Манай Улсад ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна

Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар:

–       Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар баримталж буй бодлого

–       ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний тухай

–       Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал

–       Тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, мөрдөгдөж буй тушаал журам, бүртгэл мэдээлэл, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгнө

–       ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг харъяаллын дагуу үзүүлэх

–       ХДХВ болон тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэйг эрт оношилж, эмчилгээнд хамруулснаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, төрөх болон төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тус тус зөвшилцөж,

–       ХДХВ-ийн халдварын өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн эм, эхийн сүү орлуулагчийг байгууллагын төсөвт суулгах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байнэ хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уулзалтын төсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …