, хэн …

  • 18 October

    Автобусаар карт уншуулахгүй зорчдог болно

    Автобусанд картаар зорчдог иргэд сууж, буухдаа түүнийгээ заа­вал уншуулдаг. Гэвч зарим то­хиолдолд буухдаа картаа уншуу­лахаа мартах, картны машин нь ажиллахгүй байх зэрэг хүндрэл учирдаг. Тэгвэл авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн байна. “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлснээр нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих хэлбэрийг гаргажээ. Тодруулбал, иргэд гар утасны симэндээ автобусны картын чипийг суулгах юм. Ингээд автобусанд …

  • 18 October

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

      Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 18 October

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан

      Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2016 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр …

  • 17 October

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээний талаар мэдээлэл хийлээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.16/ Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр …

  • 17 October

    Бизнес эрхлэгчид цахим хяналтын системд нэгдлээ

    МХЕГ-аас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн хяналтын цахим системд нэгтгэх, цахим системийг сурталчлах” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 1000 орчим хүнийг хамруулж, шилэн хяналтын цахим системийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл авсан юм. Мөн аж ахуйн нэгжүүд шилэн хяналтын цахим системд хэрхэн нэгдэх, яаж ашиглах зөвлөмжтэй танилцсаны …

  • 17 October

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …