Нийгэм

September, 2016

  • 15 September

    Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх багш нарт хариуцлага тооцож эхэллээ

    Замын цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөж байгаа юм. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. …

  • 15 September

    Монгол Хятадын авто замын хилийн боомт өнөөдөр амарна

    Монгол Хятадын хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй амарна. Тодруулбал тус улсын “Намрын баяр” өнөөдөр тохиож байгаа аж. Харин Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 15 September

    БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайдыг хүлээн авч уулзав

    БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр БНЧУ-ын  Гадаад харилцааны дэд сайд  Милослав Сташекийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНЧУ-ын гадаад харилцааны дэд сайд М.Сташек  цаг зав гарган хүлээн авч уулзаж буй  БОАЖ-ын дэд Ц.Батбаярт талархал илэрхийлж амжилт хүслээ. Тэрбээр хоёр улсын  байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар  байр сууриа илэрхийлж,   БНЧУ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг үр дүнтэй хэрэгжиж буйг онцоллоо. …

  • 15 September

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар 9-р сарын 14-ны өдөр  Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг механик болон биологийн аргаар цэвэрлэн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж …

  • 15 September

    Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо

    Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол  боллоо. Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээн үг хэлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны зөвлөх Г.Баттогтох хөтлөн явуулсан юм. …

  • 15 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-13:00 цагт: 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор 15:00-17:00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран о/с, ГЕГ-ын о/с болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус …

  • 14 September

    101/105, 102, 103 дугаар руу тоглох болон шалтгаангүйгээр залгасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Тус төвд 2016 оны эхний 8 сард бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн:  – 101, 105 тусгай дугаарын утсанд …

  • 14 September

    Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлууллаа

    Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жил, Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч, ажилтаны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд БАЯНХОНГОР аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөр, Н.Түмэннасан, цагдаагийн …

  • 14 September

    НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ

    НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын …

  • 14 September

    ГХ-ны яамны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо

    Гадаад Харилцааны Яамны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо. Уг тэмцээнийг Монголын Шатрын Холбоотой хамтран Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Анхны тэргүүн сайд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд зохион байгууллаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд ГХЯ-ны ДБҮЭГ-ын Захирал О.Заяамандах, Дэд захирал А.Сүхбалт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Баянмонгол болон Монголын Шатрын Холбооны төлөөллүүд оролцов. Уг …

  • 14 September

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

    НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн  газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн.     Сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзаж цаашид хэрхэн шинэ шатанд хамтран ажиллах талаар ярилцлаа.     Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч манай …

  • 14 September

    Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОУХБ хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлж Зохистой хөдөлмөрийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “ОУХБ-аас 2005, 2009 онд хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тойм”, “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоо: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн чиг хандлага, бэрхшээл”, “Конвенцид нэгдэн орох боломжийн тухай”, “Цаашид хэрэгжүүлэх арга зам: Хяналтын …

  • 14 September

    Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин цэцэг өвчнөөр өвчилсөн малыг аймгийн төврүү оруулж байгаад баригдав

    Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төврүү оруулж байгаад хяналтын постныхонд баригдлаа. Энэ малчин нь Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх , уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, …

  • 14 September

    Их хотын завгүй иргэдэд зориулсан таатай мэдээ

    Бидний өдөр тутамд өргөн хэрэглэгддэг хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гэртээ болон ажлын байрандаа өдөр бүр, шинээр нь хүргүүлэн авч цаг болон зардлаа хэмнэх боломжтой боллоо. Ийнхүү Монголд анх удаа өргөн цар хүрээг хамарсан  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хүргэлтийн онлайн худалдааг нэвтрүүлсэн “Түмэн Учрал” дэлгүүрийн талаар Ерөнхий менежер Ч.Батжаргалаас тодруулснаа хүргэж байна. -“Түмэн Учрал” гэж юу вэ? “Түмэн-Учрал” урт …

  • 14 September

    Бог малын мялзан өвчний цаг үеийн мэдээлэл

    Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг,эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийнХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчнийэрсдэлд байна гэж үзжээ. Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна. Бог малын мялзан өвчин нь Африкийн ихэнх оронд тархсан …