Нийгэм

August, 2016

  • 3 August

    “Говийн бүсийн хурд-2016” наадамд МУ-ын аварга Ч.Санжаадамба түрүүлжээ

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Говийн бүсийн хурд-2016” уралдаан, Таван толгой хувьцаат компанийн 50 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөв. Тус наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч сорин барилдахад Архангай аймгийн Хашаат сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт хороо, Ажнай корпораци, Бөх билэгт дэвжээний бөх Монгол Улсын аварга Ч.Санжаадамба долоо даван түрүүлсэн байна. Өмнөговь …

  • 3 August

    П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг

    Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй ярилцлаа. -Монгол ёс байна даа, та сайхан наадав уу? -Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ. -Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье. -Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ. …

  • 3 August

    Пусан-Улаанбаатарын шууд нислэг тогтмолжино

    БНСУ-ын Пусан хотын дарга эрхэмсэг ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Пусан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солицож, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Пусан хотын дарга Со Бёнсү  “Цаг зав гарган элэгсэг дотноор хүлээн …

  • 3 August

    Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Үер, усны аюулын үед …

  • 3 August

    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан даалгавар гаргалаа

    Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зорилго бүхий 322 тоот тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан даалгавар хүргүүллээ. Сайдын албан даалгаварт өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа хөдөө аж ахуйн технологийг мөрдөн ажиллах, тогтоол болон даалгаврын биелэлтийн явцыг сар …

  • 3 August

    Оюутан цэргүүд энэ сарын 13-15-ны өдрүүдэд эр цэргийн тангаргаа өргөн халагдана

    Монгол улсын ерөнхийлөгч, ЗХ-ний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилга, Засгийн шийдвэрээр гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ жил цар хүрээ нь улам өргөжин тэлж Улаанбаатар, Ховд, Дорнод аймгуудад нэгэн зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 1000 залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан эр цэргийн албыг хааж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 750 оюутан, Эх орны …

  • 3 August

    Нийслэлд мал аж ахуй эрхлэх тухай журмын хэрэгжилт ямар байгааг хэлэлцлээ

    Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар “Нийслэлд Мал аж ахуй эрхлэх тухай” журмын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа болон дүүргийн 12-20 хорооны нутаг дэвсгэрт түр болон суурин мал аж ахуйтай өрхийн мэдээллийг сонсов. Зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа удирдан явуулсан бөгөөд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын …

  • 3 August

    Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй байна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг чиглэлийн дагуу  БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт улсын болон хувийн их, дээд сургуулиудын  захирал, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын  төлбөрийг энэ жил нэмэгдүүлэхгүй байх талаар зөвшилцөж ойлголцлоо.  Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн  төдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9  сая төгрөгт хүрсэн юм.  Үүний улмаас   хувийн  зардлаар суралцдаг нийт 150980 …

  • 3 August

    Ослоос амьд үлдсэн хүүг онгоцоор Улаанбаатарт авчирлаа

    Баян-Өлгий аймагт автын аймшигтай осол болсон талаар өчигдөр өглөө мэдээлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар 50 тонн цемент ачсан том оврын ачааны автомашины тоормос ажиллагаагүй болж уруу газар руу түрж орж ирэхдээ айлын дэлгүүртэй хашааг дайрснаас долоон хүн амь насаа алдсан байна. Тухайн машины жолооч эхнэр хоёр хүүхэдтэйгээ явснаас гурав нь амь насаа алдаж, нэг хүүхдийг дөнгөж сая онгоцоор Улаанбаатар руу …

  • 3 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    “BLUE SKY” ЦАМХАГ 09.00 цагт: “Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур” сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт  болно. Хурлын нээлтэд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын зарим гишүүд оролцоно.  Утас: 88038373, 458645 НЗДТГ 10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана. Энэ үеэр хотууд хамтын ажиллагааны санамж …

  • 3 August

    Даншигт барилдах бөхчүүдийг 5-нд бүртгэнэ

    Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6,7-нд Хүйн долоон худагт болно. Наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан болох юм. Ийм бөхчүүдийн бүртгэл энэ сарын 5-нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдах аж.

  • 3 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 03-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 6-р хороо 13-р хороолол 18, 21, 51, 44, 22Б, Монтэдийн 1, 2, Наран, Дамдинсүрэнгийн 24-р байр, Ганманлай, Хур харцага, Сити рийл эстейт, Нийслэл өргөө, Дөлгөөн тэргүүн, Эрчим арт, Булбул ХХК-ууд, Асар …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 36 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг, Говь, тал, хээрийн бүс нутгаар аагим халуун үргэлжилнэ. 2016 оны наймдугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 …

  • 2 August

    Улаанбаатар хот НҮБ-тай хамтран “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хадагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хадагтай Биата Транкман НҮБ-ын  2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хотуудын тогтвортой хөгжлийн …

  • 2 August

    Олимпийн тосгонд хүргэх метроны шугам нээлтээ хийлээ

    “Рио 2016”  зуны олимпийн их наадам эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байгаа. Энэ өдрүүдэд ч олимпийн хотхоныг тойрсон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байгаа аж. Үүний нэг болох Рио-де-Жанейро хотын төвөөс олимпийн тосгон хүртэл үргэлжлэх шинэ метроны шугам нээлтээ хийлээ. Оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн метроны нээлтийн үйл ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темер, Рио-де-Жанейро мужийн захирагч Луйз Пезао, …