Нийгэм

September, 2022

  • 6 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2022 оны 09 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд …

  • 5 September

    Дарханы замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарна

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл хэрэгжүүлэгч нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Улаанбаатар төмөр зам ХНН, Монцемент Билдинг Материалс ХХК, Мак Цемент ХХК, Налгар Түшиг ХХК, Хөтөлийн Цемент Шохой ТӨХК хамтран цементийн нийлүүлэлтийн асуудлаар өнөөдөр /2022.09.05/ хуралдаж, санал солилцлоо. 2022 оны 9,10 дугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд 84.700 …

  • 5 September

    Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа. -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа. Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр …

  • 5 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид,  удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав. Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна. Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг …

  • 5 September

    Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ

    Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан …

  • 5 September

    Ц.Ганболд: Энэ жил сайжруулсан шахмал түлшний 650 борлуулалтын цэг ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, …

  • 5 September

    Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

    Засгийн газрын ээлжит хураалдаан  өнөөдөр боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 09 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад …

  • 2 September

    Фото:Аавынхаа ажиллаж байсан сургуулийг үр хүүхдүүд нь 1.5 тэрбум төгрөгөөр засварлажээ

    Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан гавьяат багш Ч.Доржгочоо агсны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулав. 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм. Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцлаа. Салбарын сайд …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын …

  • 1 September

    М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

    “Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ. Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон. Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа. –Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх …

  • 1 September

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа /2022.08.30/ хүлээн авлаа. Тус яамны дэд сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

    Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион …

  • 1 September

    Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

    Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа  Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын …

August, 2022

  • 31 August

    Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана

    Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, …