Нийгэм

December, 2016

  • 9 December

    Дэд сайд Л. Бямбасүрэн НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Улс орны 2017-2021” хөтөлбөрийн Стартегийн баримт бичгийг эцэслэн батлахтай холбогдуулан Дэд сайд Л.Бямбасүрэн болон газар хэлтсийн дарга нарт танилцуулж, санал бодлоо солилцлоо. НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. …

  • 9 December

    Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд өгөх зөвлөмж

    Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан байгууллага хамт олны дунд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэж архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэний улмаас иргэд осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч болзошгүй байгаатай холбогдуулан байгууллагынхаа хүрээнд шинэ жилийн баярыг зохион байгуулах комиссыг байгуулж харъяа байгууллага, нийт ажилчин, алба хаагчдынхаа дунд шинэ жилийн баярыг дэг …

  • 9 December

    13 аймгийн 110 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэлтэй байна

    Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас 16.0 мянган өрхийн 7.0 сая мал отроор өвөлжиж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 3 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий хоёр шуурхай бүлгийг 21 аймагт томилон ажиллуулав. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, …

  • 9 December

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил АБХА-ны байгууллагын сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцож байна

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт ХБНГУ-ын Хамбург хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид хуран цугларсан энэхүү уулзалтанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байна. Өнөө өглөө болсон бүгд хуралдаанаар сайд Ц.Мөнх-Оргил өөрийн улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хурлын …

  • 9 December

    Нийслэлийн 2017 оны төсөвтэй танилц

    Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан …

  • 9 December

    Улаанбаатар хотыг теле камерын хяналтад бүрэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт …

  • 9 December

    ОХУ-ын Чита хотын төлөөлөгчидтэй НЗД-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан уулзав

    Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байна. Чита …

  • 9 December

    Ц.Мөнх-Оргил: УИХ-ын дарга М.Энхболдын ач хүү X Богдоор тодорсон гэх нь ташаа мэдээлэл

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -УИХ-ын дарга М.Энхболдын ач хүүг X Богдоор тодруулсан гэх яриа газар авч байна. Та энэ ярианд тайлбар хийх үү?  -Зарим хэвлэл мэдээллээр Далай ламын айлчлалын тухай “Сэжигтэй айлчлал” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд Засгийн газар санаатайгаар Далай ламын айлчлалыг зохион байгуулсан. Зохион байгуулахдаа УИХ-ын даргын даалгавраар зохион байгуулж, улмаар X Богдоор …

  • 9 December

    ЭМ-ийн бодлого төлөвлөлтөд жендэрийн тэгш эрхийн талаар тусгагдана

    Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, тусламж үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох тал дээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр зохион байгуулагдлаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, Энэхүү чуулга уулзалтаар бид жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг эрүүл …

  • 9 December

    Судсан дотуур хийдэг мэс заслыг монгол эмч нар нутагшуулж чаджээ

    П.Н.Шастины нэрэмжит 41 төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв. П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг.Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том …

  • 9 December

    Монцамэ агентлагийн статусыг тодорхой болгоно

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  2016 оны 12-р сарын 8-ны өдөр  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочилж ажилтан, албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонсож, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. МОНЦАМЭ агентлаг улс орны дотоодод болж байгаа үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг түгээх, гадаадын мэдээллийн агентлагуудын мэдээллийг хүлээн авч орчуулан хүргэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшлийг гадаадад таниулан сурталчлах чиглэлээр ажилладаг юм. Байгууллагын …

  • 9 December

    Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэнэ

    Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. Монгол Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Авлигатай тэмцэх …

  • 8 December

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томиллоо

    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал байгаагүй …

  • 8 December

    “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь “сургалт боллоо

    “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт өнөөдөр боллоо. Сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүй болон “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Засгийн газрын бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаарх сургалтыг Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны мэргэжилтнүүд явуулсан бол Гадаад харилцааны …

  • 8 December

    Алслагдсан дүүргүүдэд өвлийн улиралд хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

    2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч …