Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар мал амьтны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хашааг буулгаж эхэлжээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын баруун эрэг орчимд нуурын ус руу тулгаж барьсан хашааг өнгөрсөн долоо хоногт буулгасан байна. Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяраас тодруулахад “Нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу орц, гарцыг нээх ажлыг …
Нийгэм
August, 2022
-
3 August
Сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээг чингэлтэй дүүрэгт зохион байгуулж байна
Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн амд сүрьеэ өвчний 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингээрээ 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр өвчлөлтэй 22 улсын тоонд багтаж байна. Иймд ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэгт эрсдэлт бүлгийн 5700 орчим хүнийг …
-
3 August
Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 …
-
3 August
Сэрэмжлүүлэг: Долоон сарын хугацаанд усны ослоор 52 том хүн, 17 хүүхэд амиа алджээ
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 71 удаагийн усны осол гарч, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 52 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …
-
3 August
“Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам болно
Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагдсан “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдана. Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, …
-
3 August
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа юм. Мөн …
-
3 August
Монгол улс “ФАТФ-ын зөвлөмж 15”-ын үнэлгээг ахиулав
Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн /АНДМУТБ/ 25 дахь жилийн ээлжит хурал Малайз Улсын Куала Лумпур хотод энэ оны 7 дугаар сарын 24-28-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Монголбанк, СЗХ, НПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан амжилттай оролцлоо. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, энэ …
-
3 August
“Аравт-2022” уралдаанд дөрвөн орны морьтон дайчид оролцоно
“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн …
-
3 August
Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна
Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар энэ онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсан. Мөн 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Эдгээр зам засвар, шинэчлэлийн ажил болон шинээр авто зам, замын байгууламж барих ажлын үйл явц өнөөдрийн байдлаар …
-
3 August
Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг …
-
3 August
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт …
-
3 August
Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх юм. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, …
-
3 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн …
-
2 August
Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина
Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4, ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын …
-
2 August
ШӨТХГ: Зах, худалдааны төвүүдэд төмс 1,125-2,930 төгрөгөөр худалдаалагдаж байна
Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1,125₮, жижиглэн кг нь 1,500₮,Хүчит шонхор зах дээр кг нь 2,000₮,Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2,930₮,Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2,500₮,И-март худалдааны төвд кг нь 1,580₮,Номин худалдааны төв кг нь 2,499₮,Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2,500₮,Бокс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл