Нийгэм

August, 2016

  • 13 August

    Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа

    Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Оюунчимэг нарт Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төв, Итгэлт ивээл дотор, мэдрэл уламжлалтын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлуудтай танилцлаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн оношилгооны …

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2016 оны наймдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар …

  • 12 August

    ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

    Монгол, Хятад хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” өнөөдөр /2016.08.12/  Мишээл экспо төвд нээгдлээ. Үзэсгэлэн худалдааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд Хөх хот, Бугат, Шинейн, Хянган, Ляонин зэрэг таван аймгийн 64 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ …

  • 12 August

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт-ыг хүлээн авч уулзав

    Уулзалтын эхэнд Элчин сайд Галт сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ халдварт өвчний тандалт судалгаа, урьдчилан …

  • 12 August

    Он гарсаар 93 хүн усанд осолджээ

    Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ.Энэ он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Бага насны …

  • 12 August

    Р.Ганбат:Болц нь гүйцээгүй самар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

    Нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын гадна болц нь гүйцээгүй хуш модны самарыг худалдаалах нь нэмэгдсэн. Самар бэлтгэх хуулийн хугацаааравдугаар сарын 15-наасэхэлдэг. Гэвч хуш модны самарыг болц гүйцээгүй байхад иргэд хот орчмын ногоон бүс, тусгай хамгаалалттай газар, дархан цаазат “Богд хан” ууланд гарч, самар түүх болсон. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас самрын зөвшөөрлийн талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хуш …

  • 12 August

    Өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга боллоо

    Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах АНХДУГААР тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт 2016 оны 8 дугаар сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа Тэргүүн байр эзэллээ. Монгол улсын шатарчдаас: Э.Амгалантэнгис (U8) – алтан …

  • 12 August

    Тайланд улсын зорьж буй хүмүүст сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    2016 оны 8 дугаар сарын 11-ний шөнөөс 8 дугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин (Hua Hin) дүүрэг, Панг На (Phang Nga), Пукет (Phuket), Сурат Тани (Surat Thani) Транг (Trang) зэрэг мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна. Иймд …

  • 12 August

    Гавьяат хуульч Ж.Гомбодорж Монгол улсын прокурорын байгууллагын 50 жилийн түүхийг бичилцжээ

    Prokuror.mn Прокурорын албаны өдөрт зориулсан дугаарын хүндэт зочноор Монгол Улсын гавьяат хуульч Жигжидийн Гомбодорж гуайг урьсан юм. Тэрээр 1955-1988 онуудад Аймгийн прокурорын туслах прокурор,аймгийн прокурор, Улсын прокурорын газарт Шалган зааварлах хэлтсийн дарга, Улсын прокурорын туслахаар тус тус ажилласны гадна 1990-2007 он хүртэл цагаатгалын ажил хариуцсан прокуророор ажиллаж байсан. Улаанбаатар хотын прокуророор тасралтгүй 14 жил ажилласан байна. Эдүгээ 92 насыг зооглож байгаа …

  • 12 August

    БОАЖ-ын сайд ИБУИНВУ-аас монголд суугаа элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзлаа

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдтой уулзаж, хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын  харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд БОАЖ-ын сайдаар дахин томилогдсон Д.Оюунхоролд баяр хүргэж, амжилт хүслээ. ИБУИНВУ, БОАЖЯ 2003 оноос хамтран ажиллаж,   олон төсөл, хөтөлбөрийг  үр дүнтэй хэрэгжүүлсэн. Эднээс Монголын …

  • 12 August

    Монголын танкчид наймдугаар байранд шалгарлаа

    Бразилд олимп болж байгаа энэ цаг хугацаатай давхцан ОХУ-д “Арми-2016” олон улсын цэргийн тэмцээн болж байна. Зэвсэг техник өндөр хөгжсөн 18 орны Зэвсэгт хүчний танкчидтай Монголын танкчин дайчид өрсөлдөж нэгдсэн дүнгээр наймдугаар байр эзэллээ. Тодруулбал, Монголын танкчид 8 дугаар сарын 10-нд биатлоны хагас шигшээд тоосоо өргөв. Нэг танкаар буухиалж уралддаг, зэрэг гараатай, их буугаар явдлаас хөндлөн бууддаг, байны тоо нэмэгдсэн …

  • 12 August

    Оюутан цэргүүд тангараг өргөлөө

     Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны оюутан цэргүүд эх орондоо үнэнч …

  • 12 August

    Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ

    Цэцэрлэгийн бүртгэлийг энэ жил нийслэлийн Боловсролын газраас хариуцан явуулна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэх бөгөөд сугалаанаас өөр аргаар хүүхэд элсүүлнэ гэж албаныхан хэлжээ. Өнгөрсөн жил мөн л түвэг учруулахгүй гэсэн боловч хүмүүс хоёр, гурав хоног дугаарласан юм. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Мөн …

  • 12 August

    Улаанбаатар хотод Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабу “Юуны өмнө Улаанбаатар хотын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Бүгд …

  • 12 August

    Дорноговь аймгийн замын цагдаагийн тасаг хяналт шалгалт хийн ажиллаж байна

    Замын цагдаагийн газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын хэмжээнд “ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг “ХАМГААЛАХ БҮС ХАМГААЛАГДСАН АМЬДРАЛ” уриан дор зохион байгуулж билээ. Тус арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасаг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор босоо тэнхлэгийн 3-н замын уулзварт хяналт шалгалт хийн ажиллаж байна. Замын …