МХЕГ-ын албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МХЕГ-ын ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат нар шагналыг гардуулж, баяр хүргэж амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МХЕГ-ын ахмад ажилтан Ч.Баатар, Н.Жанцан, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, улсын ахлах байцаагч Л.Наранцацралт, Алтан гадас одонгоор ахмад ажилтан Б.Цогзолмаа, улсын ахлах байцаагч Б.Ариунболор, Г.Нарантуяа, Ч.Гантулга, Г.Элдэв-Очир, жолооч Э.Жаргалсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, улсын ахлах байцаагч П.Батжаргал, Б.Баясгалан, Ш.Гэрэлт-Од, ахлах мэргэжилтэн М.Нармандах, нярав Ж.Энхтуяа нарыг шагнажээ.

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …