Нийгэм

August, 2016

  • 11 August

    What3words аппликэйшний Монгол хэл дээрх хувилбарыг маргааш танилцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох “What3words” аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулах гэж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Харин …

  • 11 August

    Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо

    2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ургац хураалтад бэлтгэх ажлын хүрээнд “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны зээлийн үлдэгдлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зээл олголтыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгав. Мөн ургац хураалтад шаардагдах …

  • 11 August

    Д.Ганбат: Шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Накао, ЗТХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг …

  • 11 August

    Салбарынхан нь дэд сайд Ж.Саулег баяртайгаар угтан авчээ

    ХХААХҮ-н сайд П.Сэргэлэн болон яамны нийт хамт олон шинээр томилогдсон дэд сайдаа албан ёсоор хүлээж авлаа. Энэ үеэр сайд П.Сэргэлэн Монгол улсын стратегийн гол салбар болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсонд нь баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ. Дэд сайд Ж.Сауле Төрийн албанд 30 жил ажиллаж байгаа бөгөөд 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байхдаа …

  • 11 August

    Мастер борлуулагч 2 өдрийн сургалтандаа амжиж бүртгүүлээрэй

    Монголын Лектор төвөөс 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварын түргэвчилсэн сургалтаа зохион байгуулахаар боллоо. Таныг энэхүү 2 өдрийн 12 цагийн сургалтанд урьж байна. Борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнуудад худалдах, борлуулах үйл явцын шилдэг арга зүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалтын давуу талууд: – Суралцагч борлуулалтын үйл явц, биечилсэн …

  • 11 August

    Илтгэх, толилуулах ур чадварыг нэмэгдүүлэх РЕТОРИК сургалт 08.16-нд эхлэнэ

      Хүн бүхэнд байдаг нэгэн”хүчирхэг зэвсэг”болсон чадвар бол”өөрийгөө илэрхийлэх”гэдэгтэй та санал нийлэх бизээ. Өөрийгөө илрэхийлэх, толилуулах чадвараа хөгжүүлснээр бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч нэгэн болоход хамгийн их тус дөхөм болж өгдөг.Эм Эл Си Трейнинг ХХК илтгэх толилуулах ур чадварын Реторик™ сургалтыг 12 дахь жилдээ чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. Уг сургалтыг онол, дадлага, зөвлөгөө, зүгшрүүлэх сургалт хосолсон аргаар явуулж …

  • 11 August

    Олон улсын Моно жүжгийн фестиваль энэ сарын 15-19-ны хооронд зохиогдоно

    Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн “ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР” Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийг зохион байгуулж байгаа билээ. “Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016” фестиваль ирэх 8-р сарын 15-19-ний өдрүүдэд УДЭТ болон УХТ-т явагдах ба Польш, Армени, ОХУ, Англи болон Монголын жүжигчид өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм. Монодрам буюу нэг хүний …

  • 11 August

    “Прокурорын албаны өдөр”-ийн баярын мэндийг хүргэе

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон байгууллагын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дархан хот байгуулагдаж хотын нутаг дэвсгэр дээр засаг захиргаа, олон нийт үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний төвлөрсөн газрууд бий болох үед хотын прокурорын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны …

  • 11 August

    Ойрын өдрүүдэд бороо их орох учраас үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг агаарын урьдчилсан мэдээллээр 10,13,14-нд нийт дүүргээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнхи хугацаанд секундэд 5-10 м/с, борооны өмнө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Тэрэлж, Багануур орчмоор 4-9 градус дулаан, бусад дүүргээр 9-14 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 23-28 градус дулаан байна. 10-наас бага зэрэг сэрүүснэ. Иймээс мэргэжлийн байгууллагууд замын  борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, …

  • 11 August

    Хувьцаагаа худалдсан иргэдийн анхааралд

    “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авсан. Өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн уг хөтөлбөрөөс мөнгөө бүрэн авч чадаагүй иргэдийн хувьд дансанд нь мөнгө шилжиж орох боломжгүй болж байна. “Сайн хувьцаа”-ны хүрээнд Засгийн газарт иргэд 333 ширхэг  хувьцааг 300 мянган төгрөгөөр …

  • 11 August

    “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийн саналыг тусгах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн …

  • 11 August

    ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн ЭМ-ийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

    Дэд сайд Л.Бямбасүрэнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Дэд сайд дарга нарт талархал илэрхийлэхийн ялдамд ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагын талаар анхаарч ажиллах талаар чиглэл өглөө. ЭМЯ

  • 11 August

    Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой Богд хааны ордон музейн цогцолборыг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Богд хааны ордон музейн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна. Товч …

  • 11 August

    Л.Галбаатар: Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн арга хэрэгсэл тодорхой бус үлдлээ

    Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал эргэлзээтэй болоод байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулинд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ганц ч үг, үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч, шүүхийн аюулгүй байдал энэхүү хуулийн гадна үлдэж хоцорчээ. Тиймээс энэ асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа. -Тахарын албаны …

  • 11 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …