Нийгэм

August, 2016

  • 4 August

    ЗХА-ийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт-эрчим хүчний ногоон шийдлүүд ” сэдэвт форум эхэллээ

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр  Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ …

  • 4 August

    9 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтууд

    -МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА- 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө.  Харин есдүгээр сарын 1-нээс хойш  тус хуулийн шинэчилсэн найруулгаар замын хөдөлгөөний журмыг зохицуулна. Шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг танилцуулж байна. 27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн …

  • 4 August

    ЭМ-ийн сайд СХД-ийн эмч, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын ажлын гараагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцахаар Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн СХД-ийн ЭМН-ийн хувьд тус дүүрэгт орон сууцны хороолол шинээр баригдаж байгаагаас үйлчлэх хүрээний хүн амын …

  • 4 August

    Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа

    Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийн гол зохицуулалт нь  2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар  сарын 1 болгож сунгах тухай юм.  Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.

  • 4 August

    “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болж байна. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах …

  • 4 August

    Ц.Сандуй:Иргэдийн сэтгэл ханамжийн асуудал нь хотын ногоон байгууламжтай шууд холбоотой

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд Их эзэн Чингис хааны нэрэжмит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг НИТХ-ын дарга Ц.Сандуй  нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна “Зүүн хойд Азийн хотын дарга нарын  Форум-2016 хуралдааныг угтсан “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн  мэндийг хүргэн мэндчилье. Хотын …

  • 4 August

    Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийн Манила дах төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобус буюу”BRT төсөл”-ийн талаар санал солилцлоо.  Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн …

  • 4 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 04-ний пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, …

  • 4 August

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ

    ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Соёмбо танхимд эхэлнэ. Утас: 88781218, 325044, 99092568 АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР 11.00 цагт: 2016 оны УИХ-ын болон АНИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 88113772 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ 11.00 цагт: Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Уг хурлаар ипотекийн зээл болон Ерөнхий …

  • 3 August

    Эхийн сүүгээр хоололт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр

    8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих энэхүү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” …

  • 3 August

    “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” тухай салбарын сайд, хотын дарга нар хамтран албан даалгавар гаргалаа

    2016- 2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд  Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж. Батсуурь болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд нар хамтарсан  албан даалгавар гаргалаа. Албан даалгаварын агуулга нь  Монгол Улсын  Засгийн газраас дэвшүүлж байгаа “ Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд   Улаанбаатар хотод  цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  боломж нөөцийг бүрэн …

  • 3 August

    Даншигт уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон …

  • 3 August

    Сүхбаатар дүүргийн XI-р хороо UB WiFi -тай боллоо

    Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулах юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн XI хороо UB Wifi -тай болж, хорооны орчимд буюу 150-200 метрт интернэтийн сүлжээ цацдаг боллоо. Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, …